“Шоовдор” ном бол гэр хорооллынхны үнэн төрх | News.MN

“Шоовдор” ном бол гэр хорооллынхны үнэн төрх

ШИНЭ НОМ

“Шоовдор” ном бол гэр хорооллынхны үнэн төрх

Зохиолч Жогноогийн Бямбасайханы “Шоовдор” хэмээх тууж, өгүүллэгийн шинэхэн түүвэр хэвлэгдэн гарлаа. Тэрээр сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй бөгөөд өөрийгөө сорьж үзье хэмээн анхны номоо "Тамаас ирсэн солиот" нэртэйгээр 2013 онд бүтээжээ. Түүнээс хойш 2014 онд "Төсөөлшгүй ертөнцийн нууц", 2020 онд "Хашхираан" зэрэг номнуудаа гаргасан байна. Түүний шинэ ном нь "Шоовдор" тууж болон 14 өгүүллэгээс бүрдэх бөгөөд зохиогчийн онцлон бүтээлээ нэрлэсэн "Шоовдор" туужид гэр хорооллын нэгэн гудамжинд өнөө цагт болж буй долоон өдрийн үйл явдлыг 20 хүний амьдралаар өгүүлжээ.

Ж.Бямбасайхан хэлэхдээ: “Зохиолч хүн амьдарч буй цаг үеэ мэдэрч, эмзэглэж, ажиглаж, тунгааснаа бичих ёстой л гэж би боддог. Нийгэмд шоовдорлогдсон ямар их хүмүүс байдаг, тэдний эмгэнэлт амьдралыг энэхүү номоороо харуулахыг хичээсэн. Уншвал бүр ихийг ойлгож, олж харна даа. Бусад өгүүллэгийн хувьд шинэ бүтээлүүд орсон”, Тэрээр цаашдын уран бүтээлийнхээ тухайд “Одоо нэг роман дээр ажиллаж байгаа. Инээмсэглэхээс ч эмзэглэм цаг үе, нийгэмд амьдарч байгаагийн хувьд би цаашид бичсээр байх болно.” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-26 122.201.31.41

za da chaddag yuma hiisen ni deer de

Avatar

Туяа 2021-03-26 66.181.161.33

Атаархаж үхлээ юу. Ха ха ха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж