Улсын хэмжээнд өнөөдөр (2021.03.24)-ийн байдлаар 232757 иргэн Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Халдварын батлагдсан тохиолдлуудын хөнгөн болон хүнд хэлбэрийг харгалзаж, гэрийн болон эмнэлгийн тусгаарлалтад шилжүүлж байгаа билээ.
Одоогоор зургаан эмнэлгийг 1440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд аваад байгаа аж. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ