Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжихээр болжээ. Ингэснээр Буриад хэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд оруулахаар болсон байна. Аав, охин хоёрын бүтээсэн хүүхэлдэйн кино Буриад төдийгүй Монгол, ӨвөрМонгол, Халимаг, Европ, Америк, Австрали, Солонгос, Япон зэрэг орны үзэгчдийн хүртээл болжээ.
Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэхүү богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч эхнэр, охины хамтаар бүтээсэн билээ.
Найруулагч Эрдэни Жалцанов өмнө нь News.mn сайтад ярилцлага өгөхдөө “Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл, бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Одоогоор Бадам, Чагдар хоёрын адал явдалт 11 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа аж.
Буриадын " Үлэгэр "хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал "Найрамдал " медалиар шагнаж байв. Мөн Улаан Үд дэх Монголын Ерөнхий консулын газар найман настай Янжим охинд талархал илэрхийлж байсан билээ.
А.СҮРЭН
Зочин 2021-03-25 202.126.89.153
Huurhun huuheldei, daanch buryaduud maani mash aldaatai yarij bna lee. Shine jiliin mend hurgeye, saihan shineleerei gej helj medehgui – Shine jileer! Tsagaan saraar! Geed mendchilj heleed bna lee shine jileer yaasyn, yaah geed bgaan b** med. Orosuud S novym godom! Gedgiig buruu buulgaad medehgui hereglene gedeg bol helee ogt medehguin shinj!!! Hel bhgui bol mongol setgelgee bhgui!
zochin 2021-03-25 203.91.115.251
Хөөрхөн, яриа нь эгдүүтэй
Зочин 2021-03-25 23.106.249.34
Ж:Эрдэнэ-д баяр хүргэе! Бадмаев Чагдаров гэж нэрлээгүйд нь!
Уншигч 2021-03-25 202.9.46.94
Mэдрэлтээд бай
Зочин 2021-03-25 202.126.89.153
Haha
Зочин 2021-03-25 202.21.113.82
Энэ хоёр жаал үнэхээр хөөрхөн шүү! Хараад л шууд хайр хүрч, зүрх хайлаад, мишээгээд эхлэх юм даа. Жалцановын гэр бүлд томоо амжилт хүсье
Зочин 2021-03-25 192.82.64.208
Буриадын соёлын яамнаас гэлдээ. Монголын соёлын яам гэж ойлгогдохоор байна шдээ гарчиг нь