"200 гаруй иргэн, ААН-д 57 тэрбум төгрөгийн зээл олгоод байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

"200 гаруй иргэн, ААН-д 57 тэрбум төгрөгийн зээл олгоод байна"

"200 гаруй иргэн, ААН-д 57 тэрбум төгрөгийн зээл олгоод байна"

Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр (2021.03.24) Covid-19-тэй холбоотойгоор иргэд, ААН-үүдийн амьжиргаа, эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөл хорионы үед эдийн засгийг дэмжих ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.ДӨЛГӨӨН:  

-Монголбанк Цар тахлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд иргэд болон ААН-ийг дэмжих зохицуулалтын ажлыг шат дараатайгаар хийж байна. Тухайлбал, бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгсэлд өнгөрсөн жилүүдэд 230-280 хүртэл тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ оны хоёрдугаар улиралд нийт 350 хүртэл тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ санхүүжилтийг 200 хүртэл ажилтантай худалдаа үйлчилгээ, боловсруулах салбарын ААН-д олгож, хамрах хүрээг өргөтгөөд байгаа юм.

Мөн энэ оны эхний хоёр сард экспорт 70 хувиар өссөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд инфляц 2.6 хувь, Улаанбаатарт 2 хувьтай байна. Арилжааны банкууд ч эдийн засгийн хүнд үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, 2020 онд Хаан банкнаас зарласан дотоодын хадгаламжийн хүү 9.8 хувьтай байсан бол Төрийн банк 8.6 хувьтай байна. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа зээл бол хэрэглээний шинж чанартай зээл биш. Зөвхөн шаардлагатай, зорилтот бүлэгт олгогдох зээл юм. Түүнээс байр, машины зээл биш гэдгийг иргэдэд сануулж хэлэх нь зүйтэй болов уу.

Өнөөдрийн байдлаар 200 гаруй хувь хүн ААН-д 57 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн. ААН-үүдэд тавьж байгаа хамгийн гол шаардлага бол НӨАТ төлөгч байх хэрэгтэй. Иргэдийн хувьд мэдээж шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн үр дүн 4-6 сарын хугацаанд илэрнэ гэсэн тооцоолол бий. Цаашид эдийн засаг идэвхжих хэрээр инфляц өсөх төлөвтэй байна. Үүнээс гадна шатахуун, сайжруулсан түлшний үнэ инфляцад нөлөөлнө. Вакцинжуулалт амжилттай үргэлжилбэл эдийн засаг сэргэж, иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн хэмжээндээ хүрнэ гэж тооцоолж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж