Дархан-Уул аймагт өчигдөр /2021.03.25/ хоёр хүнээс Covid-19 халдвар илэрсэн. Тэгвэл дээрх хоёр тохиолдлын нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч байжээ. Тус эмч нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд өчигдөр үүрээр тусгаарлалтад орсон байна.
Халдвар илэрсэн эмч сүүлийн өдрүүдэд 100 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх урьдчилсан мэдээ байна. Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш 26 тохиолдол илэрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдолтой нийлээд нийт 71 тохиолдол болж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ