Хэнтийд зургаан сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорьжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Хэнтийд зургаан сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорьжээ

Хэнтийд зургаан сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорьжээ

Хэнтий аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн  өнөөдөр /2021.03.26/ Бор-Өндөр, Бор-Өндөр УБҮ-ийн удирдлагууд, хил залгаа Дархан, Баянмөнх сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, Бор-Өндөр суманд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, аймгийн Онцгой комиссыг өнөөдөр 14:00 цагт хуралдуулахаар боллоо.

Нөхцөл байдлыг тодруулбал, Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Радио лакоторын станцад ээлж солигдохоор PCR болон Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас өчигдөр /2021.03.25/ өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад “эерэг” хариу гарч “сэжигтэй тохиолдол” бүртгэгдсэн тул PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна. Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоогоод байгаа аж.

Түргэвчилсэн оношлуураар “эерэг” хариу гарсан нь эцсийн хариу, Covid-19 батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж эх сурвалж мэдэгдлээ.

Иргэд та бүхэн шаардлагагүй бол хөл хөдөлгөөнтэй газраар зорчихгүй гэртээ байх, ариун цэврийн дэглэм сахиж, гэртээ ариутгал халдваргүйтгэл хийх, олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүж зай барихыг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж