Макрон Их Британи руу “AstraZeneca” экспортлохгүй байхыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Макрон Их Британи руу “AstraZeneca” экспортлохгүй байхыг дэмжив

Макрон Их Британи руу “AstraZeneca” экспортлохгүй байхыг дэмжив

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “AstraZeneca” вакциныг Их Британи руу экспортлохыг хориглох Европын холбооны шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хэдийгээр Францын Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан боловч Европын холбооны зарим удирдлагууд вакцины экспортод хатуу хяналт тавих Урсула вон дер Ляйены төлөвлөгөөг эсэргүүцсэн байна. Хэрэв Европын холбооноос вакцины экспортод хатуу хяналт тавьж эхэлбэл олон улсад вакцины худалдааны дайн гарахаас тэд сэрэмжилжээ.

Европын холбоотой харьцуулахад вакцинжуулалтын хувь өндөртэй орнуудад вакцин экспортлохыг хориглох төлөвлөгөөг Европын комиссын ерөнхийлөгч өчигдөр Брюссельд танилцуулжээ.

Германы канцлер  Ангела Меркель хэлэхдээ “Олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулах ямар ч бодолгүй байна. Гэхдээ “AstraZeneca” зэрэг компаниуд гэрээний үүргээ хүндэтгэн биелүүлэхийг баталгаажуулах сонирхол Европын холбоонд бий” хэмээжээ.

Вакцины экспортод хяналт тавих төлөвлөгөөг батлахыг Франц, Итали, Испани улсууд дэмжин бусад гишүүн орнуудыг шаардсан байна. Харин Нидерланд, Бельги, Ирланд улсын зүгээс үүнийг эсэргүүцэн, Их Британи эсрэг экспортын хоригийн хариуд вакцины түүхийг эдийн нийлүүлэлтэд хязгаарлалт тавихаас эмээж буйгаа илэрхийлсэн байна.

Их Британид Лхагва гаригийн байдлаар 28.7 сая хүн вакцины эхний тунгаа тариулсан бол 2.5 сая хүн хоёр дахь тунгаа хэдийнэ тариулжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж