Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар тодорхойгүй | News.MN

Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар тодорхойгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.25-нд нийтлэгдсэн

Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар тодорхойгүй

Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар тодорхойгүй

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ.  Учир нь  замын далан, суурь, хучилтад гарсан эвдрэлийн нөлөөгөөр машины дугуй хагарах, эд ангиуд эвдрэх, зам тээврийн осол ихээр гарах болсон. Сүүлийн  гурван жилд тус замд 73 хүн амь насаа алдаж, 245 хүн гэмтэж бэртсэн  гэх тоон мэдээлэл бий. Дээрх чиглэлийн 204.11  километр /км/ авто замыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сард хааж, 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн юм. 

Үндэсний аудитын газраас /ҮАГ/ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын төсөл”-ийн хэрэгжилтэд 2020 оны есөөс арванхоёр сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийж дараах дүгнэлтэд хүрчээ. Шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

ЗАМЫН ХУЧИЛТЫН ЗУЗААНЫГ 1 СМ-ААР БАГАСГАЖЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд  өөрчлөлт оруулж, суурь үед 6 сантметр /см/ өнгөн үед 4 см нийт 10 см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед 5 см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулжээ.

Замын хучилтын зузааныг 5 см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй аж.

ДОТООДЫН  КОМПАНИУДЫН  ТЕНДЕРТ  ОРОЛЦОХ  БОЛОМЖИЙГ  ХЯЗГААРЛАВ

Азийн хөгжлийн банкны зээл,  тусламжийн  хөрөнгөөр  төсөл,  арга  хэмжээг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэгчээр шалгаран ажилладаг жишиг бий болоод багагүй хугацаа өнгөрч буй. Тиймдээ ч Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажлын таван  багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн  нэгж /ААН/ хариуцсан.   Гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААН санал ирүүлснээс 26 нь БНХАУ-ынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй аж.

Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтад  оролцогч нарт тавигдах санхүүгийн шалгуур  нь  хэт өндөр байсан учраас дотоодын  компаниудын  тендерт  оролцох  боломжийг  хязгаарласан гэж ҮАГ-аас үзжээ.

Учир нь багц бүрд ажиллах ААН-үүдийн борлуулалтын орлого 19-31 сая ам.доллар бол зөвхөн нэгдүгээр багцын ажлыг гүйцэтгэхэд компанийн дундаж орлого 25 сая ам.доллар байх шаардлага нь Монгол Улсын  авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй зам барилгын үндэсний компаниудын хувьд өндөр шалгуур аж.  Энэ нь гадаадын компаниудын хүчин чадалд тулгуурлан улсын авто замын сүлжээг өсгөн нэмэгдүүлэх, улмаар салбарын хөгжилд эерэг нөлөөтэй  боловч  нөгөө  талдаа  дотоодын  компаниуд  томоохон  төсөлд  оролцож  чадахгүй байгаагаас тэдний чадавхыг сайжруулах боломж алдагдахад хүргэх эрсдэлтэй юм.

20.6 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Дээрх  таван багц ажлын гэрээний нийт дүн буюу 62.9 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн буюу 2019 оны зургадугаар сарын 12,14-ний өдрийн /2654.30 төгрөг/дундаж ханшаар тооцсон  дүн 166.9 тэрбум төгрөг  бөгөөд  энэ  нь  батлагдсан  төсөвт  өртгөөс 52.7 тэрбум төгрөгөөр буурсан.  Мөн төслийн хөрөнгө оруулалтын нийт 83.4 сая ам.долларын санхүүжилтээр авто замын барилга  угсралтын  үндсэн  ажлуудыг  гүйцэтгэхээр  төлөвлөж,  зураг  төслийг  боловсруулж, төсөвт  өртгийг  тооцсон ч  гэрээ  байгуулах  шатанд  энэ  дүнг  62.9 сая ам.доллар  болгож бууруулсан ба дүнгийн зөрүү 20.6 сая ам.долларыг хэрхэн зарцуулах нь тодорхойгүй.

 БОГИНО  ХУГАЦААНД  ЧАНАРГҮЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН

Аудитын  талбарын  үе  шатанд  аудитын  баг  захиалагч,  зөвлөх,  гүйцэтгэгч байгууллагуудын  төлөөлөлтэй  хамтран  барилга  угсралтын  ажилтай  танилцахад  нэгдүгээр багцын  32.76 км замд дэвссэн асфальт бетон хучилтын тэгш байдал алдагдаж, хөндлөн дагуу хагарлууд, зарим хэсэгт нүх гарч, хучилтын залгаас хэсгүүдийн заадас ил гарсан.

Аудитын явцад цуглуулсан нотлох баримтаас харахад зам барилгын ажлын үе шатанд технологийн  горим  зөрчигдсөнөөс  шаардлага  хангахгүй  ажлууд  хийгдсэн  нь  зөвхөн гүйцэтгэгчээс  шалтгаалаагүй,  харин  барилга  угсралтын  ажил  гүйцэтгэх  гэрээний дагуу хучилтын ажлыг зургаан  сарын хугацаанд  дуусгахаар ажлыг шахаж, цаг уурын тохиромжгүй нөхцөл, хүйтэн  сэрүүний  улиралд  захиалагчаас  гүйцэтгэгч  нарт  үүрэг,  чиглэл  өгч  ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой байна.

Тендерийн  баримт  бичигт  авто  замын  газар  шорооны  болон  хиймэл  байгууламж, хучилтын ажлуудыг багц тус бүр 12 сарын хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна. Гэвч захиалагч Зам тээврийн хөгжлийн яам, Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн шалтгаанаар 2019 оны арваннэгдүгээр  сарын 1-ний  өдрийн  байдлаар  хучилтын  ажлыг  дуусгаж,  тээврийн  хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Ингэхдээ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа  үнэлгээний хорооны санал, дүгнэлт, цаашлаад авто замын суурь, хучилт зэрэг улирлын чанартай гүйцэтгэх үе шатны  ажлын  онцлогийг  харгалзан  үзэхгүйгээр  зам  барилгын  үндсэн  ажлуудыг  зургаан сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр төлөвлөж гэрээ байгуулсан байна. 

Улмаар барилга угсралтын ажлын явцад Covid-19 халдвар гарсан учраас Азийн хөгжлийн банк  гэрээний хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Энэ  хугацаанд төслийг   бүрэн хэрэгжүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч тухайн онд 2,4 дүгээр багцын гэрээт ажил хэрэгжээгүй, гэрээ цуцлагдаж ажил зогссон.

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-25 202.9.47.54

Дарханы замаар хэдэн жил хуурах бэ сонгохгуй ажил хийдэггуй ам фигур ийм тэнэгууж чадахгуй

Avatar

tzochin 2021-03-25 66.181.161.36

eniig Khurelsukh medej bgaa mun 371n garamiin tzam gej hulhinii tzam barichikhsan ailuudiig n bodokhgui shuud tzam tavij tenegteed yaj humuus n ger orondoo orohiig n hurtel haasan iim l hulhi tzam taviad mungu ideed bgaamdaa

Avatar

ZTHYamnii hun 2021-03-25 122.201.31.21

Auditor Zandanbat zam teevriin yamand ajillaj baisan hun, ursuldugchiduu nuhahaar shiidej MAN iinhaa esreg dugnelt bichuulsen bn, uuriinhuu tuluu l ajildag hogiin n**** bgaam

Avatar

Зочин 2021-03-25 202.21.108.194

Ugasa tiim zam baigaa holsnii pzda min

Avatar

Зочин 2021-03-25 150.129.142.121

Дарханы замыг Энх-Амгалан замруулж там болгосон. Түүний хийсэн цавчаа нь өөрийн нь Мишээл төвд шингэж байшин болсон. Сэргэлэн амьдарцгаа тэнэгүүд минь, түүн шиг.

Avatar

Зочин 2021-03-25 202.9.47.54

Чи юу гээд бгаан монгол биш гадны новшуу

Avatar

Иргэн 2021-03-25 66.181.188.89

Гол буруутан нь:1.Хүрэлсүх,2.Энхамгалан.Энхамгаланд эрүү үүсгэн шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-25 64.119.17.56

САЙН АЖВАЛ МАН н ЗАСАГЛАЛ ГЭЖ НОХОЙН БААС

Avatar

Зочин 2021-03-25 122.201.24.180

Archaagvi udirdlaguudtai yumdaa bid nar toriin mini suld orshoog

Avatar

МАНгар 2021-03-25 124.158.81.226

Өчиггүй…

Avatar

б** 2021-03-25 202.126.89.55

МАН энэ замыг 4жил дууссангүй одоо дахиад 4жил дуусахгүй бол яахын дахиад сонгохуу малуудаа

Avatar

Оюунаа 2021-03-25 103.80.211.184

Хүрэлбаатар, Энх-Амгалан 2-оос холдохгүй шүү дээ. Срнгуулийн зардалд яваа биз

Avatar

irged 2021-03-25 66.181.185.174

Zam tavih ajil ni yaduuraad amiin mungunuus heden terbumaar dutaad baihad said baisan huniih ni huviin biznes genet tsetsegleed l ene tegeed ariun es uu

Avatar

Boyagha 2021-03-25 150.129.141.193

Дарханыхан гэж зам шигээ мулгуу гичийнүүд шүү хахах

Avatar

Зочин4 2021-03-25 203.91.115.48

Авилга л байхгүй юу, өөр юу байдын.

Avatar

Зочин 2021-03-25 202.179.26.170

20,0 сая доллор …. Ямар танил дүн бэ …

Avatar

Unshigch 2021-03-25 90.188.54.82

240- хан км замыг 3 жилийн турш гацаадаг үнэн дампуу төр юмаа. Хэлэх үг алга. Иргэд хохирсоор л байх уу?

Avatar

Зочин 2021-03-25 64.119.23.251

Хариуцлага 000000. Ашиглалтанд орох хугацаандаа өгөөгүйн улмаас амь насаа эндсэн эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсээс уучлал гуйгаасай тэр энхамгалан хүрэлсүх тэргүүтэнүүд.

Avatar

Зочин 2021-03-25 66.181.190.213

Хүрэлсүхийн балаг

Avatar

зочин 2021-03-25 202.72.245.125

одоогийн сайд гэж төмөр замд байхын орон сууцаар занималдсан хий яригч нөхөр одоо бүр ярьж мэргэшиж байгаа байдгүй

Avatar

Зочин 2021-03-25 202.9.46.213

Энэ сайд чинь харин өмнөх сайдуудын шаврыг цэвэрлэж байна. Юмаа мэдэхгүй хуцаж суухын оронд юм унш.

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.51

Haltar saidiin ovoo yumuu gej haraad baisan oligtoi zam tavichaarai daa. Hedii boltoll iim dampuu yavah yum be

Avatar

Би монгол 2021-03-25 64.119.27.31

8 жил төр барьсан МАН ийм л бндаа дэмжээд бай дэмжээд бай удахгүй африк венесуель шиг адилхан халамжаар сайхан амьдрах байхаа.би лав татвар төлж чадхаа больсон одоо халамжаар амьдрах байхдаа

Avatar

Зочин 2021-03-25 202.126.90.141

Oilgomjtoi bsn shdee hulgaichid garaa dureh gej l sanaachilsan uhaantai ajil
Jinhen ajil hiih hun bhgui boljee. Zohih shiitgeliig onoo

Avatar

аа 2021-03-25 203.91.116.147

Хамгийн дампуу яам. Тэр чигээрээ авилгалчин, намчид битүү дүүрсэн. Ажил хийх чадвартай хүн байхгүй. Новшнууд.

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.224

Хятадын компанийг монголд ажиллахыг хэсэг хугацаанд хорих хэрэгтэй.

Avatar

zochin 2021-03-25 103.26.193.11

ene zamaa l chanartai bariad ogooch de. daraa ni ter sansar mansaraa yari

Avatar

санаа 2021-03-25 112.72.8.90

Монгол компани зам тавьж чадахгүй гэдэг нь нотлогдчих шиг боллоо. Төр ба иргэдэд чанартай зам хэрэгтэй. түүнээс биш 10 см ийг 5 см болгонон өргөнөөс хасна зузаанаас хасна хагарна нүхрэнэ цоорно гэх хэл ам таталж 10 жил заргалдах зам хэрэггүй билээ. Чадвартай зарим нэг инженер байх ч чадваргүй шуналтайнууд нь олонхи билээ. Одоо улс төр хийлгүй Хятадын мэргэжилтнүүдээр шийдвэртэй тавиул

Avatar

Зочин 2021-03-25 124.158.97.35

Пийзка, замаа түргэн тавиач дээ. Монголын нэр хүнд унаж байна шүү дээ, энэ замаас болж….

Avatar

Гэбэр 2021-03-25 103.57.92.26

Манай дарга нар зузаанаас идваа, танай дарга нар өргөнөөс нь идваа ёстой гоё идваа

Avatar

Атигар орк Б.Энх-Амгалан буруутай 2021-03-25 103.212.119.53

Зам тээврийн саад байхдаа энэ замыг саатуулсан олон ххүний амь нас, эд хөрөнгийг үгүй хболгосон нүгэлт атигар орк
Б.Энх-Амгаланг дүүжилбэл таарна. Сонгуулийг цавчаа ххийгээ биз муу ац.

Avatar

Зочин 2021-03-25 202.21.108.194

Nogodhig n bur 20 onii songuuliar songochhiin bnalee tengerleg Mongolchuud n

Avatar

Зочин 2021-03-25 43.242.242.59

Замаа барих гэхээр манай зарим улс төрийн нам бүлэг хүмүүс хятадуудаар бариулахгүй гэж дарамталсаар байгаад цаг алдаж зам баригдаагүй. Одоо чаддагаар нь хятадуудаар чанартай сайн замыг хурдан тавиулаач ээ. хятадууд дотооддоо ямар сайхан зам тавьсныг бид харж байна.Тэд засмал зам барихдаа туршлагатай

Avatar

зорчигч 2021-03-25 192.82.88.200

Одоогоор ашиглалтанд орсон зам нь нидрүүлгэн дээр явж байгаа шиг дэржигнүүртэй хаашаа ч зам тавьсан юм. Хуучнаараа байсан бол арай дээр байж гэж бодогдож байсан шүү!

Avatar

Зочин 2021-03-25 66.181.176.176

хүрэлсүхийн цавчаа, энэ зам хичнээн монгол амиа алдаж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохиров. ан-г зээл хэрэгцээгүй баахан зам барьсан гэж их хараасан гэтэл ман-ы хулгайчууд 4 дахин их мөнгөөр ганц ч зам байхгүй пиздаа үзээрийн юмаа

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.224

Азийн хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч нь Япон улс. Хятадын эсрэг цэргийн холбоо үүсэж байгаа үүнд Япон улс орсон. Иймд Монголын нутаг дээр Хятад, Япон хоёр жижигхэн мөнгөний дайн хийжээ. МОНГОЛУЛС жижигдээд яаж ч чадахгүй дунд хохирч байна. Өр манайд үлдэж, хятад завшаад явлаа. Одоо яах вэ?

Avatar

Зочин 2021-03-25 150.129.141.188

Томоохон төслийн гүйцэтгэлийн явцад төсвийн хөрөнгө шамшигдуулсан явдлыг олж тогтоон нийтэд мэдээлж байгааг сүүлийн 30 жилд анх удаа уншиж байна. Одоогийн элит гэгдэх чинээлэг оркууд бүгд төсөв шамшигдуулж түүнээ нууж далдлан баяжсан.

Avatar

Зочин 2021-03-25 192.82.76.131

Үнэн үнэн. Өмнө нь маш их шамшигдуулж байсан шүү

Avatar

batbaatar 2021-03-25 202.9.40.213

Ene zamaa ene jil tavi duusaachee pisda naraa

Avatar

Зочин 2021-03-25 202.126.88.229

HURUNGUNDO TARULAD 2 EGNE URGUN ZAM TAVI

Avatar

бригад 2021-03-25 202.9.40.213

gar ne tatan uheesei lalruud

Avatar

зочин 2021-03-25 66.181.161.20

Дархан , Сэлэнгэчүүдэд наад зам чинь огт хэрэггүй . МАН л байхад болоо .

Avatar

Зочин 2021-03-25 202.21.108.194

Ovoo teneguud yma manai Darkhaniinhan

Avatar

Балж 2021-03-25 192.82.82.48

Сох дутсан ч бишээ. Тендерийн үнийн санал нь 20 сая доллараар бага орж ирсэн компаниуд шалгарсан.

Avatar

иргзн 2021-03-25 202.179.25.212

Ойлгомжтой ш дээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд Хүкээ Ерөнхийлагч болгох гээд авчихсан байгаа шүү дээ

Avatar

Зочин 2021-03-25 202.55.188.35

МАН нь сонгуульдаа зарцуулаад идэж уугаа биз МАНГАС ууд.

Avatar

Зочин 2021-03-25 192.82.76.131

Гүйцэтгэгчээс бороо цаснаар ажлаа дуусга гэж шахсан гэнэ шүү. Яарвал даарнаа гэж

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.29

Юу ч хэлээд нэмэргүй биз дээ кккк

Avatar

Зочин 2021-03-25 212.102.50.92

Хятадууд Азийн олон оронд хэрэгжүүлдэг арга нь шүү дээ. Хятадуудтай Яамдын түшмэдүүд нь хуувилдаж мөнгө цохиод эргээд төсөл нь зогсдог, яг гэрээний шатанд өөрчлөлт хийдэг гэх мэт олон жишээ байгаа. Зүүн Өмнөд азийн орнуудад яахаа мэдхээ байгаад засаг нь хүртэл толгойгоо барьж байгаа том төслүүдийг судлаад үзээрэй. Төмөр зам, хурдны зам гээд индонези, малайзийн зогсонги байдалд орсон төслүүд бий бий

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.224

Азийн хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч нь Япон улс. Хятадын эсрэг цэргийн холбоо үүсэж байгаа үүнд Япон улс орсон. Иймд Монголын нутаг дээр Хятад, Япон хоёр жижигхэн мөнгөний дайн хийжээ. МОНГОЛ УЛС жижигдээд яаж ч чадахгүй дунд нь хохирч байна. Өр манайд үлдэж, Хятад завшаад явлаа. Одоо яах вэ? Цаашид хятадын компанийг монголд ажил хийлгэхгүй байлгахаар манай нүүрсийг хорих биз.

Avatar

бат 2021-03-25 192.82.78.1

ХҮРЭЛСҮХИЙН ХУЛГАЙ

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.111

ЭНХ АМГАЛАН ГЭЖ САЙД БАЙЛАА. ТЭР ХҮН МЭДНЭ

Avatar

Зочин 2021-03-25 192.82.67.247

Тийм шүү мишээл сити гэж хот бариад бгаа тийшээ л урсаа биз

Avatar

Бал 2021-03-25 202.126.90.138

Тендер шалгаруулалтад оролцсон ЗТХЯ–ны удирдлагуудад хатуу арга хэмжээ авах, хяналтын багийн хахууль авсан нөхдүүдийг шалгах. Ерөн Азийн хөгжлийн банкнаас зээл авах шаардлага байгаа юм уу. Зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-25 27.123.213.66

Энэ замын хөрөнгө санхүүд Б.Энх-амгалан н**ш хамгийн их маафаантай. Энэ нөхөр замын санхүүжилтээс 2020 оны МАН намыг санхүүжүүлж сонгуульд оролцсон. Тэр утгаараа нэг УИХулгайчдийн нэг мандатаар шагнуулсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж