АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд доллараар өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд доллараар өсчээ

АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд доллараар өсчээ

Цар тахал дэгдэж, хүмүүс ажлаа алдаж, эдийн засаг хямарч буй энэ үед АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд ам.доллараар нэмэгдсэн байна. АНУ-ын бодлого судлалын хүрээлэн 2020 оны гуравдугаар сарын 18-наас хойш нэг жилийн хугацаанд тэрбумтнуудын хөрөнгийн өөрчлөлтийг ажиглаж,  энэ долоо хоногт судалгааныхаа тайланг гаргалаа.

Тайлангаас үзэхэд Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Amazon-ыг удирддаг Жефф Безос, Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг нар цар тахал эхэлснээс хойш хамгийн их ашигтай ажилласан бөгөөд 43 хүн тэрбумтнуудын жагсаалтад нэмэгджээ.

Тэдний дундаас Илон Маскийн хөрөнгө хамгийн ихээр буюу 559 хувиар өсч, 137.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин Жефф Безосын хөрөнгө 57.6 хувиар өсч, 119 тэрбум их наяд ам.доллар цугларчээ. Тэгвэл Марк Зукербергийн хөрөнгө 86 хувь нэмэгдэж, 47 тэрбум болсон байна.

Судалгааг ахлан хийсэн Чак Коллинс “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын үед тэрбумтнуудын хөрөнгө асар ихээр нэмэгдсэн ч, хэдэн арван сая америкчууд ажилгүйчүүдийн тоог нэмсэн хэвээр байна. Баячууд биднээс тэс өөр ертөнцөд амьдарч байгаа бололтой. Одоо тэднийг газарт буулгаж, шударгаар татвар төлүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүн бүрд тэгш үйлчилдэг эдийн засаг үүснэ” хэмээн ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр цар тахал дэгдсэнээс хойш хамгийн багадаа 76 сая америк иргэн ажилгүй болсон байна. Мөн 24 сая гаруй америк иргэн өрхийн орлого нь өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй байна хэмээн мэдүүлсэн бол таван түрээслэгч тутмын нэг нэг нь түрээсээ төлж чадахгүйгээс болж гудамжинд гарч болзошгүй болжээ.

Эх сурвалж: UNILAD INEQUALITY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж