Б.Энхмөрөн чөлөөлөгдөнө, бусад нь сугараад үлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Б.Энхмөрөн чөлөөлөгдөнө, бусад нь сугараад үлдэх үү?

Б.Энхмөрөн чөлөөлөгдөнө, бусад нь сугараад үлдэх үү?

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн төрийн албаны шалгалт өгөөгүй хэрнээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон байсан нь шүүмжлэл дагуулж, тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй. Чөлөөлөгдөх хүсэлтийг нь газрын дарга нь эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч ажлаа өгөх нь тодорхой болсон.

Хамгийн гол нь УИХ-аас баталсан Цар тахлын хуулиар гул барин төрийн албаны шалгалт өгөөгүй хэрнээ чухал алба залгуулж буй хүмүүс зөвхөн Б.Энхмөрөнгөөр хязгаарлахгүй олон бий.

Засгийн газар өнгөрсөн оны долоо, наймдугаар сард яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилж байв. Төрийн албаны тухай хуульд зааснаар энэхүү албан тушаалыг хаших хүн нь Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх ёстой ч Цар тахлын хуульд заасны дагуу шууд томилгоог хийсэн. Тиймээс олон нийт Төрийн албаны тухай хуулийг үнэгүйдүүлэн, Цар тахлын хуулиар албан тушаалд очсон хүмүүс ч Б.Энхмөрөнгийн адил чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, дахин төрд алба хаших сонирхол байгаа бол төрийн албаны шалгалтад тэнцээд ажиллахыг шаардаж буй юм.

Тодруулж хэлбэл, зөвхөн Б.Энхмөрөн ажлаасаа чөлөөлөгдсөнөөр бусад нь сугарч үлдвэл Засгийн газар ч муухай харагдана гэж үзэж байна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж