Н.Төгсцогт залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөнө

Өнгөрсөн жилийн сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 18-хан насандаа мөнгөн медаль хүртэж, боксын ертөнцийг шуугиулсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх сарын дундуур болох Залуучуудын дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Түүний хувьд хамгийн сүүлд гуравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд Ираны нийслэл Тегеран хотноо болсон сонирхогчдын боксын Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртээд байгаа. Нийт 20 орны 130 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад манай зургаан тамирчин оролцсоноос насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгөн медаль хүртсэн. 54 кг-ын жинд өрсөлдсөн гавьяат тамирчин Н. Төгсцогт Тайланд, Японы тамирчдыг ялж, шөвгийн дөрөвт нутгийн тамирчин Ихсан Сепахвандыг ялсан бол улмаар Казахстаны тамирчин Хурбол Калхановтой алтан медалийн төлөө өрсөлдөж, ялагдал хүлээснээр мөнгөн медалийн эзэн болсон юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж