Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолны болзлоо хангалаа | News.MN

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолны болзлоо хангалаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолны болзлоо хангалаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолны болзлоо хангалаа

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.25/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа.


Одоогоор башёг тэргүүлж буй комүсүби Такаяасү энэ өдөр Хокүтофүжиг давж, арван даваа, хоёр унаатай болон башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний араас удаалж буй озэки Асанояама комүсүби Митакэүмиг давж, есөн даваа, гурван унаатай болжээ. Тэгвэл озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр тун чухал барилдааныг хийсэн. Тэрбээр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, есөн даваа, гурван унаатай болон озэки цолны болзлоо хангалаа. Түүний хувьд сүүлийн гурван башё дараалан нийт 33 даваа авав. Гэхдээ сүмогийн холбоо есөн даваатай хүнд озэки цол өгөх хүсэлгүй байдаг тул Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үлдсэн гурван өдрийн барилдаанаасаа дахин нэг даваа авч, 10 даваатай болох шаардлагатай.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн Оношог, Ичиножо А.Ичинноров Мидорифүжиг тус тус давсан бол Хошорюү С.Бямбасүрэн Акисэяамад, Чиёошома Г.Мөнхсайхан Котоновакад тус тус өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-26 51.158.171.35

>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2021-03-26 124.44.59.30

Ашгүй дээ, баяр хүргэе, амжилт хүсье, удахгүй их аварга болоорой.

Avatar

жинхэнэ монгол 2021-03-26 192.82.81.182

сайн байна залуу минь урагшаа ах нарынхаа буяныг залгуул

Avatar

Зочин 2021-03-26 202.131.240.147

Баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж