Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

“Мөнх дэлгэрэх билэг” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж, салбар дахь хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж ирсэн.

Манай компани Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрших Сэлбэ голын эрэг дагуух “Ривер Вилла” хотхоны цэвэр усны шугам хийх гэрээ байгуулан гадна шугамын ажлыг эхлүүлсэн.

Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдаад буй COVID-19 вирусын халдварын дэгдэлт, бүх нийтийн хөл хорио тогтоолт зэрэг цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд бид ажлын байрны тогтвортой байдлыг хадгалж үлдэх, өөрсдийн болоод гэрээт ажилтнуудын цалинг тогтмол олгох замаар санхүүгийн чадварыг дэмжих, хязгаарлалтын дэглэмээр тодорхой тоотой бүтэцээр ажиллах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Төсөл ажлыг бид батлагдсан зураг төслийг дагуу гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч дахин хөл хорио тогтоох, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал нөхцөл байдал үүсч болзошгүй байсан тул голын хамгаалалтын бүсийг ухаж, зохисгүй үйлдэлд гаргасан явдалд гүнээ харамсаж байна.

Дээрх байдлаас үүссэн аливаа хохирол гэмтлийг бид өөрсдийн бүрэн хүчин чармайлт, зардлаар хэвийн голдиролд нь оруулан нөхөн сэргээхээр ажиллаж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн алдаатай ажиллагаа, тэр дундаа бидний хувьд даланг гэмтээх болоод голын урсацыг өөрчлөх ямар ч зорилгогүй, санаатай бус үйл ажиллагааны хүрээнд гарсан эрсдэл тул та бүхэн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн байгууллагууд цааш лавшруулан түгээхгүй байхыг бидний зүгээс хичээнгүйлэн хүсэж байна.

Үүсээд буй нөхцөл байдал нь олон нийтийг бухимдуулж, ойролцоох оршин суугчид болоод иргэдийн тав тухыг алдагдуулсан явдалд уучлалт хүсч байгаагаа дахин илэрхийлж байна. Цаашид хувийн хэвшил болох бид ажиллагаандаа хянамгай хандаж, бусдад буруу ойлголт төрүүлэхүйц үйлдэл гаргахгүй хариуцлагатай ажиллах болно.

Мөнх дэлгэрэх билэг ХХК-ий хамт олон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ТэнэглэлТэнэглэл
65
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж