Moodyʼs: Монголын өр 2021 онд ДНБ-нийхээ 75 хувьтай тэнцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Moodyʼs: Монголын өр 2021 онд ДНБ-нийхээ 75 хувьтай тэнцэнэ

Moodyʼs: Монголын өр 2021 онд ДНБ-нийхээ 75 хувьтай тэнцэнэ

Олон улсын үнэлгээний “Moodyʼs” агентлаг Монгол Улсын Засгийн газрын өр 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 75 хувийг эзэлнэ гэж тооцоолсон байна. Харин 2024 он гэхэд Засгийн газрын өрийн эдийн засагт эзлэх хэмжээ 70 хувь болж буурч магадгүй байна. Мөн гадаад валютын албан нөөц 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.

Өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монгол Улсын Засгийн газрын нийт өр 27.8 их наяд төгрөг байв.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн дүн юм.

Үүнээс 89.1 хувь буюу 24.8 их наяд төгрөг нь гадаад өр байгаа аж. Түүнчлэн тус агентлаг нь энэ сарын 16-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиулсан юм.

Эх сурвалж: Moodys.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж