“174 мянган хүүхэд цахим сургалтын хичээлээс хоцрогдсон”

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

“174 мянган хүүхэд цахим сургалтын хичээлээс хоцрогдсон”

“174 мянган хүүхэд цахим сургалтын хичээлээс хоцрогдсон”

Манай улсын нийт өрхийн 35.3 хувь нь суурин интернетэд холбогдсон байдаг аж. Үүнтэй холбоотойгоор оршин суугаа байршил, цахим төхөөрөмж, эрчим хүчний хангалт зэрэг хүчин зүйлсээс хамаарч теле болон цахим хэлбэрийн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байгаа албан судалгааг БШУЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 2020-2021 оны хичээлийн жилд нийт сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүргэх үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгоод буй аж. Харин теле болон цахим сургалтын хүрээнд сургалтын хүртээмжгүй байдлаас үүдэн тухайн суралцаж байгаа түвшиний мэдлэгээ хүүхэд авч чадахгүй байх, өдөр бүрийн теле сургалтад заах арга барилын шинэ арга туршлагуудыг нэвтрүүлэхгүй байснаас үүдэн улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролынг сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн явцын оролцоо өмнөх оноос 20 хувь буурсан статистик байна. Ингэснээр хичээлийн хоцрогдол үүсэх, хүүхэд сурах сонирхолгүй болж байгаа тохиолдлууд нэмэгдэж байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын статистикаар улсын хэмжээнд хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор  1435 цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, 834 ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, 93 их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан зайны сургалтад хамрагдаж байгаа мэдээллийг холбогдох яамнаас гаргажээ. Үүнээс гадна бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслээс хийсэн судалгаагаар, малчин өрхийн хүүхдүүдийн 67.2 хувь нь телевиз, станц, кабельгүй, цаг зав гардаггүй зэрэг шалтгааны улмаас зурагт огт үздэггүй болох нь тогтоосон байна. Сурагчдын цахим хичээлд хамрагдаж буй тухай, хүүхдүүдийн идэвх оролцоог судалсан хичээлийн жилийн хоёрдугаар улиралд хийсэн судалгаа одоогоор байхгүй болохыг албаны мэргэжилтэн хэлсэн юм. Тэгвэл аймгийн алслагдсан сумдын хүүхдүүд, дүүргийн захын хорооллын сурагчид хоцрогдсон хичээлээ хэрхэн дахин судлах вэ?, цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл боловсролын сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлтийг оруулах, нийт сурагч, багш нараас теле хичээлийн хүртээмжтэй байдлын судалгааг авах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгцээ гарч байна. Эцэг эхчүүдийн зүгээс ч хүүхдийнхээ боловсрол болоод эрүүл мэндийн асуудлыг аль аль нь чухал болохыг хэлж байгаа юм.

ЦАХИМ СУРГАЛТ ЯВУУЛАХАД БАГШ НАРЫН 70 ХУВЬ НЬ АНГЛИ ХЭЛ БОЛОН ТЕХНИКИЙН МЭДЛЭГ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Боловсролын хүрээлэнгийн, Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох:

Үндэсний хэмжээнд нийт сурагчдын 70-80 хувь нь теле хичээлийг тодорхой давтамжтайгаар үзээд явж байгаа. Алсын зайн сургалттай холбоотойгоор бидэнд тодорхой хэмжээний бэрхшээлүүд үүсч эхэлсэн. Covid-19-тай холбоотойгоор тодорхойгүй хугцаагаар танхимаар хичээллэхгүй  болсон. Энэхүү хөл хориотой цаг хугацаа урт хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолоогүй байсан учир богино хугцаааны цахим сургалт явагдаад, танхимын сургалт хичээллэнэ гэж төлөвлөсөн. Гэтэл нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор теле хичээл үргэлжилж байна. Энэ нь сургууль, багш нартайгаа эргэх холбоогүйгээс хүүхдүүдийн сурах идэвхийг бууруулах бэрхшээл үүсгэсэн. Тухайлбал, 2020-2021 оны хичээлийн жилийн нэг, хоёрдугаар улирлын явцаас харахад сурагчдын идэвх 20 хувь буурсан болохыг багш нар хэлж байна. Мөн орон нутгийн болоод нийслэлийн сургуулиудын сурагчдын теле болон цахим хичээл үзэх хандалтууд эрс буурч эхэлсэн. Зөвхөн хүүхдүүдийн оролцооноос гадна  нийт багш нарын 30 хувь нь техник хэрэгслийг маш сайн ашиглаж байгаа бол үлдсэн хувь нь техник болон, англи хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна.

ЦАХИМ ХИЧЭЭЛ ЦААШИД ҮРГЭЛЖИЛБЭЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ

Сурах идэвх оролцоо гэдэг бол тасралтгүй эргэх харилцаа холбооны дунд оршдог. Гэтэл манай улсад өмнө жилүүдэд танхимын хичээлийг теле хичээлтэй хослуулж байсан туршлага байхгүй учир багш, сурагчдын хоорондын харилцаа төдийлөн идэвхтэй болж чадахгүй байгааг ч багш нар дүгнэж байна. Мөн танхимын хичээл орохгүй байгаагаас үүдэн хүүхдүүд амьд харилцаанаас өөрийгөө хязгаарлах, цахим гадуурхалтад өртөх, интернэтгүй, теле болон онлайн хичээлд хамрагдах боломжгүйн улмаас хүүхэд сэтгэл санаагаар унах, хоцрогдол орох зэрэг олон асуудал үүсч байна.

Багш нарын зүгээс цаашид цахим сургалт үргэлжилбэл сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр, болоод заах арга тал дээр онцгой анхаарах хэрэгтэй болохыг мөн хэлсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж