Жолооч нарын харааг шалгуулъя! | News.MN

Жолооч нарын харааг шалгуулъя!

Жолооч нарын харааг шалгуулъя!

Жолооч нарын харааг шалгуулъя!

Өглөө ажилдаа яарсан, орой тараад гэр рүүгээ яарсан хүмүүс зам дээр хамаг уураа барж, замын цагдааг харааж зүхэх нь энүүхэнд. Нийслэлийнхэн өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг. Энэ хугацаа жилээс жилд нэмэгдэж өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаас чимээгүй хороосоор.

Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр нийслэлийнхэн зам дээр багталцахгүйд хүрсэн нь үнэн. Гэхдээ түгжрэлийг  “түгжигч” нь жолооч нар өөрсдөө гэдгийг ухаардаггүй. Нэгийгээ хүндлэх нь бүү хэл түгжрэлд нэгээсээ өрсөх гэж урдуур нь дайрч орох, хажуунаас нь шахах зэргээр зохиомол түгжрэлийг өөрсдөө үүсгэдэг. Зарим нь ийм тэнэглэлээс болж зам дээр мөргөлдөж осол гаргаж  зам “хаах” нь нийтлэг үзэгдэл.

Товчхондоо дүрмээ мэддэггүй жолооч нар түгжрэлийг зохиомлоор үүсгэж, ослын шалтгаан нь ч болж байна. Нөгөө талаас жолооч нар гэрлэн дохио зөрчиж ногоон гэрлээр дайрч орох, урсгал сөрөх, орох боломжгүй байхад тулж ороод уулзвар чагтлах зэргээр түгжрэл үүсгэдэг нь дүрмээ мөрддөггүй гэхээс илүү  “хараа муутай” ч юм шиг.  Жолооч нарын ийм хайнга үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Зөвхөн өнгөрсөн жил гэхэд, зам тээврийн ослоор улсын хэмжээнд 430 хүн амиа алджээ. Тэдний 32 хувь нь явган зорчигч, 32 хувь нь жолооч, үлдсэн хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд байж.

Үүнээс нийслэлд 111 хүн зуурдаар хорвоог орхисны 79 хувь нь явган зорчигч. Тэгвэл  он гарсаар ердөө хоёр сарын хугацаанд зам тээврийн ослоос болж улсын хэмжээнд 37 хүн амиа алдаж, 226 хүн хүнд болон хөнгөн гэмтжээ.

Осол, гэмтэл, түгжрэлийн шалтгааны дийлэнх нь жолооч нарын хараазүйтэй холбоотой гэдгийг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байв. Албаны эх сурвалжийн мэдээлснээр нарийн судалгаа байхгүй ч жолооч нарын харааг жил бүр шалгадаггүй, шинэ жолооч нар ч бас эрүүл мэндийн хуудас “бөглөсөн” болж байгаа нь өөрөө осол гаргах маш том шалтгаан бас сул тал нь болжээ.

Зам дээр түгжрэл үүсгэсэн, осол гаргасан жолооч нарын хувьд ихэнх нь гэрлэн дохиогоо хардаггүй, өнгө ялгадаггүй зэргээс болж хүн мөргөж гэмтээх, амь насыг нь хохироосон байдаг аж. Гэхдээ үүнийг эрүүл мэндийн шалтгаантай осол гэж үздэггүй тул нарийвчилсан тоон баримт, судалгаа байдаггүй гэх.

Уг нь жолооны курсууд шинэ жолооч нарт үнэмлэх олгохоос өмнө  эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг. Үүний хамгийн том шалгуур нь хараа, өнгө мэдрэх. Хэрэв энэ шалгуурт тэнцэхгүй бол жолооч болох эрхгүй. Гэсэн ч дээрх шалгуурт тэнцээгүй байлаа гэхэд жолооч болсон нь ч цөөнгүй гэдгийг зарим авто сургуулийнхан үгүйсгээгүй.

ЭРЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ ӨНГӨ ЯЛГАДАГГҮЙ

Энэ талаар "Жонбээс" авто сургуулийн захирал  С.Нарантуяа  хэлэхдээ “Тухайн хүн дүрмээ мэдээд тэнцэж жолооч болсон. Гэхдээ жолоо барихаараа зам дээр догширч эхэлдэг. Үүнээс болж маш том алдаа, зам тээврийн осол гарч байна. Мөн жолооч болох хүнд эрүүл мэндийн шаардлага зайлшгүй байх хэрэгтэй.

Эрүүл мэндийн хуудаст жолоочид байх шаардлагатай хараа өнгө мэдрэх, сонсгол, сэтгэцийн эмгэг, гэмтэл согог, мэдрэл зэргийг нарийн мэргэжлийн эмчээр оношлуулсан гарын үсэг байх ёстой.

Жолооч болоход хамгийн том шалгуур, чухал үзүүлэлт бол хараа, өнгө ялгалт. Эрэгтэй хүмүүсийн дийлэнх нь өнгө ялгадаггүй. Жишээ нь, улаан, шар, ногоон гэрэл дарааллаар асдаг. Гэтэл улаан өнгийг ногоон гэж хардаг тохиолдол бий. Тиймээс нарийн мэргэжлийн эмч оношилж, ерөнхий эмч тэнцэх, тэнцэхгүйг шийддэг. Заримдаа хараа тэнцэхгүй байсан ч жолооч болсон тохиолдол бий” гэлээ.

          ЖОЛООЧ, ЭМЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ЖУРАМЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ҮҮСНЭ

Тухайн хүн хараа муутай байхад эмч нь эрүүл хэмээн оношилж, улмаар жолооч болж, осол гаргавал яах вэ. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Мэдээж оношийг үгүйсгэсэн эмчид хариуцлага тооцох, осол гаргасан жолоочийн автомашиныг журамлах, хатуу арга хэмжээ авах байдлаар хяналтаа чангаруулах учиртай. Энэ нь түгжрэлийг  бууруулах өөр нэг гарц байх боломжтой. Ийм зохицуулалтаар замын ачааллыг бууруулах боломжтой эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртаас тодруулахад хүний эрхтэй холбон тайлбар өгсөн юм.

Тэрбээр “Осол, зөрчил гаргасан жолоочийн автомашиныг журамлах, хариуцлагагүй эмч нарт арга хэмжээ авах зэрэг нь хүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдөнө” хэмээв. Түүний хэлснээр жолооч нарын осол аваарын шалтгаан нь тухайн хүний  хараазүйнээс илүү  техникийн бүрэн бус байдалтай холбоотой гэнэ. Тодруулбал, зам тээврийн осол гаргасан жолооч нарын дийлэнх нь хүйтний улиралд дугуй халтирсан, техникийн аюулгүй байдалд алдагдснаас болдог аж. Харин тухайн хүний  хараазүйн байдалтай огт хамааралгүй гэх байр суурийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр илэрхийлж байв.

Тэрбээр “ Жолооч нар дүрмээ баримталдаггүй, улаан гэрлээр зогсох ёстой атал хөдөлгөөнд оролцдог, хурд хэтрүүлдэг. Зарим тохиолдолд цаг уурын байдлаас үүдэн замын тэмдэг тэмдэглэгээг хараагүй гэх шалтгааныг жолооч нар хэлдэг. Тиймээс хүний хараазүйтэй хамааралгүй. Энэ талаарх судалгаа ч байхгүй” гэлээ.

Авто сургууль, бусад мэргэжлийн байгууллагууд жолооч нар бэлтгэхэд хараазүйд огт анхаардаггүй, бэлэгдлийн журмаар  эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг нь өнөөг хүртэл судалгаа байхгүй гэх тайлбараас харж болохоор.

Харин Өмнөд Солонгос, Япон зэрэг гадны улс орнуудад жил бүр жолооч нарын харааг нь шалгаж, эрүүл мэндэд нь анхаардаг байна. Харамсалтай нь Монголд  хүмүүс жолооч болохдоо, жолоо барих эрхээ хасуулсан үедээ л эрүүл мэндийн хуудас бөглөх шаардлага гарч байгаа юм.  Товчхондоо,  хараа муутай жолооч нар зам дээр зохиомол түгжрэл үүсгэж, осол гаргаж байгаад ямар ч хяналт алга!

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цог 2021-03-26 103.26.193.51

халтуурчдыг болиулчих тэгээд л бүх зүйл цэгцэрнэ

Avatar

Зочин 2021-03-26 66.181.161.20

Заа зүгээр л Монгол хүн машин барихдаа тун муу …Германд очоод танилынхаа машинд суугаад хурдны зам дээр гарсан чинь сүнс зайлхаа шахсан….. . 70 гарч яваа эмээ шдээ !..гэтэл биднийг гүйцэж байгаа өвөө нар бол бүр алж тавьжээнлээ….. Бид ч яваандаа сурах л байлгүй дээ ..

Avatar

Зочин 2021-03-26 66.181.187.196

Эгнээ барьдаггүй, ямар хурдтай яваагаа мэддэггүй, уулгамч огцом эргэлт хийдэг, утсаар эсхүл хажуудахтайгаа ангалздаг, амжжиж гарна гэж дайрдаг, дүрэм арьдаггүй, хувийн араншин муу бүдүүлэг нөхдөөс өолдог. Өнгө ялгахгүй, өүрэнхийд юм хардаггүй чинь хүнд өвчинд ордог тул тийм хүн машин барих бүү хэл ахуйдаа хэцүү тул худлаа ярихаа боль

Avatar

Unshigch 2021-03-26 66.181.169.70

"жолооч нар гэрлэн дохио зөрчиж ногоон гэрлээр дайрч орох" гэж байгааг юу гэж ойлгох вэ?

Avatar

Зочин 2021-03-26 43.228.129.131

Хараа муутайгаас гадна дүрэм мэддэггүй, ядаж эгнээ байр эзлэх, баруу зүүн эргэхдээ дохио өгч мэддэггүй бүдүүлэг жолооч нар их байна, 10 машины 2 нь л дохио өгч байна.

Avatar

Зочин 2021-03-26 202.126.90.13

Хараа биш сэтгэц мэдрэлд нь асуудал байгаа.Хөдөөнөөс орж ирсэн зарим нөхдүүд морь унаж байгаа мэт хөдөлгөөнд оролцож, Аархуу нөхдүүд нь бусдыгаа дээрэлхэх гэж оролдоно.Замын хөдөлгөөн бол утгаа алдсан

Avatar

зочин 2021-03-26 66.181.168.8

уг нь сэтгэц, мэдрэлийн асуудалтай улсууд их байна. Монгол эмэгтэйчүүд гэж хууль, дүрэм огт мэддэггүй нэг давхарга үүсэж байна. Тэнэгүүд тэгээд эмэгтэй хүнд зам тавиад өгчих гээд урсгал сөрөөд ирсэн ч явуулж л байна. Хүний машин араас ирж мөргөчөөд ичихгүй хүн цохиод орилж л байх юм. Үнэхээр замаа алдаж байна аа. Журмын хашааны үүдэнд нэг эмэгтэй цамнаж өгч байсныг тод санаж байна. хөөрхий ачигч нь зодуулаад л загнуулаад л бултчих гээд манааны шовгор орно араас ороод цамнаад гаргаад ирнэ…

Avatar

шоого 2021-03-26 66.181.161.112

Гарцгүй газраар үмбүү шиг дайрдаг явган зорчигч нартай бас сайн ажиллах хэрэгтэй шүү дээ. Цагдаа нар зөвхөн жолооч нартай л ажилладаг нэг буруу зуршил байх юм.

Avatar

Dr 2021-03-26 150.129.143.45

Haraa bishee , medreliign uzeh hergtei

Avatar

Зочин 2021-03-26 202.126.89.155

jinhen tsar tahal chini zam teevriin osol bolson bna. on garaad 37 hun, umnuh ond 430 hun uhsen bna yun kovid jinhen tahal bol zam teevriin osol bolj.

Avatar

Хотын даргаа ковидын эрсдэл өндөр үед дугаарын хязгаарлалтаа болимоор байнаа!!! 2021-03-26 202.131.245.69

УБ хотын захирагч, нийслэлийн даргад: Ковид цар тахлын үед дугаарын хязгаарлалтаа болимоор байнаа. Аль болох бөөгнөрөл үүсгэх гэсэн мөртлөө дугаар хязгаарласан өлөр яалтгүй автобусаар явж байна!!!

Avatar

МӨӨГИЙ 2021-03-26 86.106.74.186

ХАМГИЙН ОЛОН ХҮН АЛСАН НЬ БУРУУ РҮЛЬТЭЙ МАШИН Ш ТЭЭ? ӨМНӨХ МАШИНААА ГҮЙЦЭХ ГЭЭД УРДХАА ХАРЖ ЧАДАХГҮЙ БҮТЭН СӨРӨГ УРСГАЛД ОРООД МӨРГӨЛДӨӨД ЭСВЭЛ МӨРГӨХГҮЙ ТУЛД ХАЖУУ ТИЙШЭЭ НИССЭН БАРИМТ ХОТООС 2ТИЙШ ГАРСАН ЗАМЫН ХАЖУУГААР ДҮҮРЭН ЧУЛУУН САМБАР ХАРУУЛДАГ 2САРЫН ӨМНӨӨС Л ХИЛЭЭР ОРУУУЛАХЫГ ХОРИОД ТАГ ЗОГСЧИХ ЭД Ш ТЭЭЭ ЗОРИГ ЗҮРХ БАХГҮЙ УЛС ТӨРЧИД АРД ИРГЭДЭЭЭ АЛСААР Л БАХ ЮМ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2021-03-26 202.55.188.92

Хуучин солонгос машины чээнж үүү өөрөө

Avatar

зочин 2021-03-26 66.181.168.8

Буруу рультэй машинаас уг нь татгалзах хэрэгтэй байгаа юм. Өөрсдийгөө их ухамсартай, ухаантай, хүн шиг амьдарч байгаа гээд бодоод байгаа бол адаглаад гэрлийн тусгалыг нь өөрчлөөд явж болноодоо. Бүгдээрээ хамгаалалтын малгайгүй мотоцикл унах, гэрлийн тохиргоо өөрчлөөгүй буруу рультэй машин унахаас татгалзах хөдөлгөөнийг орон даяар орнүүлэх үү

Avatar

Зочин 2021-03-26 124.158.97.90

осол гарах бүрт жолооч нарыг эрүүл мэндн үзлэгт бүрэн оруулах шаардлагатай. дүлий хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй таарч л явлаа

Avatar

Зочин 2021-03-26 192.82.74.68

3 ХОНОГ БОЛООД Л ШАЛГАЖ БАЙ. УЛСАД МӨНГӨ ОРОХ ХЭГ АРГА.

Avatar

Ха 2021-03-26 103.14.38.134

Аваарын гэрэл татаад 1-р эгнээнд зогсож байгаа бух машиныг торгоод шил арчигч дээр нь наачих. Жолоочтой байсан, байгаагуй нь хамаагуй. Эд нэр тугжрээг их уусгэж байна. Монголоос еер улсад ямарч яриагуй шууд торгодог.

Avatar

Зочин 2021-03-26 66.181.161.59

1. "Лаг барьдаг" баатар болох гэсэн хэдгэн шиг салхилдаг нөхдүүдийн сэтгэцийг шалгуулах хэрэгтэй.
2. Мэдрэлийг нь бүр чимхэж байгаад шалгадаг юмуу хайшаа юм, шалгах хэрэгтэй. Болохгүй бол шар хад уруу газар дээрээс нь илгээх нөхдүүд захаас аваад замаар дүүрэн байна.
3. Хуучин дугуй оруулж ирдэгийг хуулиар хориглох хэрэгтэй, эндээс маш их халтиргаа үүсэх нөхцөл бүрдэж, хага буудаж осол аваарын эх үүсвэр болж байна. Манайх шиг хуучин дугуй, аккумлятор, хувцас зөөдөг ядарсан сэтгэхүйтэй улс байхгүй

Avatar

гш 2021-03-26 64.119.20.66

согтуугаар машигаа барьж аваар их хийж бна бүх насаар гь эрхийг нь хасчаач тэгүүл түгжээгүй болношд согтуу жолоочийн гайгаар хүний амь нас маш их эрсдэж бна

Avatar

Зочин 2021-03-26 124.158.80.147

Хараа яахвээ сэтгэцийн шалгуулаач дүүрэн сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс давхилдаад байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж