Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч! | News.MN

Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч!

Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч!

Гуйя, ядаж хурд сааруулагч тавиад өгөөч!

Дүрмээрээ бус зоргоороо явдаг жолооч нарын балгийг хүүхдүүд амиараа төлөх ёстой гэж үү. Ингэж хэлэхийн учир нь, зам тээврийн осолд өртөж, бэртэж, амь насаа алдсан  хүүхдүүдийн 60 хувь нь гарцаар гарч яваад осолдсон байх юм. Уг нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т зааснаар бол явган зорчигч гарцаар гарахаар завдсан даруйд жолооч хурдаа сааруулж, зогсч зам тавьж өгөх үүрэгтэй. Үүнийг үл  тоодог, хариуцлагагүй жолооч нараас болж олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч,  насан туршдаа тахир дутуу болж байгаа нь даанч харамсалтай.

Хэдийгээр энэ оны эхний гурван сарын ихэнхэд нь хөл хориотой, замын хөдөлгөөний  эрчим 60-95 хувиар буураад байсан ч энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 51 хүүхэд гэмтэж, дөрвөн хүүхэд амь насаа алджээ. Итгэхэд бэрх ч тоон үзүүлэлт  зөвхөн үнэнийг өгүүлнэ.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн Даваа гаригт  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гарцаар гарч явсан долоон настай хүүхдийг согтуу жолооч машинаараа мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм. Гарцаар гарах аюулгүй хэмээн итгэл тээн дэрвэж явсан тэр хүүхэд өөрийг нь согтуу этгээд дайраад алчихна гэж яаж мэдэхэв. Даанч харамсмаар.

Нийслэлийн хэмжээнд явган хүний 400 гаруй гарц бий. Эдгээрийн 50 орчим нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг. Харин үлдсэн 350 гаруй нь гэрлэн дохиогүй. Уг нь,  эдгээр гарц дээр явган зорчигч ямар ч тохиолдолд давуу эрхтэй. Гэвч  сүүлийн жилүүдэд явган зорчигч гарцаар гарахдаа айдастай болоод байгаа.  Хаанаас ч юм машин гэнэт гарч ирээд дайрахгүй гэх баталгаагүй учир ингэх нь аргагүй биз. Байдал өнөөдөр ийм л болчхож.

Өнөөдөр Улаанбаатарт байнга шахуу осол гардаг хэд хэдэн гарц бий хэмээн иргэд ярьдаг. Тухайлбал, Яармагийн зам, Баянхошууны Зурагтаас Хөтөл хүрэх замын гарц дээр өнгөрсөн намар дараалан хэд хэдэн осол болж,  хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон билээ. Тодруулбал;

  • 2020.10.5-нд Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд замын явганы гарц дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Б, О нарыг мөргөсөн. Ослын улмаас есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б амиа алдсан юм.
  • 2020.10.7-нд уг гарц дээр арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн осол гарсан.
  • -020.11.10-нд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироов.  Үүнээс хэд хоногийн өмнө бас нэг хүүхэд тус гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн байна.

Энэ бол зөвхөн хэдхэн хоногт гарсан осол. Өмнө нь хэдэн хүүхэд осолдсон, цаашид хэдэн хүүхэд хохирохыг хэн ч таамаглаж мэдэхгүй. Уг нь, осол гэдэг заавал гарч байх ёстой зүйл биш. Ослыг хүн л үйлддэг. Жолооны хүрд барьснаар бусдын амийг хариуцаж байгаа гэдгээ ойлгоогүй нэгнийг осол сүүдэр мэт дагана. Согтуугаар жолоо баривал бүр аюултай. Хэрвээ жолооч нар ухамсартай, үүргээ ягштал биелүүлдэг бол осол гарахгүй, хүүхдүүд амь насаа алдахгүй. Ийм л энгийн ойлголт. Даанч өнөөдөр Монголд энэ байдал өөрчлөгдөнө гэх итгэл алга. Ёс суртахууны доройтол нүүрлэсэн, хариуцлага гэдэг зүйл мартагдсан өнөөгийн нийгмээс сайныг хүсч, ирэх цаг арай л болоогүй байна. Цаг үед нь тохирсон арга хэмжээ аваад явахаас өөр аргагүй болжээ, алийн болгон хүүхдүүдийн амиар тоглох билээ.

Тиймээс осол ихээр гардаг дээрх газруудыг гэрлэн дохиотой болгох, эсвэл гүүрэн гарц, нүхэн гарц хийх, хурд сааруулагч тавих зэргээр ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна, дарга нар аа. Тээврийн цагдаагийн газраас авто осол их гардаг, зайлшгүй тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч байршуулах шаардлагатай зам, гарцын талаарх саналаа Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлдэг байна. Гэвч шаардлагатай газруудад, тухайлбал осол их гардаг гарцуудын ойролцоо ядаж хурд сааруулагч тавиагүй л байна. Яаж ч бодсон хэдэн хурд сааруулагч тавихад хэдэн тэрбум төгрөг болохгүй байлгүй дээ. Энэ ажлыг хийчхэд юу нь болдоггүй байна аа, ойлгохгүй юм. Өнгөрсөн жил Яармагийн замд хүүхэд осолдоход нийгмээрээ шуугиж, гарц барина, хурд сааруулагч хийнэ гэсэн. Даанч үр дүн гарсан нь үгүй. Дарга нар юу ч хийгээгүй. Харин оронд нь хүүхдүүдийн булшны чулуу л өдөр өдөрт нэмэгдэж байна. Хатуу ч гэсэн гашуун үнэн энэ. Энэ бол тоглоом биш.  Нийслэлийн дарга нар аа, та нарын хэнэггүй, сэтгэлгүй, мэдрэмжгүй байдлаас болж замын осолтой холбоотой асуудлыг бага ч гэсэн шийдэх боломж алга болсоор байна. Үнэндээ та нарын хүүхдүүд ч гэсэн энэ эрсдэлийн хажууд явж байгаа шүү дээ. Бид бүгдээрээ эрсдэл дунд амьдарч байна.

Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж дууссан аж. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын зам ирээдүйд стандартын тоноглолтой, сүлжээтэй болох аж. Энэ ажилд осол их гардаг гарцуудыг тоноглох ажил багтсан эсэхийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас тодруулахад “Сургууль орчмыг аюулгүй болгох зураглал гарсан. Одоогоор энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ. Арай л дэндүү сэтгэлгүй юм. Гуйя, нүхэн гарц, гүүрэн гарц барьж чадахгүй юм бол ядаж хурд сааруулагч тавиад өгөөч нийслэлийн дарга нар аа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-25 43.228.128.226

Энэ том өргөн зам дээр дээгүүр нь гүүрэн эсвэл доогуур нь тунелэн гарц хийх хэрэгтэй!!!

Avatar

иргэн 2021-03-25 202.131.227.82

ХҮН ДАЙРЧ ХҮНИЙ АМЬ ХОХИРООСОН НЬ ОЙЛГОМЖТОЙ АСУУДАЛ ДЭЭР ЦАГ АЛДАЛГҮЙ ЖОЛООЧИЙГ ХУРДАН ТАСАЛЖ, ШОРОНД ЯВУУЛДАГ БОЛГООЧЭЭ. ШҮҮХ АЖИЛЛАГАА УДСАНААС ДУНДУУР НЬ ХУУЛЬ ЗАВШИХ БАЙДАЛ ИХ ГАРДАГ. ХҮН ДАЙРЧ АЛСАН Л БОЛ ОЛОН ЖИЛЭЭР ШОРОНД ЯВУУЛДАГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ. ТЭГЖ БАЙЖ СУРГАМЖ АВДАГ, ӨГДӨГ БОЛОХ БАЙХ ДАА.

Avatar

ХҮҮХДИЙН АМЬ ..... 2021-03-25 202.179.26.170

МОНГОЛ УЛСАД ХОРЬ ГУЧИН ТӨРИЙН ӨМЧИТ АЗЗАА НЭРТЭЙ ЗАМЫН КОМПАНИ , ХЭДЭН ЗУУН ХУВИЙН ӨМЧИТ ЗАМЫН КОМПАНИ БАЙДАГ. ХҮН НЯГТ СУУРЬШСАН АВТО ЗАМЫН УРТЫН ХЭМЖЭЭ НЬ ИНЭЭДТЭЙ ТОО ГАРНА ДӨӨ… ХЭДХЭЭН УУЛЗВАР ДЭЭРЭЭ ГАРЦЫН ЗУРАГ ТЭМДЭГЛЭГЭЭ ЗУРААД, ГЭРЭЛТДЭГ БОСОО ТЭМДЭГ ТАВИАД, БҮГДЭНД НЬ ХЭВТЭЭ ХУРД СААРУУЛАГЧ ХИЙЧИХЭД ХАРИУГҮЙ ХЭДХЭЭЭН ЦАААС ГАРАХ ЮМ . ЖАААААХАН ХАРИУГҮЙ ЖАААХАН СЭТГЭЛ ГАРГААД СТАНДАРТ ТАВЬСАН ГАНЦХАН ӨГҮҮЛБЭР ОРУУЛЧИХАД Л БҮХ ЗҮЙЛ ШИЙДЭГДЧИХ ЮМ ШД…

Avatar

ИРГЭН 2021-03-25 59.153.85.210

Цагаан захтай алуучид дүрмээ журмаа өрчил,

Явган хүний гарцнаас машины зогсох тэмдэглэгээ хүртэл зай дэндүү ойр шүү манай УБ-д, хүн айлгах гэж байгаа юм шиг тулж ирээд зогсоно, өвөл халтиргаатай манайх шиг улсад аюултай, Японд жишээ нь энэ зай хол байдаг, энэ ойр зай бас осол гарах нэг үндэслэл болно.

Avatar

Зочин 2021-03-25 202.9.46.152

жолооч нарын чадвар хариуцлагыг сайжруул.Дээр С1 ТҮ-гээр жолооны сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхээр хариуцлага сайжирна гэж ярьж б.сан түүн шиг худал мөнгө хөөсөн ажил байхгүй ш. Жолооч явган хүнийг гарцан дээр заавал зогсож өнгөрүүлэхийг хатуу баримтлах ёстой.Явган хүн гарцгүй газраар хэзээч гарч болохгүй.Заавал машинаа өнгөрүүлж бай.Бүгд дүрмээ л баримталья. Хурд сааруулагч хэрэггүй.

Avatar

Зочин 2021-03-25 64.119.18.135

нүхэн болон гүүрэн гарц хий. өөр ямар ч арга байхгүй. явган хүний хөдөлгөөн, автомашины хөдөлгөөний огтлолцуулахгүй байх шийдэл л хэрэгтэй.

Avatar

зочин 2021-03-25 202.131.233.190

согтуугаар машин жолоодож хүний амь нас хохироосон бол санаатай үйлдэл гэж маш хатуу шийтгэл оногдуулах ёстой.

Avatar

Зочин 2021-03-25 203.91.115.52

Gartsan deer yavgan zorchigchid zam tavij ugduggui hurdaa hasdaggui jolooch nariig 1 sayar torgood 6n saraar erhiig ni hasaad dahij durmiin shalgalt avch baij unemlehiig ni olgodog boloh huduu oron nutagt jolooch bolson humuus hotiin zamd mashin barij chadaj bnuu!? gedgiig sudlah l heregtei ingej chadval zam teeveriin osol 95 % r buurah magadlaltai gej bodoj bnaa erhem gishuudee zurchiliin huulind yaraltai uurchlult oruulj zam teeveriin osoliig taslan zogsoogoochee !

Avatar

Зочин 2021-03-25 103.26.195.114

Явган хүний гарцнаас машины зогсох тэмдэглэгээ хүртэл зай дэндүү ойр шүү манай УБ-д, хүн айлгах гэж байгаа юм шиг тулж ирээд зогсоно, өвөл халтиргаатай манайх шиг улсад аюултай, Японд жишээ нь энэ зай хол байдаг, энэ ойр зай бас осол гарах нэг үндэслэл болно.

Avatar

иргэн 2021-03-25 103.57.95.59

ЗАМЫН ЦАГДАА ӨӨРӨӨ БУРУУТАЙ….. ЯАГААД гэвэл маш олон чанаргүй 45 хоногийн жолооны ялзарсан үмхийрсэн курсууд байгаа… Үнэмлэхийг зүгээр мөнгө төлөөд авч байна. Эдгээрийн ард дандаа пенсиндээ гарсан эсвэл ЗЦ-гийн нэг дарга байж байдаг. Асуудлыг ЗЦ-гаас эхлээд курсуудыг цэгцлээд, дараа нь сургуульд ЗХД -ийн хичээл ормоор байна…. Хаамгийн сүүлд нь ХӨДӨӨНӨӨС ирсэн сармагчин төрлийн хүмүүс байна. Архичин дээр нь яасан юм бүү мэд маш ааш авиртай дошгин дүрэм журам мэдэхгүй нохдууд… Эд р

Avatar

mongol 2021-03-25 150.129.142.143

Darga naraa ajlaa hiigeech eee. Hurd saaruulagch tavihad yun boldoggyu yum vee

Avatar

Зочин 2021-03-25 122.201.22.56

Өөрт нь ашиг унахгүй бол тэд нар юу ч хийхгүй. 120 мянгатын автобусны буудлын дээр гүүрэн гарц хийсэн нь хүн явахад үнэхээр хэцүү. Бохир, заваан шалан дээр нь дэвссэн резинээс нь тоос бужигнасан нураавал зохих зүйл шүү. Шатны гишгүүр нь стандартын биш. Манайхан юмыг ингэж л оромдож хийдэг гэдгийн баталгаа. Хуучин байсан явган хүний гарцыг сэргээгээд өгнө үү гэж маш олон удаа хүсэлт гаргасан тоож байгаа хүн алгаа. Ийм л байна даа анд нөхөд минь

Avatar

зочин 2021-03-25 202.21.108.223

Нийслэлийн бүх гарцан дээр хурд сааруулагч тавихгүй бол ГАЖИГТАЙ ЖОЛООЧ нар их байдаг шүү!!!!🤪

Avatar

Зочин 2021-03-25 122.201.22.56

Монгол улс ямарч удирдлага, бодлогогүй болсоон. Ёстой энерцээрээ л явж байна. Эрхбиш тусгаар улс юм болохоор аль нэг улс дайраад эзлэчихэлгүй боломжийг хүлээгээд л байгаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг биднийг л хэлсэн байж. Цаашдаа үр хүүхдүүд минь яаж амьдарч хэний боол болохыг бид таашгүй. Цөөхөн хүн амтай, ямарч баялаггүй улс орнууд хөгжөөд, ард иргэд нь аз жаргалтай амьдраад байж болоод л байх юм.

Avatar

ХУД-ийн 1-р хорооны иргэн 2021-03-25 66.181.185.103

Машинд зориулагдсан хот болоод удаж байна. Явган хүний гарцыг цөөлөх ажил хийж машинуудынхаа урсгалын эрчмийг нэмэгдууүлэх арга хэмжээ л авах ажлын тээврийн газрынхан хийдэг. Хан–уул дүүргийн 1-р хороо, Наадам төвийн харалдаа төв замд явган хүний 2 гарц байсныг арилгаад өчнөөн жил болж байна. Зам дээр явган хүний гарц байж болдоггүй юм бол нүхэн гарц хийгээд өгөөч гэж олон жил хүсэлт тавиад ч нэмэргүй байна.

Avatar

Зочин 2021-03-25 64.119.24.115

МАНАЙ ТӨР ЗАСАГ КОВИДООС ӨӨР ЮМ БОДОХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН. АМЬДРАХ ОРЧИН АМЬДРАЛЫН ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ ЮМЫГ ХАЯЧИХСАН. АРЧААГҮЙ ТӨР ЗАСАГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж