Илон Маск: “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авах боломжтой боллоо | News.MN

Илон Маск: “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авах боломжтой боллоо

Илон Маск: “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авах боломжтой боллоо

Илон Маск: “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авах боломжтой боллоо

“Tesla” компанийн үйлдвэрлэсэн автомашиныг биткоиноор худалдан авч болно хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск өнөөдөр (2021.03.24) твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэхдээ автомашины борлуулалтаас олсон биткоиныг мөнгөн дэвсгэрт рүү хөрвүүлэхгүйгээр биткоин хэвээр нь хадгалах юм байна.

Одоогоор зөвхөн АНУ-ын хэрэглэгчид биткоиноор худалдан авалт хийх боломжтой бөгөөд энэ оны сүүлч гэхэд бусад улс орнуудаас худалдан авалт хийх боломж нээгдэх аж.

“Tesla” компанийн албан ёсны веб сайтад байршуулсан биткоиноор хэрхэн худалдан авалт хийх тухай тайлбарт дурдсанаар хэрэглэгчид зөвхөн нэг данснаас төлбөл зохих дүнгээ зөв илгээх шаардлагатай юм байна. Тус компанийн үйлдвэрлэдэг цахилгаан автомашинууд нь татварын нэмэгдэлгүйгээр 37-124 мянган ам.долларын хооронд зарагддаг аж.

“Tesla” компани өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авсан ба энэхүү худалдан авалтаа өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй,  бэлэн мөнгөө өсгөх зорилготой хэмээн тайлбарлаж байв. Тус компанийн энэ шийдвэр криптовалютын салбарт эргэлт авчрах чухал нөлөөтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа бол зарим нь "Тесла"-г маш том эрсдэл хийж байна хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 66.181.176.58

МАСК хүү ! би хумхийн тоосоор худалдаж авъя.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.78.18

Өөрсдийгөө "дэлхийн эзэд" хэмээгсэд дараагын алхам аа хийж эхэллээ. Энэхүү эхлүүлж буй үйл ажиллагаа нь дэлхийн бүх мөнгө валютыг цахим бичилт /комьпютерийн тоон код/ төдий хоосон зүйл болгох юм. Ингэснээрээ бэлэн мөнгөний "зовлон" /хулгайд алдах, луйвардуулах, дээрэмдүүлэх, хар мөнгө зах зээлээс шахагдах… гээд л/ алга болж "хүмүүс жаргана" гэж олон жил сурталдаж буй. Энэ нь хоосон заль юм. Бүх хүмүүс төр засаг, газрын баялаг, хувийн эрх чөлөөтэйгөө…. зүгээр л тэдний комьпютерт хоригдоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж