Алексей Навальныйн эрүүл мэндэд аюул учирсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Алексей Навальныйн эрүүл мэндэд аюул учирсан байж болзошгүй

Алексей Навальныйн эрүүл мэндэд аюул учирсан байж болзошгүй

ОХУ-ын чанга дэглэмтэй хорих ангид хоригдож буй Алексей Навальныйн эрүүл мэнд асуудалд орсон байж магадгүй хэмээн түүний холбоотнууд өчигдөр/2021.3.24/ мэдэлжээ. Учир нь, Навальныйн хуульч нарыг шоронгийн хуягууд түүнтэй огт уулзуулахгүй байгаа гэнэ.

Өдгөө 44 настай Навальный өнгөрсөн сард хоёр жил, зургаан сарын хорих ял сонсон Владимир мужийн чанга дэглэмтэй хоёрдугаар ангид хоригдсон билээ. Харин түүний дотны холбоотон Леонид Волковын хэлснээр Навальныйгийн нуруу өнгөрсөн долоо хоногт маш их өвдөж, хөл нь мэдээгүй болсны улмаас зогсож, алхаж чадахгүй байгаа аж. Мөн шоронгийн хуягууд түүний өвчинд өдөрт ердөө хоёрхон ибупфофен өвчин намдаагч өгч байгаа.

Түүнчлэн Навальныйн өмгөөлөгч Ольга Михайлова, Вадим Кобзев нар өчигдөр/2021.3.24/ түүнтэй уулзахаар авсан цагтаа очсон ч хуягууд уулзуулалгүй бүтэн өдөржин хүлээлгэсэн байна. Хуягууд тэдэнд Навальный хүнтэй уулзах боломжгүй байгаа гэдгээс өөр зүйл хэлээгүй гэнэ.

Тиймээс Волков Навальныйн эрүүл мэндэд ноцтой аюул учирч, шоронгийн эмнэлэгт хэвтүүлснийг албан тушаалтнууд нууцалж байж магадгүй хэмээн таамаглаж буй аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж