Токиог зорих Монголын хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ | News.MN

Токиог зорих Монголын хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ

ШИНЭ НЭР - Токио 2020

Токиог зорих Монголын хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ

Токиог зорих Монголын хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ

NEWS” агентлаг залуустаа зориулсан Шинэ нэр булангийнхаа энэ удаагийн зочноор Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх аваад буй тамирчинг онцолж байна. Түүнийг Батмөнхийн Болор-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчин бөгөөд саяхан Катарын нийслэл Дохад явагдсан олимпийн наадмын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, эрхээ авсан 18 настай тамирчин охин юм.

Багаасаа ширээний теннисний спортоор хичээллэж, 18 насандаа олимпийн наадмын эрх авч, ирэх зун Токиог зорих Монголын багийн хамгийн залуу тамирчнаар тодроод буй түүнтэй танилцъя.


Батмөнх Болор-Эрдэнэ 2002.11.12

Төгссөн сургууль:

Чингэлтэй дүүргийн 24 дугаар сургууль

Санхүү эдийн засгийн дээд сургууль/Одоо суралцаж буй/

Мэргэжил:

Бизнесийн удирдлага/Одоо суралцаж буй/

Сошиал хуудас:

Bolor-Erdene Batmunkh/фэйсбүүк/, blrrdne_ss/инстаграм/

ОЛИМПИЙН НААДМЫН ЭРХ АВСАН СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦААЧ?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Тусалж, дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа. Ялангуяа С.Галбадрах багшдаа гүнээ талархаж байна.

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ. ХЭРХЭН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ СПОРТТОЙ ХОЛБОГДОВ ?

-Ер нь багаасаа л ширээний теннисний спорттой нөхөрлөсөн дөө. Найман настайгаасаа хойш 10 жилийн турш хичээллэж байна. Өглөө хичээлдээ яваад л өдөр нь ширээний теннисээр хичээллэж л бэлтгэл, гэр, сургууль гэж л бага нас өнгөрсөн. Аав, ээж хоёр минь спортын тал дээр намайг их дэмждэг. Нэг өдөр л ширээний теннисний дугуйланд явуулна гээд л энэ спорттой анх холбогдсон. Анх Тэмүүжин спорт клубт ороод удалгүй Оч клуб руу шилжиж анхны медалиа хүртэж байлаа.

АНХНЫ АМЖИЛТ

-Анх 2013 онд С.Галбадрах багшийн удирдлага дор Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 14-өөс доош насны ангилалд мөнгөн медаль хүртэж байлаа. Анхны амжилт гэдэг утгаараа тухайн үед медалийн тавцанд гарахад үнэхээр их баяртай байсан.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН АНХНЫ ДУРСАМЖ

-Япон улсын Осака хотод зохион байгуулагдсан зүүн Азийн 12-оос доош насны тэмцээнд оролцож байлаа. Тухайн үед манай баг Макаогийн багийг ялсан. Олон улсын тэмцээнд оролцоод ялалт авч байсан анхны дурсамж юм даа. Өмнө нь гадаадын хүүхдүүдтэй тоглож үзээгүй, бидний үеийн хүүхдүүд хэрхэн тоглодог талаар баримжаагүй байсан үе. Тэр үед л үеийнхээ хүүхдүүдийг ямар түвшинд явж байгааг, бид нар юун дээр илүү анхаарах ёстойгоо ойлгосон.

ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ ?

-Тэмцээн, тоглолтын өмнө ерөөсөө хожих, хожигдох тухай боддоггүй. Яг л хийх ёстой зүйлээ хийгээд л оноогоо авна гэж боддог.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН

-Шүтэж явдаг тамирчин гэвэл Японы Хирано Миү. Харин Монголоос улсын 10 удаагийн аварга Б.Батхишиг эгчийгээ харж, үлгэр дуурайлал авдаг. Шантардаггүй, их дайчин зан чанартай. Б.Батхишиг эгч шигээ дайчин зан чанартай байж л аварга болно гэж боддог.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН

-2018 онд Дорноговь аймагт зохион байгуулагдсан УАШТ-д М.Ундрам гээд хамаатныхаа эгчийгээ хожиж түрүүлж байлаа. Бид хоёр багаасаа л хамтдаа нэг багт тоглодог байсан. Ерөөсөө өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Мөн хагас шигшээд Б.Батхишиг эгчийгээ хожиж байсан. Сайхан мэдрэмж төрсөн шүү. Харин сургамж болон үлдсэн тэмцээн гэвэл 2017 онд Токиог зорих сорил тэмцээнд хайхрамжгүй тоглоод багт багтаж чадаагүй. Тэр тэмцээн л их сургамжтай байсан.

ӨӨРӨӨ ХЭР ШАРТАЙ ВЭ?

-Хожигдсон тоглолтынхоо дараа заавал хожно гэдэг. Тиймэрхүү л шартай.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ ?

-Ер нь бэлтгэлээ хийж л өнгөрүүлдэг дээ. Хааяа кино үзэх дуртай шүү.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Манайх ам бүл зургуулаа. Аав, ээж, нэг эгч, хоёр дүүтэй. Хоёр эмэгтэй дүү маань хоёулаа надтай адил ширээний теннисээр хичээллэж байгаа. Том дүү маань есөн настай, бага дүү маань долоон настай. Харин эгч маань Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгсөөд одоо дадлагажигч эмчээр ажиллаж байгаа. Аавыг минь З.Батмөнх гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Охидуудаа спортоор хичээллэхэд их дэмждэг. Ээжийг минь Д.Цэнд гэдэг. Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн бага ангийн багш.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Эх орондоо эргэн очиж, Токиог зорих бэлтгэлээ ханган олимпийн наадамд амжилттай оролцох л төлөвлөгөөтэй байна даа. Олимпод оролцоно гээд их хүлээлттэй байна.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ

-Тамирчин хүний хувьд Олимп, дэлхийн аварга л болох мөрөөдөлтэй. Анх бол Олимпийн наадамд оролцох л зорилготой байсан. Одоо эхний том зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байна.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Үеийн залуучууддаа хандаж хэлэхэд спортоор л хичээлээрэй. Спорт хүнийг их төлөвшүүлдэг, найз нөхдийн хүрээг тэлнэ. Мөн тэсвэр тэвчээртэй болгоно. Хамгийн гол нь өөрийн зорилготой болно. Зорилгоо урдаа тавьсан хүн ямар ч саад бэрхшээлийг давж чаддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-26 75.12.15.20

Заавал медал авах нь гол биш. Энэ төрлөөр Монгол хүн олимпод орж болдог юм байна гэдэг сэтгэлгээг дараа үедээ суулгаж өгсөн чинь маш том гавьяа шүү. Бахархаж байна. Их баярлалаа!

Avatar

ОВ 2021-03-26 202.9.46.69

Санал нэгтэй байна. Дүүдээ амжилт хүсье. Ширээний теннисээр Азийхан тэргүүлэх бөгөөд удахгүй Монголчууд энд нэгдэнэ гэж найдаж байна.

Avatar

Зочин 2021-03-26 122.201.31.4

Duudee amjilt huseyee, ah ni baharhaj baigaa

Avatar

Баагий 2021-03-26 183.99.109.59

Ажилт хүсье

Avatar

Зочин 2021-03-26 192.82.70.3

Mundag shuu, amjilt

Avatar

Zochin 2021-03-26 202.126.89.73

Hoorhon ym aa amjilt husie.

Avatar

Зочин 2021-03-26 66.181.164.214

хөөрхөн охинд амжилт хүсье

Avatar

зочин 2021-03-26 202.9.47.47

охиныг маань бурхан ивээг

Avatar

Зочин 2021-03-26 103.26.195.252

Хөөрхөн дүүдээ амжилт хүсье

Avatar

Сйжйй 2021-03-26 202.70.34.38

Дүүдээ амжилт хүсье

Avatar

Зочин 2021-03-26 122.201.31.86

Болороодоо Амжилт👍

Avatar

Зочин 2021-03-26 192.82.67.35

Мундаг охин байна, амжилт хүсье

Avatar

Зочин 2021-03-26 202.131.240.147

Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-03-26 192.82.67.177

Чи чадна аа.Урагшаа

Avatar

Зочин 2021-03-26 192.82.80.46

Мундаг охин, амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж