Мэтгэлцээнд ялсан, сунгаанд ялах “эв нэгдэл- ялагч 24” С. Эрдэнэболд

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Мэтгэлцээнд ялсан, сунгаанд ялах “эв нэгдэл- ялагч 24” С. Эрдэнэболд

Мэтгэлцээнд ялсан, сунгаанд ялах “эв нэгдэл- ялагч 24” С. Эрдэнэболд

С.Эрдэнэболд хөдсөн дээлтэй, бичгийн хөх өвгөдийн бийрийг хатаахгүй гэсэндээ “Эзэнт гүрний туульс” номоо бүтээсэн байх. Өвөө, эмээдээ ойр өссөн тэрбээр монгол ухааны цараа дэлхийн боловсролоор тэлэх гэж Индиана, Харвардын их сургуулиудыг амжилттай дүүргэсэн биз ээ. Хуваагдахын хүрд болчхоод байгаа Ардчилсан намаа нэгтгэх гэж “Нэгд” хөдөлгөөнийг байгуулж, бүтэн ардчиллынхаа төлөө С.Зориг агсныхаа хөшөөний дэргэдээс ширүүхэн мэдэгдэл хийж байсан тэрбээр, АН-ын даргын сунгаанд зориулсан бодлогын мэтгэлцээнд эрх баригчдыг ёстой л нэг болгож тавих нь тэр. Өөрөөр хэлбэл үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил, мэдлэгээр “зодож” байна гэсэн үг л дээ.

   С.Эрдэнэболд “бүрэн зураглал”-аараа бүх өрсөлдөгчөө цэгцтэй бодлогоороо түүчээлж байгаа залуу лидер, бидний харсан хамгийн хурц, тод, системчлэгдсэн мэдлэгтэй “фигур” байж чадлаа.

Хувь хүний, эдийн засгийн, улс төрийн, шударга ёсны, үндэсний гээд тэгш таван эрх чөлөөний төлөө хатуу зогсож чадахгүй байгаа Ардчилсан намынхаа ой санамжийг сэрээж, нэг хүн дангаар ноёрхдог биш, хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, дотооддоо эв нэгдлээ нэн тэргүүнд бий болгох шаардлагатайг хэлж өглөө. Үнэндээ эвт шаазгай буга барьдгийн үлгэрийг мартсан энэ намын “нэр бүхий хэсэг, хэсэг шаазгайнууд”-д ийм манлайлал яг одоо ус, агаар мэт хэрэгтэйг тэр бас олоод харчихжээ. Гэхдээ дур зоргоороо биш дүрмээрээ эв нэгдлээ хангана гэдгийг ч сануулаад амжив.

Ардчилсан намдаа бодлогын манлайлал үзүүлэх дуртай тэрбээр, сайн сөрөг хүчин байхын тулд зөвхөн популизмд найдсан биш, иргэдийнхээ дуу хоолойг сонсдог, түүнийг нь бодлого шийдвэр болгож чаддаг бодлогын нам, хүчирхэг сөрөг хүчин болох ёстойг хэлж, ярьж байна.

Ардчилсан Намын сунгаа, бодлогын мэтгэлцээнүүдийг аль алийг нь ажиглаж суухад зарим нэр дэвшигчид маань амьдрал ярих гэж популизм руу гүйж орчих гээд, зарим нэг нь алиа хошин, эсвэл хэт албархуу, ахмад үеэ хоморголон буруутгах гээд байгаа ч юм шиг есөн шидээрээ өрсөлдөх янзтай дүр төрх ч харагдаж л байна.

Харин С. Эрдэнэболдын хувьд аналитик чадвар, залуу хүний эрч хүч, системчлэгдсэн мэдлэг,  цэгцтэй шийдлээр зарчимтай бодлогын манлайлал үзүүлэхийг зориод байх шиг.

Тэрбээр өнөөдөр манай улсад баруун төвийн үзлийг хамгаалдаг институци хичнээн чухлыг хэлэхдээ эрх баригчдын 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хийсэн Монгол Улсад хувийн өмч гэж байхгүй, гагцхүү төрийн зохицуулалттай эдийн засагтай улс байх болно гэсэн хариуцлагагүй мэдэгдлийг тэдэнд эргэн нэг сануулж, байж боломгүй мэдэгдлийнх нь горыг популизмын өртөг шиг дэлхийн дайдад харьцуулан тайлбарлаж, хатуу гэгч анхааруулга өглөө.

       Ийнхүү үзэл санаа, үнэт зүйлээрээ эрх баригчдыг хэдэнтээ чанга ороолгоод авсан түүний тэмдэглэлийн дэвтэрт 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гэж бас тэмдэглээстэй байдаг бололтой.

С.Эрдэнэболдтой байхад эрх баригчид эмээж, эв нэгдэл хангагдаж, 2024 онд Ардчилсан Нам ялалтын түүчээгээ эхлүүлэх юм байна гэсэн итгэл үнэмшлээ олж авлаа. Мэтгэлцээнд ялсан, сунгаанд ялах “эв нэгдэл-ялагч 24” С.Эрдэнэболддоо саналаа өгч, хүчирхэг сөрөг хүчин, бодлогын намын нэгэн эд эс байж, улс гэрээ өөд нь татсу.

                                                                                                          Д.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж