"Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакцин хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

COVID-19

"Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакцин хүлээн авлаа

"Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакцин хүлээн авлаа

"Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакцин орж ирсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тус вакциныг хүлээн авах үеэр хяналт шалгалт хийж, халдваргүйжүүлэн, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Манай улсад Covid-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 242 мянган хүн хамрагдаад буй юм.

Монгол Улс “Covax” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр хүлээн авах вакцины эхний ээлж болох 14400 тун “AstraZeneca” вакциныг хүлээн авсан билээ. Дараагийн 98400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирэх юм. Вакцины хүртээмжийг тэгш хүргэх үүднээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах вакциныг нийлүүлэх ажээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж