Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилалт хийдэг билээ. Үүний дагуу маргааш (2021.03.25) орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилалтын журмаар зарлан мэдээлэх тул иргэддээ айж сандралгүй тайван байхыг ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авахыг албаны хүмүүс зөвлөж байна.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчим баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм байна. Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж, өөрийгөө эрсдэлд оруулдаг байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж