"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшлов

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшлов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр (2021.03.24) “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга асан  Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарын өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцээд, шүүх хурлыг хойшлуулжээ. Тодруулбал, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний улмаас, өмгөөлөгч О.Батсүх хохирогчийн өмгөөлөгчөөр өнөөдрөөс эхлэн ажиллах болсон тул хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Мөн хэргийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч С.Батдэлгэр  "Энэ хэргийн шүүгдэгч, хохирогч нарыг танихгүй, ямар нэгэн харилцаагүй ч 2021 оны  хоёрдугаар сард цахим сүлжээнд байрлах зарим сайтад энэ хүмүүстэй холбоотой гэх мэдээлэл гарсан нь шүүгчийн албаны болон шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй" гэж үзэж байгаа учир хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс өөрөө татгалзан гарах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгчийн өөрөө татгалзан гарах хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж, шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулсан байна. 

Дашрамд дурдахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 6-ны өдөр Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгах шийдвэр гаргасан. Ингэхдээ Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж, Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. 

Шүүхээс Б.Эрдэнэбатыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн" гэм буруутайд тооцсон юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж