“Токио-2020” олимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цом 21 аймгаар аялж буй.
Биеийн тамир, спортын улсын хорооны томилолтоор тус цомыг Завхан аймагт хүлээлгэн өгөхөөр очсон дөрвөн хүнээс өнөөдөр (2021.03.24) халдвар илэрсэн учраас тус аймагт 14.00 цагаас эхлэн хөл хорио тогтоосон юм.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу ийнхүү эерэг гараад буй юм. Цомыг хүлээн авсан 19 дэх аймаг Баянхонгор бол Завхан аймаг 20 дахь аймаг болжээ. “Токио олимп сан”-гийн цом аялж буй аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүрэг хүлээсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ