Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн | News.MN

Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн

Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн

Какүрюү М.Ананд: Харамсах зүйлгүй, би өөрийн чадах бүхнийг хийсэн

Японы мэргэжлийн сүмогоос өчигдөр /2021.03.24/ зодог тайлснаа зарласан 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр (2021.03.25) онлайн хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр “Анх 16 настай хүүхэд Япон улсад ирээд аль болох хурдан Сэкитори болохыг хүсч байлаа. Хэрэв мөрөөдлийнхөө төлөө зүтгээд л байвал түүндээ хүрээд зогсохгүй цааш улам томордог юм билээ. Макүүчи зиндааны бөх боллоо, дараа нь их аварга болсон. Би хэзээ ч өөрийгөө энэ хүртэл хол явна гэж бодоогүй. Би сүмо бөхийн спорттой холбогдсоноор хүн байх, эр хүн байх, сүмо бөх байх ямар байх ёстойг бүгдийг ойлгож мэдэрсэн. Маш их баярлалаа” хэмээн хэлсэн юм.


Үүний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

-Одоо таны сэтгэлд юу бодогдож байна?

-Ямар нэг юмнаас чөлөөлөгдсөн мэт мэдрэмж төрж байна. Тайвширсан гэсэн үг биш ч цаашдаа юу ч бодож, санаа зоволгүй байж чадахаар боллоо.

-Уг нь та ирэх тавдугаар сарын тэмцээнд барилдана гэж байсан. Яагаад зодог тайлахаар болов. Яагаад заавал энэ өдрийг сонгов?

-Сүүлийн үед гэмтэл бэртэл ихтэй, дэвжээн дээр гарах боломж цөөхөн байсан. Дахиж барилдах сонирхол байсан ч бие үнэхээр дийлэхээ байж, сүүлдээ сэтгэл зүйгээр ч унаж эхэлсэн. Тиймээс л зодог тайлахаар шийдсэн. Өмнөх оройноос эхлээд толгойд дахиад тэгээс эхлээд бэлтгэлээ хийхэд дараагийн тэмцээнд амжих уу гэсэн бодол төрөөд байсан. Гэр бүл, эцэг эхтэйгээ ч зөвлөсөн. Ёкозүна хүний хувьд өнжсөн тэмцээн олон байсан. Гэмтээд эргэн ирэх, дахиад гэмтээд, эргэн ирэх гээд л. Холбоонд ч их төвөг удсан байх. Өдий хүртэл барилдуулсанд харин баярлаж байна. Үүнээс илүү төвөг болж болохгүй гэж бодсон.

-Ямар нэг харамсах зүйл байна уу?

-Яаж ийм удаан барилдав аа гэж бодсон. Харамсах зүйлгүй, би өөрийн чадах зүйлээ бүгдийг хийсэн.

-Дарамт, шахалт байсан уу?

-Ёкозүна цол хүртсэнээсээ хойш л би үргэлж үүнийг маш том үүрэг хариуцлага гэж боддог байсан. Амьдралд юу ч тохиолдсон би сүмо бөх л бодож явдаг байлаа. Одоо энэ бүхнээс салаад баяртай байна гэх үү, сэтгэл хөнгөрсөн.

-Өнгөрсөн замналаа эргэн харахад?

-Замнал минь ганц захианаас эхэлж байлаа. Намайг дэвжээндээ аваач гэж гуйсан захиа. Хэрэв авбал бүх хүчээрээ зүтгэнэ гэсэн үгэндээ хүрсэн гэж бодож байна.

-Хүүхдүүд тань таны шийдвэрийн талаар юу гэв?

-Аав сүмо бөх биш боллоо. Багш хүн боллоо, гоё байна гэж л ярьцгааж байсан. Өдий хүртэл гэр бүлийнхээ ачаар явсан тул тэдэндээ баярлаж явдаг.

-Дэвжээний багш боллоо. Ямар бөх бэлтгэе гэж бодож байна вэ?

-Хүнд юм заах маш хэцүү. Одооноос заах арга барил, яавал мундаг бөх төрүүлэх талаар суралцана. Өөрийнхөө туулж ирсэн замыг хүчээр тулгадаг багш болохыг хүсэхгүй байна. Сүмо бөхийн холбооны нүүр царай болсон сүмоч төрүүлэхийг хүсч байна.

-Ёкозүна Хакүход хэлэх үг байна уу?

-Түүн шиг болохыг хүсч,  өөртөө өндөр зорилго урдаа тавьж байлаа. Ийм өндөр зорилгоо биелүүлэх гэж зүтгэсний ачаар би ёкозүна болж чадсан гэж боддог. Өөрөөсөө ах аваргад юм хэлэх нь хүндлэлгүй хэрэг болно. Түүнийг дахин олон удаа түрүүлнэ гэж итгэж байна.

-Ёкозүнагийн зөвлөлөөс анхааруулга авсан талаар ярихгүй юу?

-Ёкозүнагийн үүрэг, хариуцлагаа биелүүлж чадаагүй тул шүүмжлүүлэх нь зүй ёсны хэрэг байсан.

-Залуу монгол бөхчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Бүгд өөр өөрийн хувь заяатай. Заримд нь аз дайрна. Хүмүүст хайрлагдсан, залуу дүү бөхчүүддээ хүндлэгдсэн, сайн хүн болох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Зөвхөн бөх хүний хувьд төдийгүй хувь хүнийхээ хувьд ч өсөн дэвжих ёстой.

-Ёкозүна гэдэг цолны талаар таны бодол?

-Анх ёкозүна болчихоод өмнөх их аваргуудаас асууж, бичлэг үзэж, ёкозүна хүн ямар байх талаар их бодож, хичээдэг байлаа. Сүүлдээ би чинь би шүү дээ. Яагаад өөрийнхөөрөө байж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгээд л ёкозүна гэж ийм байх ёстой гэж хэт их бодохоо больсон. Ямартай ч долоон жил энэ цолтой барилдлаа.

-Одоо хийж үзмээр байгаа зүйл байна уу?

-Сүмочид жолоо барих хориотой байдаг. Машин л жолоодмоор байна.

Эх сурвалж: Sankei

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mirzabek 2021-03-25 66.181.161.30

anand bol sn buhuu shn ch barildsn der ued asa awarga harmo awarga hakuho awarga anand ene hed bhda sumog algasalgui uzdeg bsn odoo ch sumo uzeh sonirhol alga manai mngliin buhchuud hoorondoo barildahdaa l goy bsn manai 2 awarga yosroi baharhmaar goy bsn shuu dahij mundag buhchuud turhiim bolobuudaa

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.60

Сайхан барилдсаан, цаашидаа олон монгол хүүхэдүүдээ сайн бөх болгоорой

Avatar

Зочин 2021-03-25 43.242.242.59

Дэвжээний эзэн болж сайн бөх төрүүлээрэй. Ялангуяа Монгол улсаас бөх авч амьдралыг нь сайжруулаарай. Аваргадаа эрүүл энх аз жаргалыг хүсье

Avatar

Зочин 2021-03-25 150.129.143.79

Hakuho zodog tail

Avatar

ZALUUHAN SHUU 2021-03-25 64.119.19.249

SAIN L SUMO SHDEE! DAHIAD ILUU TOM AMJILTTAI SUMO BOLOOROI HUNII AMIDRAL YAJ CH ERGEE BILEE! UCHIGDUR TERGUUN BAYAN YAWSAN HUN UNUUDUR GUDAMJNII GUILGACHIN BOLSON BAIHIIG HEN UGUISGEHEW DEE! 3 UEEREE BAYAN TERNEES HOISH YADUU GEDEG BAIHAA! YU CH BOLOO BILEE, AMIDRAL JARGAL ZOWLON EELJILDEG. ASASHYORU SHIG BOLOOROI YU CH BOLOO BILEE NAS CH ZALUU BAINA HEHE

Avatar

Zochin 2021-03-25 64.119.19.249

burhan iim hudulmurch zaluuchuudad yu ch beldee bilee? uchigdur eleg buten ger bultei baisan humuus unuudur aaw eejgui oroh orongui bolson baihiig uguisgehgui shudee. zaluu ch baina urgasan huls bolgonoor chin iluu ih baylag irnee zaluu min . Amidral ergedeg

Avatar

zochin 2021-03-25 64.119.19.249

SAIN L SUMO SHDEE! DAHIAD ILUU TOM AMJILTTAI SUMO BOLOOROI HUNII AMIDRAL YAJ CH ERGEE BILEE! UCHIGDUR TERGUUN BAYAN YAWSAN HUN UNUUDUR GUDAMJNII GUILGACHIN BOLSON BAIHIIG HEN UGUISGEHEW DEE! 3 UEEREE BAYAN TERNEES HOISH YADUU GEDEG BAIHAA! YU CH BOLOO BILEE, AMIDRAL JARGAL ZOWLON EELJILDEG. ASASHYORU SHIG BOLOOROI YU CH BOLOO BILEE NAS CH ZALUU BAINA HEHE

Avatar

Зочин 2021-03-25 202.21.109.53

shivshig bsnda humuus eniig yaj barildagui hudlaa gemtel yarij bultaad hol yavkuee japanchu aihtar humuus medne hen chanrtai buh hen hud piz be gedeg medelgui yahvde ene mahan tolgoi azaar neg turuuled ternees hoishnee yavaagui chadvar ni hureeguidee

Avatar

hudulmurch anand 2021-03-25 64.119.19.249

muuhai ataarhuu bandi chamaas bol iluu zaluu baina hudulmurch zaluu baina

Avatar

Зочин 2021-03-25 202.9.47.50

Сайхан даруухан нүдэнд дулаахан аварга байлаа.

Avatar

Jpn 2021-03-25 192.82.72.96

Jpn gologiin tuhai yug n bichdin

Avatar

Зочин 2021-03-25 142.116.18.38

Ci bol arhicin mngl sug bga

Avatar

Зочин 2021-03-25 192.82.85.177

алийн болгон тойрч зугатаж аргалж барилдхав дэ.больсон нь дээр.сүмо барилдааны сул талыг ашиглаж чадсандаа л баярла.өөр бөхөөр бол явахгү бсан

Avatar

z 2021-03-25 64.119.19.249

yostoi toirch zugtaagui hudulmurch zaluu. chamd naad h**** chin bugd buugaasai bilee

Avatar

vvv 2021-03-25 192.82.70.173

tokyogiin olymp hurtel tesehgui dee

Avatar

zochin 2021-03-25 64.119.19.249

chi uuruu uheerei

Avatar

Түвшин 2021-03-25 192.82.75.224

Ёкозуна цолыг хураасан ч намба нь үлдэнэ, хүн цолыг чимэхээс цол Анандыг чимээгүй дэм болсонд мөн ухааныг нь тэлсэнд учир байгаа байх… Амжилт тасралтгүй байхыг ерөөе…

Avatar

w 2021-03-25 185.107.70.202

amjiltt

Avatar

h 2021-03-25 203.98.77.45

amjilt

Avatar

Ананд аварга маш ухаалаг сүмочин байлаа. 2021-03-25 66.181.161.93

Ананд та үнэхээр мундаг залуу шүү.
Зорьсон зорилгодоо хүрч чадсан ЯЛАГЧ шүү.
Арлын Японы сүмогийн дэвжээнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж явсан Монголын бахархал гайхалтай хөвгүүн шүү. Бас их сайхан хувь заяатай хүн гэж бодож байна.

Avatar

Монгод эр 2021-03-25 203.91.115.55

Монголчууд бидэнд япон хумуусийн асуудал сонирхол татахгуй байна.

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.47

Ананд аваргадаа баярлалаа. Монгол залуу хүний үлгэр жишээ байж, зорьсон зорилгынхоо төлөө тууштай явж ирсэнд нь бахархаад баршгүй ээ.

Avatar

Монгол улсын иргэн 2021-03-25 192.82.78.120

Японы асуудал Монголд ер нь ямар хамаа байнаа…

Avatar

Зочин 2021-03-25 192.82.73.146

Монгол эхийн сайхан хүү их аваргад сайн сайхныг хүсье. Олон сайхан бөхчүүд таны дэвжээнээс төрөх болтугай. Ийм сайхан даруу ухаалаг хүү төрүүлж өсгөсөн аав ээжид нь урт удаан наслахыг ерөөе!

Avatar

BITGII MEDEE HUULJ BAI AMGALANTUULAAAAAAAAAAA 2021-03-25 103.23.50.131

Энэ Амгалантуул гэж эмэгтэй маш олон удаа мэдээ хуулж бга шүү. Ажил олгодог хүмүүс нь анхаарна биз……….. Спортын сэтгүүлч Сугараагийн орчуулсан мэдээллийг илт хуулж тавьсан бна. Хуулан бичлэг хийж цалин авдаг хүмүүстээ хяналт тавь аииин

Avatar

Зочин 2021-03-25 103.229.122.125

Сайхан даруу дөлгөөн аварга шүү цаашдийн амьдралд нь амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж