Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна | News.MN

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн даалгавраар Цэц ажиллаж байна

Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай асуудлыг хянан хэлэлцэж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, ҮХ-аар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байдаг. Уг мэдээллээр маргаан үүсгэх боломжтой гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго үзсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналаар Цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн дээрх маргааныг дахин гурван гишүүний бүрэлдэхүүнтэй авч хэлэлцэхээр болсон. Уг хуралдааны эцсийн шийдвэр гараагүй хуралдаан үргэлжилж байгаа гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэлээ” гэсэн ташаа мэдээлэл гарсан. Уг асуудлаар мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2021.03.24/ тодорхой тайлбаруудыг хийсэн. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, тус намын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нартай ярилцлаа.

УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан талын хувьд үүсээд буй маргаанд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Т.Д: Үндсэн хуулийн Цэц өнөөдөр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүний нөлөөнд автаж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Ялангуяа Цэцийн зарим гишүүн нь маш тодорхой үйлдэл гаргаж байна. “Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль, түүний дээр хөх тэнгэр байна” гэж хэлдэг нь Үндсэн хуулийн дээр ямар нэгэн дарга байх ёсгүй гэсэн санаа. Гэтэл Цэц дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очсоны үр дүн нь одоо гарч байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн байхаас үл хамаарч жирийн иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Гэтэл иргэдийн гаргасан мэдээллийг нь  улс төрийн нөлөөгөө ашиглаж бүр тодорхой хэлбэл, өөрийнх нь томилсон Цэцийн гишүүдээр дамжуулж бидний гаргасан мэдээллийг хүчингүй болгох ажлыг хийж байна. Ийм байдлаар цааш явах юм бол Үндсэн хуулийн Цэцийг татан буулгах ёстой гэсэн байр суурийг улстөрчийнхөө хувьд хатуу илэрхийлье.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг маш сайн хуульчлах шаардлага үүсчээ. Саяхан УИХ-аар Шүүхийн багц хуулийг шинэчилж, улс төрөөс хамааралгүй байлгах алхмыг нь хийсэн. Гэтэл Үндсэн хуулийн шүүх байгууллага нь улс төрөөс шууд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдлоо. Ийм учраас энэ байгууллагыг өөрчлөх цаг нь болсон байна.

-Цэцээс ямар шийдвэр гарна гэж хүлээж байна вэ?

-Т.Д:Юуны түрүүнд Үндсэн хуулийн Цэцийн албан ёсны эцсийн шийдвэрийг хүлээж байна. Хуралдаан үргэлжилж байна гэж ойлгосон. Үндсэн хуулийн Цэцэд гаргасан бидний мэдээлэл үндэслэлтэй, хуулийн тов тодорхой цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  тусгаагүй гэдэг нь мөн маш ойлгомжтой. Уг  асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож,  тайлбарлах эрхийг олгоно гэсэн хүлээлттэй байгаа. Гэтэл энэ боломжийг олгохгүйгээр хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүнд нөлөөлөх гэж оролдохыг хэрхэвч хүлээж авахгүй. Бид Үндсэн хуулиа хамгаалдаг байх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн Цэц улстөржсөн шийдвэр гаргах юм бол бид улс төрийн дараагийн үйл ажиллагаа явуулах болно. Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулийн Цэцийг хүндэтгэж, улс төрийн ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй ирсэн.

Нөгөөтэйгүүр, одоогийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулахад гарын үсэг зурсан хүн нь шүү дээ. Гэтэл өөрийнхөө баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үг, үсгийг дагаж мөрдөж, хамгаалах ёстой байтал эсрэгээрээ өөрөө зөрчиж, Цэцэд нөлөөлж байгаа нь буруу жишиг тогтоох гээд байна. Ерөнхийлөгч байх нь тэр хүний хувьд сайхан л байх. Гэхдээ хувийн амбицаа хойш нь татаж ард түмнийхээ эв нэгдлийг хангадаг байх сайн жишгийг тогтоох түүхэн үүрэг одоогийн Ерөнхийлөгчид бий. Үүнийгээ хийгээсэй л гэж хүсч байна.

-Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг албажуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцэслэгдэн гараагүй байхад  Ерөнхийлөгчийн Тамгын газраас ингэж мэдэгдэх нь хэр зохистой юм бэ?

-Д.Ү: Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Бага суудлын хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл,  нотлох  баримт, бусад мэдээлэлтэй  танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна” гэсэн мэдээллийг өгсөн байна лээ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, "Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого хийгээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд очиж тайлбар өгсөн нь Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн зүйл биш" гэсэн тайлбарыг хийсэн байна лээ. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан бичгээр өгсөн тайлбарыг үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд хоорондоо харилцахдаа ялангуяа Үндсэн хуулийн Цэц шүүх байгууллага атал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр харилцах гэсэн тодорхой зохицуулалтууд бий. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчөөс  тайлбар, тодруулга л  хүссэн. Үүнийг нь  бичгээр өгсөн атлаа Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэцэд очсон нь дарамт нөлөө үзүүлэх гэсэн нэг оролдлого гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналаар Цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн бидний маргааныг дахин гурван гишүүний бүрэлдэхүүнтэй авч хэлэлцэхээр болж байх шиг байна. Уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн. Үүнээс урьтаж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш их мөнгө төлж цацсан нь мөн л Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ бусармаг үйл ажиллагаагаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан зогсоохыг шаардаж байна. Цаашдаа энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал болж магадгүй.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан, одоо албажих ёстой” гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл дээр хэлсэнчлэн, Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өгсөн мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд мэдээлэл хийх үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байхад энэ мэт тохируулга хийж байгаа нь 30 жилийн өмнөх Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна гэж хэлсэн нь миний ойлгосноор ардчилсан хувьсгалыг хэлж байх шиг байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчтэй хамтран ажилладаг хуульчид мөн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн хуульчдын зүгээс олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу буюу Л.Болд зөвлөхийн хэлсэнчлэн, Үндсэн хуулийн хямрал руу түлхэж  цаашлаад олон нийтийг  эмх замбараагүй байдалд турхирч байгаа нь магадгүй төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаа.

"БУСАРМАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫНХАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА"

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг Цэцийн бусад гишүүн нь дахин авч хэлэлцэх нь хуульд нийцэх үү?

-Д.Ү: Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4-т Цэцийн гишүүн маргаан үүсгэх тухай гаргасан тогтоолд маргалдагч талууд гомдол гаргаж болно. Мөн Цэцийн гишүүн санал бичвэл үүнийг нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Цэцийн гишүүн өөрөө санал гаргадаг энэ зохицуулалт нь учир дутагдалтай байгаа юм. Яагаад гэвэл тухайн саналыг гаргасан Цэцийн гишүүн нь урьдчилсан байр сууриа илэрхийлчхэж байна гэсэн үг. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд шийдвэрлээд Цэцийн Их суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед тухайн гишүүн хуралдаанд оролцох боломжгүй болох магадлалтай. Энэ талаасаа дээрх зохицуулалт нь учир дутагдалтай. Нэгэнт энэ хууль нь байгаа учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр санал гаргасан байна. Гэхдээ энэхүү саналыг гаргасан Б.Буяндэлгэрийг  Ерөнхийлөгч Х.Баттулга томилох санал гаргаж, УИХ-д оруулж байсан. Тэгэхээр цаанаа улс төрийн агуулгатай болж байгаа нь тодорхой харагдах байх.

Монгол Улсын түүхэнд анх удаа Цэцийн гишүүн санал гаргаж,  хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг дахин авч хэлэлцэж байгаа нь Ерөнхийлөгчийн даалгавраар гаргасан байж болзошгүй гэж хардаж байгаа.

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх нь боломжтой эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц л мухарлана гэж ойлгох уу?

-Д.Ү: Үндсэн хуулийн Цэцэд бидний гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Цэцэд хандсан. Цэц энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэвэл хууль тогтоогч УИХ дахин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах ёстой. Шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ заалтын зөвхөн нэг удаа гэсэн үгний ард өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэсэн хязгаарлалт байгаа юм. Энэ дагуу Цэц Үндсэн хуулийн манаачийнхаа үүргийг биелүүлж дээрх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж ёстой. УИХ Үндсэн хуулийн хэм хэмжээг ердийн хууль буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нийцүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нэг ч хүн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно гэсэн үг.

-Та бүхний гаргасан мэдээлэл зөвхөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхад чиглэгдээд байгаа юм биш үү?

Д.Ү: Зөвхөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай биш өмнөх Ерөнхийлөгч нар ч гэсэн нэр дэвших боломжгүй гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заачихсан учраас энэ заалтыг хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч хангаж өгөх ёстой гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцэд бид мэдээлэл гаргасан.

-Хэрэв Үндсэн хуулийн Цэц та бүхний гаргасан мэдээллээр маргаан үүсгэхээс татгалзвал хэрхэх вэ?

-Т.Д: Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа нэгэнт Үндсэн хуульд тодорхой заачихсан байхад өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвшвэл Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзах ёстой.  Хэрэв татгалзалгүйгээр нэр дэвшигчээр бүртгэвэл энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. Бидний хувьд Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж байгаа учраас СЕХ өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн тохиолдолд мөн Үндсэн хуулийн Цэцэд хянуулахаар хандах болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ батлах үеэр та Ерөнхийлөгчтэй холбоотой маргааныг эцэслэж хуульд тодорхой болгож оруулах шаардлагатайг хэдэнтээ сануулж байсан. Гэвч тухайн үед эрх баригч намынхан тодорхой хариулт өгч байгаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулалгүй, тодорхой бус үлдээснийг та юу гэж дүгнэх вэ?

-Т.Д: Монгол Улсад хоёрхон улс төрийн хүчин хоорондоо өрсөлддөг, сонгуульд ордог, Ерөнхийлөгчид дэвшүүлдэг, сонголтгүй сонгуулийг тулгадаг 30 жилийн арга барилдаа дэндүү уусчихсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тухайн үед батлах үеэр хэт олонх МАН-ын парламент яагаад шийдээгүй орхисон бэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нь ямар хүн нэр дэвших нь тодорхойгүй байсан.

Хоёрдугаарт тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хоёр хоорондоо маш ойр байсан тийм үе нь. Мөн МАН-ын гишүүдийн зарим хэсэг нь Ерөнхийлөгчтэй ашиг сонирхол нэгтэй байж магадгүй. Зарим хэсэг нь Ерөнхийлөгчийн дарамт шахалтад байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ мэт тодорхойгүй нөхцөл байдлууд байсан учраас МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхтэй холбоотой заалтыг бүрхэг орхигдуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонголтгүй сонголтыг ард түмэнд тулгасан. Үр дүнд нь 100 мянган цагаан сонголт хийсэн шүү дээ. Энэ удаад дахиад бидэнд сонголтгүй сонгуулийг тулгах юм уу. Энэ агуулгаар л би асуудалд хандаж Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой болгоё, хуулиа тодорхой болгоё гээд байгаа юм. Үүнээс гадна сонгууль бүрийн өмнө үл ойлголцол үүсгэдэг, сонгуулийнхаа дүрмийг хүссэнээрээ өөрчилж өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлдэг байдал нь бидний муу соёл болчхоод байна. Ядаж үүнийг засч сонгууль болохоос зургаан сарын өмнө гэхэд ямар дүрмээр бид төрийнхөө тэргүүнийг сонгох юм гэдгийг аль аль талдаа тодорхой болгох хэрэгтэй.

 -Одоо эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг хөндөөд эхэлсэн шүү дээ?

-Т.Д: Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулдаг энэ хуулийг өнөөдөр улс төрийн маргаантай байгаа үед хэлэлцэх нь буруу. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад бүр  ч дэмий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-25 150.129.142.143

Хууль байгаа нь хамаагүй. Цэцийн гишүүн гагцхүү Үндсэн хуульдаа л захирагдах ёстой. Нэгнийхээ хараат бус байдалд халдаж болохгүй.

Avatar

зочин 2021-03-25 122.201.21.109

Доржханд нар маш зөв санал дэвшүүлсэн байна. Хэрэв өмнөх аль нэгэн ерөнхийлөгч нэр дэвшвэл 10-14 жил ерөнхийлөгч байх болно. Энэ бол дээд тал нь6 жил байх шинэ үндсэн хуулийг зөрчинө гэдэг нь эрүүл ухаанаар сэтгэдэг хэнд ч ойлгомжтой.

Avatar

иргзн 2021-03-25 202.179.25.212

Хүн Намын дарга нэртэй энэ Нөхөр Улс төрчид Эрх баригчидын сонголтоор биш Монголын ард түмний Сонголтоор гарч ирсэн Ерөнхийлөгч рүү Дайрч давшлахгүй шүү Дараагийг сонгуулиар Хан-Уулаас сонгогдоно гэж Бүү Горьд Хан-Уулчууд чиний Урвагч цаад төрхий чинь дэндүү сайн мэдэж авсан

Avatar

Халх 2021-03-25 202.9.46.110

Энэ ,УВС, ын дөрвөд Доржханд гэгч нөхөр МАН ын хулгайчдын захиалгаар Баттулгыг муучлах сурталчилгаа хийж байгаа бололтой. Доржхандын цаана нь Хүрэлбаатар, Нямдорж ,ах, нар нь байгаа шүүдээ. Одоо болио оо. Доржханд чамайг олон түмэн аль эртнээс мэддэг болсон.

Avatar

Зочин 2021-03-25 202.179.21.248

Тэртээ тэргүй Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болтлоо нэр хүнд нь унасан шүү дээ. Тэр нэрээ дэвшүүлсэн ч АН-аас гарч чадахгүй нь тодорхой. Нам дотроо ч, иргэд сонгогчдод ч итгэл алдарсан.

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.240

Ih medehch.

Avatar

зочиин 2021-03-25 192.82.89.21

Доржханд сайхан залуучуудын улс төрийг дуусаглаадаа зайлуул дууугүй байж чадсангүй мөнгөнөөс болсон биздээ

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.90

Олон улсын валютын сангийн төлөөний гөлөг монголд яав ч хэрэгтэй зүйл хийхгүй нь тодорхой боллоо. Халтар царайлсан н**ш юмаа

Avatar

СОНГОГЧ 2021-03-25 202.9.46.132

Үндсэн хуулийн Цэцийг татан буулгая………….

Avatar

Tsogoo 2021-03-25 66.181.184.157

Erguu haltar tulug oboo ym uu gesen chin MAN gar hul boljee

Avatar

Зочин 2021-03-25 192.82.69.97

Энэ бузар МАН-ын захиалгаар авсан ажлаа мөн ч сайн гүйцэтгэж байна. Энэ бузарын улс төр ингээд дуусч байна аа…

Avatar

ЭБЭГИЙН ГӨЛӨГ САНДРААД БАЙГАА ЮМ УУ 2021-03-25 150.129.142.119

ЭБЭГИЙН ГӨЛӨГ САНДРААД БАЙГАА ЮМ УУ

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.40

Энэ гөлөг зүгээр л олон юм хуцалнүй МАН даа нэгд

Avatar

Зочин 2021-03-25 98.42.137.30

Цэц Женкогийн талд шийд гаргах зүрх зориг байхгүй. Хууль зөрчсөн хэргээр өөрсдөө гэзэг ороолгох болно. Хүч нь хаанаа байгаа билээ,үнэн хаанаа байгаа билээ,тэгэж толгойгоо цусдах үйлдэл хийхгүй. Хуулиа барьсан дүгнэлт гаргана. Тэгээд ч Цэцийн дүгнэлттэй дүгнэлтгүй Женко дахин ерөнхийлөгчид дэвших зам зам нь хаалттай,нам байхгүй,ялах магадлал байхгүй болсон шүү. Цэц эртхэн энэ бүхэнд цэг тавьбал өөрсдөд нь ашигтай,хэдэн жил тайван хоолоо иднэ.

Avatar

Зочин 2021-03-25 66.181.167.239

Ene zaluug oligtoi um bna geed ih l demjij baisan. Suuliin ued yarianuud ni neg taliig heterhii bariad baigaa ni medegdeed ehellee.

Avatar

Зочин 2021-03-25 124.158.69.175

ЧИ ЭДИЙН ЗАСАГЧ ЮМ БОЛ ТЭР МЭДДЭГ АЖЛАА Л ХИЙ, ХУУЛЬ НЬ ХУУЛИАРАА ЯВАГ, ЧИНИЙ ҮЗЭМЖЭЭР ХУУЛИЙГ ТАЙЛБАРЛАДАГГҮЙ ЮМ

Avatar

зочин 2021-03-25 66.181.161.21

6.0саяыг өгсөн ерөнхийлөгчдөө саналаа өгмөөр байна.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй бол саналаа өгөхгүй ингээд л болоо ш дээ.

Avatar

бодол минь 2021-03-25 66.181.183.97

ХҮН намын ганц хүү МАН-д үйлчлэв. Шан нь юу байдаг бол.Овоо юм гэсэн чинь тавьтаргүй нэгэн байжээ.Яахав хоолондоо нэмэр олж байвал яамай гэхээс.МАХН,ХҮН гэсэн хөлөө олоогүй ганц хүний эргүү бүлэглэлд итгэхээр эрхий хуруундаа итгэ гээч зүйрлэл оршвой.

Avatar

Зочин 2021-03-25 113.198.137.165

Энэ Доржханд ч худлаа гар даа.

Avatar

Зочин 2021-03-25 202.126.90.155

Энэ ГАДААДАД ҮЙ ОЛНООР ТӨГСӨЖ ИРСЭН МОНГОЛ ЗАЛУУС Ч САЙН САЙХАН ХЭДИЙ Ч ЭД НАРЫН НЭГ ЮМНААС АЙДАГ ДАА….НИЙГМИЙН ДУНД АЖЛЫН ЗАХ ЗЭЭЛД " ЯЛГАВАРЛАЛ" " ГАДУУРХАЛ " ҮҮСГЭЭД БАЙХ ШИГ САНАГДДАГ…." АВСТРАЛИ; АМЕРИКАД ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО" Ч ГЭНЭ ҮҮ….
ЕР НЬ ЗАРИМ ЗАЛУУС НЬ АЖИЛ ДЭЭР БУСАДТАЙГАА ДЭЭРЭЛХҮҮ; ЭЗЭРХЭГ; ДОРОМЖ ДООШ ХИЙХ БАЙДЛААР ХАРИЦАХ ХАРИЛЦААНЫ ХАНДЛАГУУД ГАРГАДАГ…..
ЭД НАР БАЙЛАА ИРЛЭЭ ГЭЭД НАР ГАРЧ УТАА АРИЛАН ТҮГЖРЭЛ ҮГҮЙ БОЛЧИХГҮЙ Л ДЭЭ.
🚩🚩🚩⚠⚠⚠

Avatar

Зочин 2021-03-25 103.229.120.131

Оросын мафийн гар хөл, урвагч, худалч, хулгайч, хорчин, дээрэмчин, хүний үнэргүй адгийн шаар ЖОНХУУг үтэр түргэн төрөөс зайлуулж, шонд өлгөж, шоронд хатаахгүй бол улсаа гадныханд зарахад бэлэн болсон байна. Хулгай луйвраа нуухын тулд дахиж сонгогдоод, улмаар Путин шиг мөнхийн ерөнхийлөгч болчих санаатай н**ш шүү энэ Төвд тарвага.

Avatar

ok 2021-03-25 103.212.118.207

тэртээ тэргүй монголд шударга ёс гэж төрийн байгууллагадл лав алга бнаа, ийм болохоор мафтай нь маф нь тэмцэнэ биз, Баттулгад өгнөө яадаг юм, Баттулга л ганц МАН-тай үзэлцэж чадна, бусад нь бол бөөрөнхийлсөөр байгаад улс орон дампууруулж хаях юм бнаа, би сүүрийн үед бодоод байгаа энэ чимээгүй гишүүнүүд улс эх орнд их гай таридаг юм бна, хэнийх ч далд орохгүй алалцнуулсаар байгаад улс орны чухал шийдвэрүүд ерөөсөө гарахгүй, дүлгэнэсээр байтал, бүхэл дахиад хэдэн үе явж голоор нь зальтай авилгалч

Avatar

ok 2021-03-25 103.212.118.207

би нэг юм хэлье, МАН, ХҮН, гээд л бүгдээрээ нийлж байгаад , Баттулга руу дайраад байхаар, харин Баттулга сонгогдонодоо та нар харж байгаарай, улстөрийн арга барилаа өөрчилөхгүй бол эд нар бүгдээрээ нийлж байгаад Баттулгат нам тавиулнадаа, ганц гайгүй Хүрэлсүх нь онигтоод хэцүү үед улсаа хаяад явсан, уул нь би ХҮН-ээс Энхбат, Жаргалсайхна хоёрын аль нэг дэвшүүл сонгоё гэж бодож бсан, тэд хоёр зөөлөн хүмүүс МАН, су батболдын мафийн сүлжээг дийлэхгүй, бас аялдан дагалдаж байгаад л дуусна,

Avatar

Зочин 2021-03-25 139.5.217.39

Доржхандыг гайгүй залуу гараад ирлээ гэж бодсон чинь бас л улс төржсөн нэг талыг барьсан нөхөр юм шиг байнаа даа

Avatar

Zochin 2021-03-25 202.126.88.228

Энэ хүмүүс боловсрол, эрүүл мэнд гэх мэт чухал салбарын өөрчлөлт рүү орох хэрэгтэй, харин МАН -ын даалгавараар ажиллаад байгаа юм шиг л харагдаад байх юм

Avatar

Зочин 2021-03-25 59.153.86.26

Дорж ханд гэх энэ хүнээс Монголчууд болгоомжлох хэрэгтэй юм шиг бн даа 3–18 ны өдрийн хуралдаан дээр их нүүрс зарж их мөнгө олохын тулд Хятад вакцин хийлгэх хэрэгтэй гэж ярьж байх юмаа, Удаа ч үгүй байтал Хятадын элчин сайд өөрийн улсын вакцин хийлгэсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх тухай мэдэгдэл гаргалаа Ардчилсан тогтолцоотой Монгол улсад арай даварсан үйлдлүүд хийгээд байгаа юм бишүү , МАН намын ард Хятадын коммунист нам байдаг , Тэдний дохиураар ажиллдаг, ХҮН нам бол МАН намын нөөц хувилб

Avatar

Ard tumen chini 2021-03-25 66.181.161.63

Chi tugjelteigee niilj baij turiin ordon shataalagchwaa ard tumen chinii naad ug uildel chini taalagdahgui baigaa shuu…. orchinoo meder …

Avatar

зочин 2021-03-25 64.119.27.213

Цэцийн гишүүний албан бичигт бичгээр хариу өгдөг заавал сүрийг үзүүлж хөмсөг зангидаад очиж суугаад байх ямар ч шаардлагагүй

Avatar

зочин 2021-03-25 119.40.103.6

Энэ удаад Доржханд нар зөв асуудлыг тавьсан. Харамсалтай нь ҮХЦ -д Баттулга нөлөөлж асуудлыг шийдвэрлүүлэхгүй байна. Баттулгад ингэтлээ зүтгэх ямар шаардлага байгаа юм бол???
МАН -ын харъяалалтай УИХ -ын гишүүд Ерөнхийлэгчийн сонгуулийн хуулинд Доржхандын саналыг харгалзан үзэж нэг мөр шийдэх байсан, мөн арчаагүй, бие биенийхээ дарамтад байдаг нь ийм байдалд хүргэсэн шүү.

Avatar

Zochin 2021-03-25 154.6.19.8

Jenkog buh hiisen buzar bulai heregiinhee tuluu neg l udur yalaa avaad yavna gedegt itgedeg.

Avatar

Зочин 2021-03-25 202.131.245.243

элбэгдорж оо, өөрийгөө л хичээ.

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.9

Энэ Доржханд гишүүнийг овоо залуу гэж бодсон шал худлаа байжээ. Цаанаа хэн байдаг бэ тэ

Avatar

Зочин 2021-03-25 192.82.71.46

Доржханд МОЛОДЕЦ!

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.166

Дорж ханд гуай хэний даалгавар биелүүлэх гэж зүтгээд байгаа нь ойлгомтой боллоо . Хувь хүн Баттулга руу дайрах гээд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЧИЙН СУУДЛЫГ нэр хүндгүй хэрэггүй мэт болгоод зогсохгүй , МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ , ямарч чадамгүй болгохоор тайлбар хийгээд байгаа юм уу даа гэж бодогдох боллоо .

Avatar

зочин 2021-03-25 202.55.188.100

энэ ер юу ярьж байгаагаа мэддэг болов уу.Ингэлээ гээд өөрт ашигтай юм уу.лав л хүн намаас ерөнхийлөгч гарахгүй нь тодорхой.МАН -д ашигтай.

Avatar

зочин 2021-03-25 64.119.21.106

за Доржханд минь ээ мнгэж улстөржиж эхэлбэл чиний нэр хүнд унана шүү хардаж болно гэхдээ ҮХЦ-ийг Ерөнхийлөгчтэй хамт хардаад буруутгаад эхлэхээр чи хөгийн поп улстөрчдөөс ялгаагүй болж байна даа

Avatar

Zochin 2021-03-25 202.126.89.106

Hogiin muu Jenkogiin troll

Avatar

ИРГЭН 2021-03-25 192.82.64.190

ЕРӨНХИЙЛӨГЧ 2 ХҮНИЙ СУУДАЛД ҮХЦ -ИЙН ГИШҮҮН БОЛГОХ ХҮНИЙ САНАЛ ОРУУЛЖ ӨӨРИЙН ХҮНЭЭ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЭ ,,

Avatar

ХУУЛЬЧ 2021-03-25 192.82.64.190

ХУУЧИН НИЙГМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮХЦ -д БАЙГАА ҮЕД АМААРАА АРДЧИЛАЛ ЯРЬЖ ,,,АРГ БАРИЛААРАА ХУУЧИН ХУВИНЦАР ХОРЧИН БАЙДАЛ ТЭДНЭЭС САЛДАГҮЙН ТОД ЖИШЭЭ ДЭЭ ,,,,30 ЖИЛИЙН ӨМНӨ АРДЧИЛАЫН НЭРЭЭР БУЖИГНУУЛЖ ,ҮЗЭЛ СУРТАЛДАЖ АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛСЭН ТЭДЭНД ТҮҮНЭЭС ӨӨР ЗҮЙЛИЙГ ГОРЬДООД ХЭРЭГҮЙ ,,,,ХАРИН 30 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРСӨН ЗАЛУУС АРДЧИЛАЛЫН ҮНЭН ЦЭНИЙГ МЭДРЭНЭ ДЭЭ,,,,

Avatar

Зочин 2021-03-25 66.181.168.81

Жонхуугаас салах санаачлага гаргаж байгаа нь магтууштай, гэхдээ хүн амын боловсролыг нэмэгдүүлэхгүй бол дахиад 1000 жонхуу сонгогдох аюултай байна. Бид жонхуу, босоотонгуудтай биш тэднийг сонгодог хүмүүсийг боловсролтой болгож соён гэгээрүүлэхгүй бол нийтээрээ тархи угаалтад автаж орос, хятадын гар хөлсөн болсон Жонхуу, босоо мэтийн явцуу эрх ашгийг хэрэгжүүлдэг малнууд болж хувирлаа.

Avatar

сонгогч 2021-03-25 202.9.46.33

Тэгээд дахиад л МАн-с ерөнхийлөгч сонговол зөв үү, Хэрэв МАН-с ерөнхийлөгч сонгогдвол дараагийн ИХ хурлын сонгууль хүртэл тэсэх үү үгүй юу тэсрэлт болоход бэлэн болоод л байх шиг байна .Одоо МАНАН-гаас л өөр ерөнхийлөгч хэрэгтэй байна

Avatar

Зочин 2021-03-25 68.4.96.38

Зочин
Хүн намынхан Сү Батболдын талаар ямар нэгэн тодорхой асуудал ярихгүй юм.Та нар чинь сөрөг хүчин биз дээ Сонгуулиас илүү анхаарал хандуулах асуудал байгаад байна даа. Танай намд Англи хэлтэй олон залуус байдаг биз дээ: Таван улсын шүүх дээр байгаа асуудалаа яриачээ .

Avatar

зочин 2021-03-25 192.82.80.142

Боловсролтой ухаалаг хүнийг удирдагч болгомоор

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.105

MAN erunhiilugchiin huuliig uurchilvul Mongol duusch bgaa n ter, 100% dangaaraa bugdiig hyanaj Mongolyg tsulmuj mongolchuudyn tsusyg sorj duusgah n!!!!

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.79

Халтар пакистан Монголд олон юм хуцах болоогүй шүү

Avatar

Зочин 2021-03-25 202.126.89.105

MAN huvalz erunhiilugchiin huuliig uurchilvul mongolchuud bur duusch bgaa n ter, 100%zasgiin erhiig atgaj, Mongol ulsyn erh ashig ter chigeeree MAN huvalzand soruulna!!!!

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.79

Цэц хүүк эд нарын талд гарвал шууд иргэний дайн болох байх шүү малнуудаа

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.79

Солонго авгайтайгаа та 2 хол явахгүй ээ Монголын түүхэнд үргэлж хараар бичигдэнэ муу эр эм янханууд аа

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.79

дэлхийн банкны зуйгуул доржхандаа чамайг Монголчууд үеийн үед хорсож явна за муу барууны угаадас долоосон гөлөг минь хан уулд чамайг эргүүлж татхаар хүмүүс нэгдэж бна банди минь

Avatar

Зочин 2021-03-25 124.158.97.35

М.Энхсайхан Жонхууг мафийн маягаар ажлаа явуулдаг гэж билээ. Нээрээ эв нэгдлийг хангах үүрэгтэй жонхуу үргэлж хагалж үймүүлж байх юм.

Avatar

Зочин 2021-03-25 202.55.188.43

Humuusiin haraaliig baran bain solguulid ner devshij yaadag bnaa odoo boliosoi

Avatar

Зочин 2021-03-25 167.99.96.70

Dorjhandiigaa demjij bainaa, shudarga zaluu

Avatar

Зочин 2021-03-25 202.126.90.138

Жонхуу болон АН.ыг нийгмээрээ үзэн ядаж байна.МАН муу байгаа ч эд долоон дор.Энэ галзуучууд эхлээд тарж бутраад өөр зохион байгуулалтад орох хэрэгтэй.Дараа нь МАН.

Avatar

Зочин 2021-03-25 202.131.245.243

элбэгдорж болон АН.ыг нийгмээрээ үзэн ядаж байна.

Avatar

Зочин 2021-03-25 202.131.245.6

Батлага болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвшиж болохгүй гэдэг маш зөвш дээ, Урьд өмнө Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн нэр дэвших хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2021-03-25 203.23.49.77

МАН даалгавар л да. Ойрд өвгөнтийнхөн гэж хүмүүс байсанг санагдаад байхын.

Avatar

Зочин 2021-03-25 82.165.21.34

МУУ ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ БӨӨС ОЛОН ЮМ ХУЦНАА,

Avatar

Иргэн 2021-03-25 202.179.8.4

Монгол Ардын Намын бууны нохой. Эрх баригч намруу ганц үг ган хийхгүй сөрөг хүчин гэж байх уу?

Avatar

Зочин 2021-03-25 66.181.186.135

Энэ бас нэг шинэ үеийн попчин гараад ирсэн шүү. Эхлээд дэмжээд байлаа. Одоо бол тэр хэлж ярьж бгаа нь нэг л жүжиг шиг санагдаад эсвэл тойрон хүрээлэгчид нь вакумд оруулаад бна уу. Юм хэлээд бай нийгэмд таалагдаж бна гэж онгироож бгаад навс унагадаг тал бий шүү.

Avatar

doodo 2021-03-25 183.177.108.2

odoo ogtsorood ard tumenee taiwan bailga

Avatar

dodo 2021-03-25 183.177.108.2

jenkoo odoo bolih heregtei

Avatar

Зочин 2021-03-25 165.232.98.31

Jenko huuli shuuhed nuluulj baigaa ni todorhoi baina

Avatar

Зочин 2021-03-25 157.230.81.209

Mundag zaluus shuu, demjij baina Dorjkhandiigaa

Avatar

Зочин 2021-03-25 165.22.233.199

ХҮН-ийхэн шаардлагаа үндэслэлтэй, баримттай тавьж байна. Цэцээс зөв шийдвэр гаргана гэж найдаж байна

Avatar

Зочин 2021-03-25 162.243.163.179

Shinehen gishuun mini ajlaa sain hiij yavaa shuu

Avatar

Зочин 2021-03-25 37.139.23.53

Жонхуу цэцэд нөлөөлөх гээд л байн2 тийшээ гүйгээд байгаа байх л даа

Avatar

Зочин 2021-03-25 162.243.163.179

Доржхандын зөв шүү дээ. Ерөнхийлөгч үндсэн хуулиа зөрчиж байна

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.137

халтар филлиппин доржханд гэдэг нөхөр бол пүлтүүш топорлозогоны бө.гсний үс хурган алиалагч зүгээр пүүзээрээ шоу хийгээд хошин шогтоо тоглоод салганаж бай.

Avatar

Зочин 2021-03-25 66.181.161.2

доржхандын зөв баттулга дэвшлээ гээд шоронд явахаас айж байна огцрох болзолоо хангасан одоо 461 Р ГАЛТ тэргэндээ суу хулгайлсан мөнгөө буцаа дэлхиин шившиг боллоо ерөниилөгчид ХҮН поп ганбаатай л үзнэ мангарсүх бас үхдэл болсон 12 жил дор хаяж авна одоо тэнэг монголчуудын ганц найдвар ХҮН босоо батболд гээд сайхан сэдэв олсон тул дэмжлэг авна гэхдээ явцгүй гишүүн эргүүлэн татах хуульта

Avatar

Zochin 2021-03-25 192.82.67.136

Mash zuv yarisan bnTaniig demjij bn.

Avatar

Зочин 2021-03-25 203.23.199.222

Pakistan

Avatar

Зочин 2021-03-25 66.181.179.76

gonchigoo chi sahal usee abhuulj cahdahgui naadas aigad bi uuden dere notood oo.har sahla gonchogoo us tolgoig baijigagee urgaad neeh muuhai boljee. hiimoriguui uhteel bulsha shigeen boljee.uzelere heleb eee.

Avatar

Зочин 2021-03-25 66.181.179.76

ene teer har bas neg muu neger baigan. sahal usend e barigdsan odgui guilgachin baisan she. nadas aigadd sahal usee abj chadahgui baiga shdee. gonchigo geed bas sahal usee abj chadahgui nadaas aiagd usee zasuulj chadahgui baigan us-chin orj cahdaguia aimhaai.gonhcogoo chi bol har sahal shuu.

Avatar

иргзн 2021-03-25 202.179.25.212

энэ нэг Хүн намын Зөгий шиг Дурак одоо юу вэ Ард түмнээс Сонгогдсон Ерөнхийлөгч рүү Дайраад Ерөнхийлөгчийн ард Сонгосон Иргэд олон түмэн нь байгаа шүү гэдгийн санаж яваарай муу Зөгий минь

Avatar

Рлл 2021-03-25 66.181.176.93

МАНгаруудийн боовны алчуурууд

Avatar

Зочин 2021-03-25 64.119.22.137

хүрэлсэлэмэнцэцгийн алны алчуур

Avatar

Зочин 2021-03-25 202.9.47.15

ЭНЭ НЭГ ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ БААГИЙ МАНГУУНУУДАД БИЕЭ ҮНЭЛЭХЭЭ БОЛИМООР ЮМ. ТАНАЙ НАМ ДАРААГЫН СОНГУУЛЬД НЭГ Ч СУУДАЛ АВАХГҮЙ.

Avatar

зочин 2021-03-25 66.181.190.25

ЦЭЦЭД МЭДЛЭГ, УР ЧАДВАРТАЙ МАШ САЙН ХУУЛЬЧИД ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ.
ГЭТЭЛ ОДОО ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭЭ ХАР ДАА.

Avatar

Zochin 2021-03-25 64.119.27.172

Ene neg sdaa odoo yu yum bee. Haltaisan n**** amniihaa zorgoor dandaa erunhiilugch ruu dairch baih yumaa. Hohino shuu l***r min

Avatar

Зочин 2021-03-25 103.212.117.80

Буягаагийн зөвөө

Avatar

Ggjjs 2021-03-25 98.204.176.20

Jonginoson n**** chn yu yu geed uliad bdzg iin bee. Ahij songoltgui n**** bna

Avatar

Зочин 2021-03-25 192.82.71.51

Энэ нэг харь цусны халтар гөлөг МАНАН эзнийхээ захиалгаар xyцаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж