Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос улс өнөөдөр өглөө /2021.03.25/ Япон тэнгис рүү үл мэдэгдэх төрлийн пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ. Гэхдээ тус улс яг ямар төрлийн, хэдэн пуужин харвасан нь тодорхойгүй байна. Японы талын эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдрийн пуужин нь баллистик пуужин байж магадгүй гэнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улс богино тусгалын пуужингуудыг баруун эргээсээ харваж, туршсан тухай мэдээлэл гарсан бөгөөд эдгээр пуужингууд нь баллистик пуужин биш учир НҮБ-ын Аюулгүйн зөвлөл (АЗ)-ийн тогтоолыг зөрчөөгүй гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн юм.

Хойд Солонгос нь хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард баллистик пуужин туршиж байсан ба баллистик пуужин нь алсын тусгалтай, нислэгийн замаа түргэн өөрчилж чаддаг, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тул илүү аюултайд тооцогддог аж.

АНУ-ын шинэ засаг захиргаа Хойд Солонгосын талаар баримтлах бодлогоо тодорхойлж буй цаг үед ийнхүү пуужингийн туршилтаа идэвхжүүлж байгаа нь дэлхий нийтийн, ялангуяа АНУ-ын анхаарлыг татах гэсэн, сүрдүүлэх гэсэн оролдого гэж харагдаж байна. АНУ-ын эрх баригчид ирэх долоо хоногт Өмнөд Солонгос, Япон улсуудын удирдагч нартай уулзаж, Хойд Солонгостой хэрхэн харилцах талаар хэлэлцэх гэж байгаа бөгөөд Хойд Солонгосын энэ үйлдэл нь уг уулзалтыг угтсан үйлдэл ч байж мэдэх аж.

Эх сурвалж: Yonhap 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж