Цөмийн энергийн газраас Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн ашиглалтын болон хайгуулыг лицензийг хүчингүй болгох шийдвэрийг долдугаар сард гаргасан аж. Харин “Хан ресурс” компани Цөмийн энергийн газрын даргын тушаалыг хууль бус хэмээн үзэж захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг шүүх хянан хэлэлцэж Цөмийн энергийн газрын даргын тушаалаар “Хан ресурс” компанийн хайгуулын лицензийг хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл гэсэн шийдвэр гарчээ. Харин Цөмийн энергийн газраас давж заалдах шатны шүүхэд хандах болсон аж.
Н.Түвшин