Улаанбаатарт 12 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  өдөртөө 8-13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 Увс, Завханы хойд хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж