“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

COVID-19

“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав

“Sputnik V” вакциныг “COVAX”-т бүртгүүлэх хүсэлт гаргав

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан "Sputnik V" вакциныг “COVAX” хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлт гаргасан талаар тус сангийн захирал мэдэгджээ. ДЭМБ-аас санаачилсан, Covid-19-ийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилготой “COVAX” хөтөлбөрт 190 улс орон нэгдээд байгаа юм.

Энэхүү хөтөлбөр нь өндөр орлоготой орнууд орлого багатай, хөгжиж буй орнуудад вакцин хандивлах, вакцин худалдан авалтыг нь санхүүжүүлэх зорилготой билээ. Төлөвлөгөөний дагуу 2021 оны эцэс гэхэд нийт хоёр тэрбум тун вакциныг дэлхийн улс орнуудад жигд хуваарилсан байх аж.

"Sputnik V" вакциныг Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвийн эрдэмтэд боловсруулсан бөгөөд 2020 оны наймдугаар сард ОХУ дотооддоо албан ёсоор бүртгэн авсан бол ДЭМБ одоогоор бүртгэж аваагүй байгаа билээ. Тус вакцины үр дүн эхэндээ дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж байсан ч олон улсын анагаах ухааны “Lancet” сэтгүүл энэ вакцины үр дүн 91,6 хувьтай гэдгийг мэдээлснээр барууны улс орнууд хүлээн зөвшөөрч эхлээд байгаа юм.

Өдгөө АНЭУ, Египет, Казахстан, Беларусь, Аргентин, Венесуэл, Монгол зэрэг нийт 55 улс “Sputnik V” вакциныг бүртгэснээр "AstraZeneca"-гийн дараа хамгийн олон оронд бүртгэгдсэн вакцинд тооцогдож байна. Монгол Улсын хувьд уг вакциныг бүртгэсэн 23 дахь орон болсон бөгөөд эхний ээлжийн 20 мянган тун вакциныг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд хүлээн авсан билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж