🔴 ШУУД | Иргэд шүүгч нарыг эсэргүүцэж, жагсч байнаNewsMN #NewsAgency
Posted by News.mn on Wednesday, March 24, 2021
Авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарыг чөлөөлөхийг шаардсан жагсаал өнөөдөр /2021.03.25/ Сүхбаатарын талбайд болж буй бөгөөд одоо ч үргэлжилж байна. Жагсаалд оролцож буй, найман тэрбумаар хохирсон гэх иргэн Б.Сарнай “Би эцэг, эхийнхээ хамтаар Хан-Уул дүүргийн арьс ширний 26-р байранд дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлсэн. Төсөл хэрэгжиж байх шатанд залилан мэхлэх замаар цааш худалдсан асуудал гарсан. Бидний тооцооллоор бодит хохирол нь 8 тэрбум болчихоод байна. Энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд гурван маргаан үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх явц удаан, нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах гэх мэт бидний гаргасан хүсэлтийг огт хүлээж авдаггүй. Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэг нь хэрэг бүртгэл эхэлснээс хойш хоёр жил болж байгаа.
Би 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансаар зургаан сая 500 мянган төгрөг авсан гэх шүүгч Д.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлж, шалгаж өгөхийг хүссэн. Учир нь, манай шүүх дээр байгаа гурван хэрэг гурвуулаа Д.Энхцэцэг шүүгч дээр хуваарилагдсан. Авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон шүүгчээ ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн шаардлагын хариуг 48 цагийн дотор өгөхийг хүссэн боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй учраас жагсч байна” гэлээ.
Гэхдээ энэхүү жагсаалыг сонирхохоор ирсэн хүмүүс ч олон байлаа.






Ц.ЯНЖИНДУЛАМ
зочин 2021-03-25 202.9.46.82
Евчин ихэсээд байгаа тул жагсаал цуглаанаа хойшлуулж, олон хуний хуний беегнерел уусгэхгуй байвал сайн байна
ondor nastan eh 2021-03-25 124.158.64.38
unen zaaval yalna hamtdaa demjij baina. Burhan hamt
Зочин 2021-03-25 66.181.161.85
Иргэдээ хамгаалдаггүй шүүх хэн хэрэгтэй юм
Баясаа 2021-03-25 66.181.161.85
Зөв зөв зөв дэмжиж байна
Зочин 2021-03-25 202.55.188.36
Zow zow
1 2021-03-25 192.82.74.210
Зөвөө зөв. Дэмжиж байна. Жирийн иргэд бид л хохирч үлддэг. Шудрага бус шүүхийг татан буулгаж хариуцлага тооц гэж шаардаж байна.
Зочин 2021-03-25 66.181.181.176
Маш зөв. Дэмжиж байна. Жанхуугийн хонгилын шүүхийг нураа…
Зочин 2021-03-25 192.82.70.46
ямар утгагүй гарчиг өгдөг юм бэ . "ажлаас нь" гэсэн үг бичиж болоогүй юм байх даа .
Иргэн 2021-03-25 202.126.89.86
Сав л хийвэл жагсаад л хахаха
зочин 2021-03-25 192.82.91.60
Дээд шүүхийн иргэний танхимын шүүгчээр асуудлаа шийдүүлсэн хүмүүс мөн ялгаагүй адилхан .
болд 2021-03-25 66.181.179.97
ХАН-УУЛЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮГЧИД АВИГАЧИД ЮМ БАЙНА. МЭДЭЖ АВЛАА. ХЭРЭГ ҮҮСГЭЭД ШАЛГААД ЭХЭЛБЭЛ ХОЁР ШҮҮГЧИЙН АСУУДЛЫГ ГАРГАЖ ТАВИНА.
Зочин 2021-03-25 66.181.171.34
Шүүхээр шийтгүүлсэн бүх хулгайчууд бүгд хэлмэгдсэн болж бахирцгаана даа
Зочин 2021-03-25 64.119.21.116
Ийм улс төрд хүмүүс итгэхээ байсан Жагсаал цуглааныг үнэ цэнэгүй болгоод хаясан МАНАН !!!
Зочин 2021-03-25 192.82.70.36
зөв Баттулгын хонгилыгнураах хэрэгтэй бааснуудаар дүүрсэн шүүгчид Баасан гай Баасанхүү Баасанцогт
Зочин 2021-03-25 66.181.161.16
зөвөө дэмжилгүй яахав
зочин 2021-03-25 202.9.40.28
МАН жагсаал зохин байгуулж чаддаггүй юм байна лээ, нөгаө жагсаж байгаа хэд нь юунд жагсаж байгаагаа мэдэхгүй зугтаж гүйлдээд байна лээ
Зочин 2021-03-25 202.126.89.74
Ugaasa AN iin llruudshig jagsaal tsuglaan sanaataigaar zohion baiguulj mungu taraaj uzeeguim chin! AN iin llruud muu yumandaa l sain! Hun muulah jagsaal tsuglaan zohioh geed