“Tesla” компанийн үйлдвэрлэсэн автомашиныг биткоиноор худалдан авч болно хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск өнөөдөр (2021.03.24) твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэхдээ автомашины борлуулалтаас олсон биткоиныг мөнгөн дэвсгэрт рүү хөрвүүлэхгүйгээр биткоин хэвээр нь хадгалах юм байна.
Одоогоор зөвхөн АНУ-ын хэрэглэгчид биткоиноор худалдан авалт хийх боломжтой бөгөөд энэ оны сүүлч гэхэд бусад улс орнуудаас худалдан авалт хийх боломж нээгдэх аж.
“Tesla” компанийн албан ёсны веб сайтад байршуулсан биткоиноор хэрхэн худалдан авалт хийх тухай тайлбарт дурдсанаар хэрэглэгчид зөвхөн нэг данснаас төлбөл зохих дүнгээ зөв илгээх шаардлагатай юм байна. Тус компанийн үйлдвэрлэдэг цахилгаан автомашинууд нь татварын нэмэгдэлгүйгээр 37-124 мянган ам.долларын хооронд зарагддаг аж.
“Tesla” компани өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авсан ба энэхүү худалдан авалтаа өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй, бэлэн мөнгөө өсгөх зорилготой хэмээн тайлбарлаж байв. Тус компанийн энэ шийдвэр криптовалютын салбарт эргэлт авчрах чухал нөлөөтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа бол зарим нь "Тесла"-г маш том эрсдэл хийж байна хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: CNBC