Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийллээ | News.MN

Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийллээ

Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийллээ

Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглэж, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ажилласанд талархал илэрхийллээ. Мөн цаашдын 30 жилд нийслэлд тулгамдаад буй хөгжлийн томоохон сорилтуудыг даван туулахад хамтран ажиллахыг хүссэн юм.

Мөн уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны 2021-2024 онд Монгол Улстай хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих боломжит төслүүдийн талаар санал солилцов. Тодруулбал, Улаанбаатар хотын хувьд нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар замын түгжрэлийг бууруулах, нийгмийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тухай дурдлаа.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжиж буйгаа илэрхийлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдал, эдийн засгийн бие даасан байдал болон засаглалыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 66.181.176.176

манчин хулгайчууд хулгай хийх нь бодогдож байгаа биз

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.78

Түрийний бөөснүүдээ 30 гаруй жил Толгойдоо заллаа…..Ингэхэд АН устаж тарж байгаа шиг МАН бас тарж бутраад устчихвал зүгээр ч юмуу….Тэгвэл Үнэхээр л Мэдлэг Чадвартай ХҮН нам нь гарч ирвэл энэ улс орон хөгжөөд сүйд болдгүймаа гэхэд Улс нийтээр Зөв Замаар алхаж жирийн дундаж сайхан орон болох өдөр байгаа болов уу ???? 🍀🍀🍀🌺🌺🌺🌷🌷🌷

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж