Хар ууланд бурхан зална

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Хар ууланд бурхан зална

Дорноговьчууд нутаг орондоо тустай зүйл хийхээр “Дорноговь” клуб байгуулаад байгаа. Тус клубынхан Дорноговь аймгийн Хамарын хийдийн ойролцоо байдаг Хан Баянзүрх хайрхан буюу олны нэрлэж заншсанаар Хар уулын байгаль орчныг хамгаалахаар хайрханд 300 метрын урт, 2.60 метр өргөн шат тавьж, дөрвөн метр өндөртэй 3000 мянган жилийн настай цэвэр байгалийн боржин чулуугаар хийсэн бурхны хөшөө босгож байгаа юм. Бурхан залсан наадмаа аймгийнхаа Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах гэж байна. Бурхан залах ёслолд Соёлын гавьяат зүтгэлтэн бурханч лам Г.Пүрэвбат оролцож аравнайлах юм байна.  Энэ үеэр Дорноговь аймгийн төвд үдшийн цэнгүүн зохион байгуулж, “Харанга” хамтлагийнхан  ая дуугаа өргөх гэнэ. Дашрамд Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар “Өөрөөдөө эргэсэн нүүдэл” утгын цэнгүүн хийх юм байна.

Б.Анхаа    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж