Бээжин энэ оны долдугаар сард болох Коммунист намын 100 жилийн ойд зориулж зохион байгуулах арга хэмжээнүүдийг танилцууллаа. Гэвч тус улсын Төв цэргийн хорооны Улс төрийн ажлын газрын орлогч захирал Ли Жүн өчигдөр (2021.03.23) “Коммунист намын 100 жилийн ойгоор цэргийн сүрт жагсаал болохгүй. Цэргийн бүх бие бүрэлдэхүүн өөр өөрсдийн үүрэг гүйцэтгэж байгаа газраасаа баяраа тэмдэглэн8 эх орноо хамгаалж, энх тайвныг сахиулах ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно” хэмээн мэдэгджээ.
Коммунист нам байгуулагдсанаас хойш энэ оны долдугаар сарын 1-нд 100 жил өнгөрч буй нь Хятадын хувьд энэ жилийн хамгийн чухал үйл явдлуудын нэг тул цэрэг, цагдаа нар орон даяар бэлэн байдалд ажиллан, эмх журам сахиулах үүрэг авсан байна.
Намын дарга Ши Жиньпин 100 жилийн ойг нүсэр тэмдэглэхээ мэдэгдэж, намын нийт 92 сая гишүүнийг баярын өмнө намынхаа түүхийг дахин сэргээж суралцахыг уриалжээ.
Бээжин 10 жил тутамд, аравдугаар сарын 1-нд Хятадын үндэсний өдрөөр цэргийн сүрт жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Хамгийн сүүлийн сүрт жагсаал 2019 онд коммунист Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойгоор болжээ.
Түүнээс дөрвөн жилийн өмнө Ши Жиньпин дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж, цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан билээ. Эл сүрт жагсаал бол Хятадын үндэсний өдрөөсөө өөр өдөр зохион байгуулсан анхны сүрт жагсаал юм. Тус үйл явлдаас үүдэн ажиглагчид Ши Жиньпинийг намынхаа 100 жилээр дахин сүрт жагсаал хийнэ гэсэн хүлээлттэй байв.
Хятадын эрх баригчдын хэлснээр, намын ойгоор сүрт жагсаал зохион байгуулахгүй агаад оронд нь өөр олон баярын үйл ажиллагаа төлөвлөсөн аж. Баяр “Нэгдмэл үнэнч байдал” гэсэн уриан дор зохион байгуулагдах бөгөөд баярын өмнө бүх ахлах, дунд сургуулиудад Коммунист намын түүхийн хичээл орж эхэлсэн байна. Ши Жиньпин баярын гол үйл ажиллагааг ард олноороо цугларан зохион байгуулах газрыг төлөвлөсөн гэсэн ч илүү нарийн мэдээлэл өгөөгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар баярын үйл ажиллагаан дээр 50 болон түүнээс олон жил намын гишүүн байсан хүмүүсийг одон медалиар шагнах ажээ.
Эх сурвалж: SCMP
Заагч 2021-03-24 202.9.47.60
Хог хятад вирустэйгээ далд ор.
Зочин 2021-03-24 103.1.30.7
Хятад вакцины шилний согог илэрч Хонгконг даяар бүх вакцинжуулалтаа злгсоожээ.Манайд энэ чанаргүй вакцинаасаа 1.500.000 тунг худалдах гээд улайрч байна.!!! Астра,-гаа л худалдаж авмаар байна .Хятадын сурталчилгаа хэрэггүй .!!!
Зочин 2021-03-24 139.5.217.69
Цэргийн жагсаал гэж хэлнэ. Сэтгүүлчид минь уншигч бидэндээ гологдоод бна юм унш судалцгаалдаа
Зочин 2021-03-24 202.21.109.79
ЗӨВ
болор 2021-03-24 88.125.80.192
сүрт жагсаал сүргүй жагсаал гэж тусдаа юм байхгүй хө. зүгээр л цэргийн жагсаал гэж бич
Зочин5 2021-03-24 203.91.115.48
Манайхан болохоор эсрэгээрээ. 100 жилийн ойгоороо л бут авах юм шүү гээд чичрээд байдаг. Нөгөө цар тахал махал ч хамаагүй хэрэг болсон. Алдарт Сүхбаатарын талбайн ёслолын буудлагаараа "эх оронч хөвүүд" нь вирүсийг эх орныхоо 4 зүг 8 зовхист ёслол төгөлдөр цацах шиг боллоо. Наадам, сонгуулиар жинхэнэ балайг нь авахаар бүх талын бэлтгэлээ базааж байх шиг байна. Ингэхэд ер нь ковид гэгч мангас их ойн нүргээнд дарагдаад сураг алдарч байх шиг байна.
Зочин 2021-03-24 202.179.25.233
Өнөө цагт хүний тоогоор байлдахгүй шт. Танкаар ч байлдахгүй. Орос Хятад хоёр зүгээр энерциэрээ шaaж явна.
Зочин 2021-03-24 69.131.138.225
Andaa CHINA mash ih mongotei bolson Mongo buh zuiliig oorchilj chadna.Harin Oros bol tuuhii ed zardag l uls.Orosyg Kyatadad oirtuulah bidend mash ayultai.
Ovgon 2021-03-24 122.201.21.168
tsergiin jagsaal bol huuchin zovloltiin daisandaa huuramch zer zevsegee uzuulj daisnaa surduuleh uls toriin argaa yadsan arga l daa hoorhii.
Зочин 2021-03-24 202.179.25.233
Одоо цэргээр биш мөнгөөр, технологиор байлддаг цаг. Сүрт жагсаал зүгээр л 20-р зууны батлан хамгаалах салбарын үзэгдлийн хэлтэрхий.
гэх бхдаа 2021-03-24 64.119.27.188
Зүгээр л цэргийн жагсаал.. СҮРТ ЖАГСААЛ гэж байхгүй.!
ХЯТАДЫН КОММУНИСТУУДАА 2021-03-24 202.21.108.133
СҮҮЛИЙН АРГА НЬ ҮЛДСЭН ИХ ӨРӨВДӨХИЙМАА ХАХА