Он гарснаас хойш АНУ-д 1000 гаруй хүүхэд буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Он гарснаас хойш АНУ-д 1000 гаруй хүүхэд буудуулжээ

Он гарснаас хойш АНУ-д 1000 гаруй хүүхэд буудуулжээ

2021 он гарснаас хойш АНУ-д 104 удаагийн зэвсэгт халдлага бүртгэгджээ.

Хамгийн сүүлд гэхэд энэ долоо хоногийн эхээр Колорадо мужийн Боулдер хотын хүнсний дэрлгүүрт зэвсэгт этгээд гал нээсэнд цагдаагийн офицер тэргүүтэй 10 хүн суманд оногдож нас барсан юм. Түүнээс хэдхэн хоногийн өмнө Жиоржиа мужийн Атланта дахь гурван сувиллын газарт зэвсэгт этгээдүүд гал нээснээр найман хүн амь үрэгдсэний зургаа нь ази хүмүүс байв. Цагдаагийн газрын мэдээлснээр гэмт хэрэгтэн тухайн өдөр сэтгэл санаа нь муу байсан гэдэг шалтгаанаар хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Буу худалдан авах эрх хүн бүхэнд нээлттэй байдаг учир АНУ-д бусад аль ч улсаас илүү олон зэвсэгт гэмт хэрэг болдог билээ. Тухайлбал, энэ онд гэхэд аль хэдийн 104 удаагийн зэвсэгт халдлага бүртгэгдсэн нь өдөрт нэгээс илүү халдлага болж байгаатай ижил тоо юм.

Албаныхны хэлж байгаагаар дээрх баримтад дурдаж буй “Халдлага” хэмээх нэр нь нэг цагт, нэг газарт гэмт хэрэгтнээс гадна дөрөв болон түүнээс дээш хүн суманд оногдож, нас барсан үйл явдлыг тодорхойлж байгаа гэнэ. Түүнчлэн хамгийн их халдлага болж буй мужууд нь Колорадо, Жиоржиа, Калифорни, Нивада, Нью Йорк, Аризона, Нью Мехикө, Флорида, Техас аж. Эдний дундаас Колорадо мужид хамгийн олон буюу зургаан халдлага бүртгэгдсэн байна.

Эдгээр халдлагуудын уршгаар он гарснаас хойш нийт 9647 хүн нас барж, 7000 гаруй хүн шархдсан байна. Хамгийн харамсалтай нь, тэдний дунд 11 хүртэлх насны 65 хүүхэд амь насаа алдаж, 126 хүүхэд шархдаж, 12-17 насны 239 хүүхэд амь үрэгдэж, 588 өсвөр насныхан шархджээ. Мөн 15 цагдаа амьсгал хураан 71 цагдаа шархдсан байна. Үүнийг нэгтгээд үзвэл энэ онд нийт 1000 гаруй хүүхэд буудуулсан гэсэн үг юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж