ОХУ-аас нэг сая тун “Спутник-V” вакцин авахаар болсон тухай сайхан мэдээг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Тэрбээр “ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье.
Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна.
Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна” гэжээ.
Холбоотой мэдээ