Хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай Шивээхүрэн боомтоор нэвтрэх бүх хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа ажээ. Мөн тус боомтын ажилчид, ачаа тээврийн жолооч нарыг өчигдөр (2021.03.24)-өөс Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн байна.
Тээврийн жолооч нарыг бүртгэлжүүлэх, шинжилгээ авах, түр байршуулах зэрэг боломжийг цогцоор бүрдүүлэх, халдвараас сэргийлэх зорилгоор тус боомтод шалган нэвтрүүлэх 10 хэсгийг нэмэлтээр гаргажээ. Мөн "Ногоон бүс"-ийн шуурхай штаб байгуулж, боомт руу орох хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн жолооч нарыг оруулж буй юм байна.
БНХАУ-ын талаас PCR шинжилгээ авч буйтай холбоотойгоор жолооч нараас долоо хоногт гурван удаа PCR шинжилгээ авч байгаа аж.
Холбоотой мэдээ