Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2021.03.24/ нийт 1296 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1093, гэмт хэрэг 75, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 71 тохиолдол бүртгэгдэж, 204 иргэн эрүүлжүүлэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 иргэнийг саатуулсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага ирсэн байна.
Түүнчлэн хүний биед халдсан 34, хулгайлах 11, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан гэх 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага бүртгэгджээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ