Орхон, Архангай, Баянхонгорт Covid-19-ийн тохиолдлууд батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Орхон, Архангай, Баянхонгорт Covid-19-ийн тохиолдлууд батлагдлаа

Орхон, Архангай, Баянхонгорт Covid-19-ийн тохиолдлууд батлагдлаа

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өнөөдөр (2021.03.24) 11:30 цагт сэжигтэй тохиолдол илэрсэн учир тус аймгийн яаралтай хариу арга хэмжээний баг тандалт судалгаа хийн ажиллажээ. Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу 16:00 цагийн үед гарч, баталгаажсан талаар Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Халдвартай нь батлагдаад буй иргэн амтлах, үнэрлэх мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн бөгөөд одоогоор яаралтай тусгаарлах арга хэмжээ авч тус аймгийн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдсан байна. Ойрын хавьтлуудаас нь түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ авч байгаа аж. Ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлгээр Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад авчээ.

Мөн Улаанбаатар хотоос томилолтоор Архангай аймагт ажиллаж байсан дөрвөн иргэний хоёроос халдвар илэрлээ гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайн иргэд Тариат, Хангай сумдаар хооллож, хоносныг тогтоож, Архангай аймгийн Шуурхай штабын тандалт судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж, тухайн сумдын орох, гарах хөдөлгөөнийг хаажээ.

Томилолтын баг Өвөрхангай, Завхан, Архангай чиглэлийн маршруттай явсан бөгөөд батлагдсан тохиолдлын хоёр иргэн болон томилолтын багийг өнөөдөр Улаанбаатар хот, ХӨСҮТ-д зөөвөрлөн авчирч байгаа аж.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд орших "Сэмжид хужирт" рашаан сувиллын голомтоос эхтэй халдварын тохиолдол Баянхонгор аймагт очиж, PCR шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймагт тус рашаан сувиллаас таван хүн ирснийг тусгаарлах байранд тусгаарлаж, PCR шинжилгээний сорьц аван, Улаанбаатар хот руу илгээжээ. Өнөөдөр 14.00 цагийн байдлаар нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж