УОК-ын Шуурхай штабын есөн ажилтнаас Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК-ын Шуурхай штабын есөн ажилтнаас Covid-19 илэрлээ

УОК-ын Шуурхай штабын есөн ажилтнаас Covid-19 илэрлээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабын есөн ажилтнаас Covid-19 илэрсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас тодрууллаа.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.ДУЛАМСҮРЭН: 

-Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөлөл болох 100 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагчид жил гаруй хугацаанд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэсэн.

Covid-19-тэй тэмцэх стратеги төлөвлөгөө гэж гарсан. Энэ төлөвлөгөөнд тодотгол хийхээр 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч энэхүү ажлын хэсгийн есөн гишүүнээс Covid-19 илэрсэн. Тиймээс халдвар илэрсэн ажилтнуудаа эмнэлэгт хэвтүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ аваад байна.

Ард иргэддээ хэлэхэд, Шуурхай штабын бүрэлдэхүүн уртасгасан цагаар өдөр, шөнөгүй ажиллаж ирсэн. Ихэнх албан хаагчид өнгөрсөн онд ээлжийнхээ амралтыг аваагүй. Тиймээс эдгээр хүмүүс амарч, зугаалж яваагүйг мэдэгдэж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж