“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав | News.MN

“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав

COVID-19

“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав

“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан "Sputnik V" вакциныг “COVAX” хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлт гаргасан талаар тус сангийн захирал мэдэгджээ. ДЭМБ-аас санаачилсан, Covid-19-ийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилготой “COVAX” хөтөлбөрт 190 улс орон нэгдээд байгаа юм.

Энэхүү хөтөлбөр нь өндөр орлоготой орнууд орлого багатай, хөгжиж буй орнуудад вакцин хандивлах, вакцин худалдан авалтыг нь санхүүжүүлэх зорилготой билээ. Төлөвлөгөөний дагуу 2021 оны эцэс гэхэд нийт хоёр тэрбум тун вакциныг дэлхийн улс орнуудад жигд хуваарилсан байх аж.

"Sputnik V" вакциныг Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвийн эрдэмтэд боловсруулсан бөгөөд 2020 оны наймдугаар сард ОХУ дотооддоо албан ёсоор бүртгэн авсан бол ДЭМБ одоогоор бүртгэж аваагүй байгаа билээ. Тус вакцины үр дүн эхэндээ дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж байсан ч олон улсын анагаах ухааны “Lancet” сэтгүүл энэ вакцины үр дүн 91,6 хувьтай гэдгийг мэдээлснээр барууны улс орнууд хүлээн зөвшөөрч эхлээд байгаа юм.

Өдгөө АНЭУ, Египет, Казахстан, Беларусь, Аргентин, Венесуэл, Монгол зэрэг нийт 55 улс “Sputnik V” вакциныг бүртгэснээр "AstraZeneca"-гийн дараа хамгийн олон оронд бүртгэгдсэн вакцинд тооцогдож байна. Монгол Улсын хувьд уг вакциныг бүртгэсэн 23 дахь орон болсон бөгөөд эхний ээлжийн 20 мянган тун вакциныг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд хүлээн авсан билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-03-24 202.9.47.60

Орос вакцин үнэхээр сайн хорссон гамингийн хаягдлууд хуцахаа болио.

Avatar

Ovgon 2021-03-24 122.201.21.168

orosiin fashistuud novichok geh nogoo horoo shahaad yavuulchij ch chadna shuu.

Avatar

зочин 2021-03-24 103.26.194.120

Монголын өнөө үеийн залуучуудадын эсэд Орос вакцин эцэг эх бидний биеэр дамжин генжсэн байгаа даа.
Хүүхэд байхад халуурч бүлээрч байгаагаа ч мэдэхгүй яршуулаад л явдаг байж билээ.
Хятад вакцин Орос вакцинтай адилхан гаргалгаатай юм байна лээ шүү дээ.
Элдэв юм ярилтгүй Орос , Хятад олдсоныг л хийлгэвэл зол болно биз дээ.

Avatar

Ovgon 2021-03-24 122.201.21.168

Барууны орнууд өөрсдөө мөнгөө гаргаж хандивын сангаа бүрдүүлээд монгол шиг ядуу буурай улсуудад үнэ төлбөргүй вакцин өгч бна дээрээс нь бас оросын вакцины төлбөрийг хийх ёстой юу, тийм сүрхий сайн ах юм бол фашист оросууд манайд хандиваар вакцин өгч байгаа нь хаана байна. манайхныг гуйлгаж байж өндөр үнэ төлбөртэйгээр жаахан юм хялайлгахаар болж бна.

Avatar

Zochin 2021-03-24 66.181.161.61

Барууны орнууд өөрсдөө мөнгөө гаргаж монгол шиг дагуул гуйлгачин улсуудад үнэ төлбөргүй вакцин өгч бна дээрээс нь бас оросын вакцины төлбөрийг хийх үү хуцаарай авлигачид аа

Avatar

Зочин 2021-03-24 192.82.91.102

ОХУ, БНХАУ -ын вакциныг гадуурхаад байгаа нь барууны хөрөнгөтнүүдийн улс төрийн явуулга. Үүнээс болж халдвар аймшигтай тархаж буй одоо үед, улс орон бүрийн ард иргэд л хохирно.Барууны үзэлд нэвчсэн манай дүр эсгэсэн ардчилагчид тэдний адил хоёр хөршөө үзэн ядаж,туйлшрч ,ард иргэдийнхээ эрх ашгийг хохироохыг юмны өчүүхэн чинээ ч бодохгүй дээ.Коммунистүүд манай иргэдийг хорлох гээд байна гэж амаа цууртал л хашгарцгаана.

Avatar

Зочин 2021-03-24 202.21.108.31

Коммунистууд дандаа хорлосоор ирсэн л дээ!!!!

Avatar

Зочин 2021-03-24 103.26.193.126

"С.Путник" вакцин үнэхээр сайн байж болно л доо. Гагцхүү Путин "Полоний", "Новичок" г.м. хорт бодис хэрэглэн хүн а**х үйлдэл хийгээд байгаа учраас дэлхий нийтэд итгэл алдарсан удирдагч болсны улмаас вакциныг нь хүртэл хүлээн зөвшөөрөхөөс болгоомжлоод байна шүү дээ!!! Корона-19 -ийн вакцин бол зүгээр нэг малын тарилга биш учраас болгоомжлох нь аргагүй!

Avatar

зочин 2021-03-24 64.119.21.106

Америк, Европын холбоо зөвхөн өөрсдийн үйлдвэрлэсэн вакциныг бусад улс орнуудад өндөр үнээр зарах гээд ОХУ-н эрдэмтдийн бүтээсэн Спутник-V вакциныг хүлээн зөвшөөрөхгүй байна л даа, аргагүй зах зээлд ноёрхолоо тогтоох гэсэн өрсөлдөөн явагдаад байна, хэрвээ Спутникийг ДЭМБ бүртгэчихвэл үзүүлэлтээрээ бусад вакцинаас илүү болохоор зах зээлд шахагдах хөрөнгө оруулалт нь эрсдэлд орох аюул тулгарна, тэгэхээр хүний эрүүл мэнд гэхээс илүү зах зээлээ булаацалдсан өрсөлдөөн болоод байна

Avatar

Зочин 2021-03-24 192.82.91.102

Яг хойт урсгал -2 шиг.ОХу-аас Герман хямд шатдаг хий өгчих гээд, Барууны орнуудад тус болчих гээд, АНУ, барууны хөрөнгөтний чухал гар хөл, хагас фашист засаглалтай ч гэж хэлж болох, Украинаар нь хий дамжуулахгүй ,эдийн засгийг нь унагачих гээд байдагтай ижил юм даа

Avatar

Зочин 2021-03-24 66.181.180.111

yg vnen shuu.orosuud bolohoor dandaa erdem shinjilgeenii hvreelenvvd hiij bgaa bol baruund hubiin emiin kompaniud hiij bna.ted bol mongonii toloo l ajilaj bna..orosiih bolohoor neg ih mongonii toloo bishee erdemted ch dee.

Avatar

zochin 2021-03-24 122.201.21.168

DEMBaiguullaga burtgehgui bna gedeg chin asuudaltail gesen ug. Orosiin uuruunh ni emch, erdemted ene sputnik vaccinaa hiilgehgui, turshiltiin barag buh shatiig algassan, ur dun ni todorhoigui gej bna gesen shuu. Mon irgeddee bas hiilgehggui baihiig zovloj bna gesen de.

Avatar

Зочин 2021-03-24 202.179.27.153

55 улсынхан маниас л дор байв гэж, худлаа дэмий юм бичиж байхаар астра, синовакаа тариулчихоо.

Avatar

hen ch naad baiguulgiig chin toohgui bna.zondoo hvn hiilgeh geed bna.. 2021-03-24 66.181.180.111

naad baiguulga chin baruuniihan gar hol bolson baiguulga tul oros hyatadiin vaktsiniig bvrtegehgui bgaa ch dee.. baruuniihan mongo ihiig ogdog tul tedenii vgeer l ybdag daa.tom h ogt toongui bgaa ch dee.ungar uls ch ogt toohgui avaad hiij l bna..

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.43

ҮНЭХЭЭР САЙН ВАКЦИН БОЛ ШУУД Л БҮРТГЭНЭ ШДЭЭ. СТЮПИД ВАКЦИН ХИЙЛГЭВЭЛ 6 САР АРХИ ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ Ч ГЭХ ШИГ. ХЭМЖЭЭГҮЙ ЭРХТ ХААН НЬ ӨӨРӨӨ Ч ЭНЭ ВАКЦИНАА ХИЙЛГЭЭГҮЙ.

Avatar

Зочин 2021-03-24 202.126.89.40

Хийсэн эрдэмтэн нь хийлгэхээсээ өмнө 3, дараа нь 3 хоног архи уухгүй байхад боллоо. Гэсэн. ДЭМБ цэвэр баруунаас санхүүждэг улс төржсөн байгууллага гэдгийг АНУ хүртэл хүлээж бна. Мөнгө өгсөнд нь үйлчилдэг манайхантай адил шүү. Путингийн хувьд 65- аас дээш насныханд хийх зөвшөөрлийг хүлээж бна гэж байсан. Өчигдөр хийлгэмэн юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж