Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав | News.MN

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгалаа. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

Covid-19 халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн  үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гаргасан аж.

Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны тавдугаар сарын 1-н хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна.  Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг,  нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. Иймд 

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий 1 ширхэг дугуйт ачигч/ковш/ худалдан авах, КОВИД19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан товлосон цагтаа эхэлж, Covid-19 цар тахлын талаарх нөхцөл байдлын мэдээллийг сонсч байна.  Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй арав шахам аймагт цар тахал дэгдсэнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5895 болсон. Эмч, эмнэлгийн ажилтнууд олон сараар тасралтгүй цар тахалтай тэмцсэнээс туйлдаж эхэлж байна гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал мэдэгдсэн. Мөн судлаачдын зүгээс цаг алдалгүй хөл хорио тогтоохгүй бол эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж, нөхцөл байдал хүндэрнэ гэдэг зөвлөмж хүргүүлж байгаа. Харин Засгийн газрын хувьд нөхцөл байдлыг ирэх дөрөвдүгээр сарын 5-н хүртэл харзнахаар шийдвэрээ гаргасан ч халдварын тоо өдөрт 200 гаас буухгүй улам ч өсөх хандлагатай болж ирж буй юм.

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газар  өнөөдөр /2021.03.25/ 14:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанд Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар  Шадар сайд танилцуулга хийх юм байна.

Өнөө өглөөний 11:00 цагийн байдлаар  шинээр 285 хүнээс Covid-19 халдвар илэрсэн.  Шинээр бүртгэгдсэн халдваруудын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь орон нутагт бүртгэгдэв.  Тодруулбал Завхан нэг , Төв хоёр , Баянхонгор нэг, Орхон гурав, Дорноговь хоёр, Дархан-Уул долоо , Архангай аймагт хоёр  шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнгөрөгч Даваа гаригт Улсын онцгой комисс /УОК/-ын өргөтгөсөн хуралдаанаар гуравдугаар сарын 29-ныг хүртэл улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Харин үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах зэрэг тодорхой зохицуулалтууд хийнэ гэж мэдэгдсэн.

Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас уг асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨРИЙН ЧИГ ҮҮРЭГ, САЛБАР, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХУВААРИЛАЛТАА авч үзээсэй 2021-03-25 103.26.195.211

Лоохууз, Гунгаадорж гээд мундаг сайдтай байсан учир хөдөөгийнхэн сайдаа их голдог.Л.Ринчинг сайд болоход хөдөөгийн амьдрал мэдэхгүй хүн сайд боллоо гэж дурамжхан байсансан. МАН сүүлийн 5 жилд 4 сайд солилоо.ЗГХЭГ-т ОРОН НУТАГ ХАРИУЦСАН ОЛИГТОЙ БҮТЭЦ алга учир ЗГ орон нутгийн ажлуудаа зангидаж чадахгүй байна.ЗГХЭГ-ын орон нутаг хариуцсан дэд дарга нь туршлагатай хүн баймаар.Салбар, орон нутгийн удирдлагын тэнцвэр алдагдсан. Суманд ихэнх ажилтнууд нь босоо удирдлагатай.Ажил явахгүй дээ.

Avatar

Зочин 2021-03-25 192.82.67.216

өрх бүрт 1,0 сая төгрөг өгөөд 1 сар хатуу хөл хориогоо тогтоохгүй бол улс даяар ковид тархлаа. Хурган дарга Шаравжамц мэт нь орон нутгаар тэнэж өвчин тараадаг, Баасан мэт нь цуглаан хийж өвчин тараадаг шоу эхэллээ шүү. Ерөнхий саайд нь үүнийг дэмжээд байгаа юм шиг. хариуцлага тооцохгүй юм.

Avatar

зочин 2021-03-25 192.82.67.216

Оюун-эрдэнэ "хурал бас дахин хурал" хоосон амлагч, Чимгээгээс өөр юм бодохоо байсан. Улс орны арын ажил /зуд, хаврын тариалалт, хүнсний хангамж гэх мэт/ зогслоо.

Avatar

Зочин 2021-03-25 122.201.21.210

Хүний шуналаа гэж. Юм нэгээрээ байхгүй ээ

Avatar

Зочин 2021-03-25 103.57.93.145

ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЮУ БОЛЖ БАЙНАА? НАМАР ИДЭХ ТАРИА НОГООГҮЙ БАЙХ УУ??????????????????

Avatar

Зочин 2021-03-25 103.229.123.82

karakalpak humuusiin goy goy zuragnuudaa ustgachihsan chini dahiad oldodgui ee

Avatar

Зочин 2021-03-25 66.181.188.200

Хурал, хурал бас дахин хурал харин үр дүн нь хаана байна?

Avatar

Зочин 2021-03-25 202.55.188.87

Насанд хурсэн иргэн буртээ 1 сая нехен олговороо егеед хатуу хорио хийгээчээ. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Халдвар тусаад евдсен ухсэн хумуус яаж эдийн засгаа урагшлуулхав дээ. Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь

Avatar

Зочин 2021-03-25 122.201.22.21

Аливаа юмыг харалуулах гэж яадах юмаа хардлага гүтгэлэг хэлж байвал санаа нь амардаг юмуу хаашаа юм өвчины хажуугаагаар олныг бухимдуулах ямар хэрэг байна . иргэд биднээс болж байгаа ч юм бий байх

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.153

Vaccine teeverleltiin zardal 276 saya tugrug uu?

Avatar

зочин 2021-03-25 59.153.115.235

ажил хийсэн дүр эсгээд суухын оронд эрдэмтдийнхээ үгийг сонсоод хөл хориогоо тогтоогоод, мөрөн дээрх бөндгөрөө жоохон ажиллуулаач махан толгойлсон ерөнхий сайд аа.

Avatar

Зочин 2021-03-25 49.180.71.20

Fuck

Avatar

Зочин 2021-03-25 103.26.193.221

хөл хорионд ормооргүй байнаа!!!

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.88

Ор чи

Avatar

Иргэн 2021-03-25 192.82.67.115

Вакцин тариулсан ч ковидын тээгч байж болох нь хэвээр гэдгийн УОК иргэдэд хэлээчээ!!! Вакцин хийлгэсэн гээд маскаа зүүхгүй хүмүүс олширч байна. Умбуу Амраа, сумьяа 2 солиочээ! Ямарч ажлын туршлага алга.

Avatar

Зочин 2021-03-25 103.26.193.221

хөл хорионд ормооргүй байнаа!!!

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.88

Ор чи

Avatar

Зочин 2021-03-25 139.5.218.226

Ард тумнээсээ монго хармалж байж вакцин оруулж ирэх пжилд цаг алдсан нь Засгийн газарын алдаа хол хорио тогтоохгуй тахлыг улам дэлгэруулж байгаа нь бас нэг алдаа одоо дахин алдах эрх байхгуй шуу Ард тумэн чинь амь насаа алдаж овчин эмгэгтэй хэдэн хун улдвэл яариад байгаа эдийн засаг чинь хэнд хэрэгтэй юм болдоо

Avatar

Иргэн 2021-03-25 43.242.243.211

Хатуу хөл хориогоор өвчнөө барьж авах нь дээр байхаа ухамсаргүй иргэд ч их байна Маскаа зүүдгүй бас эрүүн дороо хийчихсэн явахын юу гэсэн үг вэ арай юмаа зарим дорой бна шүү зарим хүмүүс

Avatar

ЗГ муу ажиллаж байна 2021-03-25 103.212.119.53

ЗГ-ын хэдэн худлаа гарууд Ард түмнийхээ эрүүл мэндээр дэнчин тавьж байна. Цөөхөн хүн амтай Монгол улсын иргэд ингэж олноор халдвар авах нь маш аюултай. ҮХЭХГҮЙ Ч эрүүл мэнд султай архаг өвчтэй болж үлдэх магадлал маш өндөр !!!!!!! ЗГ-ын бүх арга хэмжээ бодит байдалдаа нийцэхгүй байна.

Avatar

Зочин 2021-03-25 122.201.22.21

тэгээд та саналаа хэлээч

Avatar

Зочин 2021-03-25 192.82.78.138

хөл хорионд ормооргүй байнаа!!!!

Avatar

Зочин 2021-03-25 192.82.75.247

78-р сургууль дээр ахмадуудад вакцин тарьж эхэлжээ. Өнөөдөр гадуур нь явахад бүгд шамбаарладсан зогсоцггоож байна. Залуу үе хүмүүжилгүй ухамсаргүй байна гэдэг. ГарцГүй газраар гарах хүн бас л настай ахмад хүмүүс.

Avatar

зочин 2021-03-25 202.21.111.13

юм л бол настай хзн гэж давраад байгаа юм.

Avatar

Зочин 2021-03-25 103.212.118.125

chi hoorhii nastai huniig tegeed gartsaar gargaad ogchihgui yasiim

Avatar

Зочин 2021-03-25 192.82.76.213

Оюун-Эрдэнэ бизнес эдийн засаг гээд гэтэл нийгэм, хүний эрүүл мэндийн асуудал зөндөө байна шүү дээ. Одоо гарах ч хэцүү, хэдэн хүний амийг авах юм, ирээдүйд ямар үр дагавар гарах юм бүү мэд шүү дээ. Болохгүй бол мөнгөө хэвлээд ч хамаагүй хүмүүсийнхээ амьдралыг дэмжээч, энээ тэрээ гээд үр дүн нь мэдэгдэхгүй олон зээлийн төслийн оронд хүн лүүгээ хандсан, амьдрал ахуйг нь яг одоо дэмжсэн зүйл, мөнгө ч болтугай өгөөчээ

Avatar

Зочин 2021-03-25 202.21.108.133

МАН зайл

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.153

Hodood n tsadsan hulgaich nart setgel gej baidaggui yum. Hudlaa huraldaj, barildahaasaa iluu taahalzaj, jujig tavilt l hiine. Gol bai n uurdiinhuu erh ashgiig hamgaalah, hulgai hiih, hor nairuulah. Haldvar taraagui bhad horino , heden zuugaaraa udur bur haldvarlaad bhad tag chig.

Avatar

зочин 2021-03-25 202.9.47.2

хөл хорио тогтоож болно. гэтэл иргэдийн олонхийн байгаа байдлыг харахаар үнэхээр хэлэх үг алга. тогтоож байгаа журмыг зөрчсөн нэгэнд хатуухан хариуцлага тооцооч. Бидний нэлээдийн дэндүү бүдүүлэг, хувиа бодсон зан, ямар ч зорилгогүй тэнүүлч байдал, хэнэггүй гөлгөрөөс болж цар тахал дийлдэхгүй байна.

Avatar

Зочин 2021-03-25 64.119.17.56

ХҮРЭЛСҮХ Ч ЦАГАА ОЛЖ ЗАМЫН ДУНДААС БУЦСАН БАЙНА ШҮҮ МУУ САНААТАЙ НОХОЙ ЧИНЬ ЦААШДАА ЭЗ УЛС ТӨР ХЯМРАХ МАГДЛАЛ ӨНДӨР БОЛЛОО ГЭЭД Л

Avatar

Irgen 2021-03-25 202.126.90.158

Hul horoi togtooson ni deer bhaa

Avatar

Монголчууд 2021-03-25 103.57.95.197

ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-03-25 192.82.78.138

малаа, иргэд ухамсаргүй байвал 1000 удаа хөл хориод нэмэргүй. Кино үйлдвэрт нэг үсчинд орсон чинь үсчнийх нь дүү гээд мал маскгүй орж ирээд үсээ засуулж байсан хүмүүсийг эрсдэлд оруулсан!!! Хөл хорио тогтоож болохгүй ээ. Чи сул цалин авч хэвтэх гээд амиа бодоод байна!!! Нийгмийг, ард түмний амьдралыг мэдэр!!

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.224

Цалингүй, ажилгүй би хүртэл хөл хорихыг дэмжиж байна. Халдварыг хумьж , ХӨСҮТ дотор хорихгүйгээр бид ажил олдохгүй, ажил хийх аргагүй. Иймд хоол олж чадахгүй байсан ч хөл хориог дэмжинэ. Үхэх бол үхнэ. Хүнийг хүн шиг амьд явуулах нийгэм байхгүй бол амьдрал утгагүй.

Avatar

иргэн 2021-03-25 202.131.227.82

ТАРХАЛТ ГАРААД БАЙГАА ГАЗРУУДАД НЬ ХЭСЭГЧИЛСЭН ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ШҮҮ. БҮТЭН ХӨЛ ХОРИОНООС ЮУ Ч ХОЖИХГҮЙ.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-03-25 64.119.16.18

Оюун-Эрдэнэд ямарч мэдрэмж алга. Бизнес бизнес л гэх юм. Нөгөө л 10 их наядын тухай үлгэр ярих зуур улс орон чинь Ковид цар тахалт нэрвэгдэж дууслаа. Бодлогын том том алдаа яваад байна. Вакцинжуулалтаа маш оройтуулж эхэлсэн. ДЭМБ гэх гадаадын байгууллагыг шүтсээр байгаад маш их цаг алдаж байна. Монголчууд бидэнд өөрийн гэсэн толгойгоор ажиллах ухаан байхгуй юм уу. Аль 2020 оны 12 сараас вакцинжуулалтаа эхлүүлэх байсан. Тэр ДЭМБ-ын вакцин чинь хаана байна. 150,000 ш тун өгөөд л болсон.

Avatar

Зочин 2021-03-25 192.82.78.138

бизнесээ бодохгүй бол энэ улс чинь юун дээр оршин тогтнох юм бэ?!!!!!

Avatar

Зочин 2021-03-25 103.212.118.125

ӨВЧИН ДЭЭР Л ЛАВ БИШ !!!

Avatar

Зочин 2021-03-25 122.201.22.21

тэр эрт үед ямар ч вакцин баталгаажаагүй байсан . муйхараар шаардлага тавих аа болиоч

Avatar

Зочин 2021-03-25 202.131.227.82

УОК ?????

Avatar

Зочин 2021-03-25 124.158.107.35

амарсайхан сумьяабазар 2 ажлаа хийж чадахгүй юу ч хийхгүй бн

Avatar

Зочин 2021-03-25 103.212.118.125

ХАТУУГИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИО ТАВИАД ӨВЧНИЙГ ХЯЗГААРЛААД АВААЧ ЭЭ. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ,СОНГУУЛЬ,ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ТЭР АСУУДЛАА ДАРАА БОЛООЧ ЭЭ!ХҮМҮҮС ҮХЧИХВЭЛ ХЭН СОНГУУЛЬД ЧИНЬ САНАЛАА ӨГӨХ ЮМ БЭ? АМЬД БАЙЖ САНАЛАА ӨГЧ, ТЭР СОНГОГДОХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ АМЬД УЛСЫГ ЗАХИРАХ ЮМ БАЙГАА БИЗ ДЭ?! БИД ЧИНЬ АМЬД ЭРҮҮЛ БАЙЖ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭНЭ БИЗ ДЭ ӨВЧТЭЙ ХҮН ЯАЖ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЭЖ ҮХСЭН ХҮН ЭДИЙН ЗАСГААР ЯАХ ЮМ БЭ. АМЬДАРМААР БАЙНА ТӨР ЗАСАГ БАЙГАА БОЛ НААШАА БИДЭНЛҮҮГЭЭ НЭГ ХАРААЧ! ЧИ ХААШАА ХАРААД БАЙНАА?

Avatar

Зочин 2021-03-25 192.82.78.138

чам мэт шиг ухамсаргүй, хариуцлагагүй юмнууд олон байхад хатуу хөл хорио тогтоогоод ч нэмэргүй гэдгийг харлаа. Хатуу хөл хорио л гэж хуцах юм. Эрхээ хасуулах, ажил амьдралаа олон хоногоор алдах тийм сайхан бну? Өвөлжиж хатуу хөл хорионд байлаа. Чи өөрөө гэртээ хоригд!!!!!

Avatar

Зочин 2021-03-25 103.212.118.125

өвчин тусаад ясаа тавихад чинь хүүрийг чинь ч харуулахгүй тэр эрх чөлөө рүү чинь явуулна тэр бүр гоё уу? ах нь ухамсартай хариуцлагатай болоод чиний төлөө хэлж байгаа юм . хэдхэн хоногийн хоол аргалчих чадваргүй хэдхэн хоногийн алсын хараагүй байж ухаантай улсын урдуур орж улихаа боль!

Avatar

Зочин 2021-03-25 192.82.78.138

хавар болж чиний сэтгэцийн өвчин сэдэрч байна. Таг орк байж өөрийгөө ухаантай гэнээ

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.240

Chi bid uursduu l uuriiguu avch garna! Tur chamaig avrahgvi, ter socializm chini ali ert koput bolson sh dee !

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.38

Ortsond ilreed bgaa humuusee yaj hyanaj bga we ortsooroo tus gj bgaa ym shg zund n hayhiin.

Avatar

АХМАД 2021-03-25 103.57.95.197

ТЭР ХҮН ЧИНЬ ГЭРТЭЭ Л БАЙГАА БИЗДЭЭ ЯМАР ТАНАЙД ОРСОН БАЙГАА БИШ

Avatar

Зочин 2021-03-25 103.212.118.125

дэмий гоншигоноод хэн нэгнийг буруутгаж хэн нэгнээс тусламж хараад байхын оронд ухаалаг байж өөрөө өөрийгөө халдвараас хамгаал. дараагийх нь би ч байж болно гэж бод яагаад гэвэл тэр өвдсөн хүн яг л чам шиг 2 хөлтэй хохимой толгойтой махан биетэй маажгий гуталтай нэгэн байгаа…бас бүү ад шоо үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж