Өнөөдөр 16 цагт гамшгийн үеийн дуут дохио орон даяар дуугарна | News.MN

Өнөөдөр 16 цагт гамшгийн үеийн дуут дохио орон даяар дуугарна

Өнөөдөр 16 цагт гамшгийн үеийн дуут дохио орон даяар дуугарна

Өнөөдөр 16 цагт гамшгийн үеийн дуут дохио орон даяар дуугарна

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу өнөөдөр буюу  гуравдугаар сарын 25-ны 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэдийг айж сандралгүй тайван байхыг ОБЕГ-аас мэдээлсэн.

Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж