“Шилмэл загвар”, “Мисс ассоциаци”-аас жил бүр зохиодог “Мисс Монголиа” тэмцээн шинэ дуутай болж байгаа ажээ. Тус дууны клипний ажил хэдийнээ эхлэсэн бөгөөд дууг тус тэмцээний шагналт миссүүд дуулжээ. Олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцож байсан миссүүд ийнхүү өөрсдийн гэсэн сүлд дуутай болох нь. Тэгвэл “Хатан Эрдэнэ” холбооныхон ч зүгээр суусангүй. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний цар хүрээг илтгэж, оролцогч хацар гоо бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг харуулсан шинэ дуу гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Энэхүү дуугаа “Хурд” юм уу, “Харанга” хамтлагаар дуулуулахаар төлөвлөж байгаа аж.
Г.Даша