"Буцаан олгох татварын дүнг хянан, ажлын 20 өдөрт хүргүүлдэг"

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

"Буцаан олгох татварын дүнг хянан, ажлын 20 өдөрт хүргүүлдэг"

"Буцаан олгох татварын дүнг хянан, ажлын 20 өдөрт хүргүүлдэг"

Хувь хүний орлогын албан татварын ерөнхий мэдээлэл, буцаан олголтын талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Я.Батжаргалаас тодрууллаа.


-Хувь хүний орлогын албан татварын тайлангаа энэ онд хичнээн хүн илгээсэн бэ?

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн хувь хүний орлогын албан татварын хуулиар иргэний үйл ажиллагааны орлого 50 сая  төгрөгт хүрээгүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш бол хялбаршуулсан горим ашиглан татварын тайлан тушааж, нийт орлогоосоо 1 хувиар татвар төлөх боломжтой болсон. Энэхүү хялбаршуулсан горимыг ашиглан 61925 иргэн тайлан ирүүлсэн байна. Үйл ажиллгааны орлого нь 50 саяас дээш, эсвэл цалин хөдөлмөрийн хөлс, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, ашиглуулсны орлого зэрэг бусад орлого бөгөөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол хувь хүний орлогын албан татварын тайлан ирүүлнэ. Энэхүү тайланг 196214 татвөр төлөгч иргэн татварын албанд ирүүлсэн байна.

-Татварын буцаан олголтыг хэзээ олгох вэ?

-Татвар төлөгч нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн, татвар илүү төлсөн бол жилийн эцсийн тайлангийн хамт илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг цахимаар илгээнэ. Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийг татвар төлөгч иргэн бүрдүүлэх материалын хамт татварын албанд илгээсэн байгаа. Татварын алба тайлан тушаах хугацааны дараа татварын тайланд системээр боловсруулалт хийх, ирүүлсэн тайлангийн үнэн зөв байдлыг хянадаг. Тухайн тайлангийн мэдээлэл зөрүүтэй, бүрдүүлэх материал алдаатай дутуу байгаа бол татвар төлөгчид тайлангаа залруулах тухай мэдэгдэнэ. Энэ талаар татвар төлөгч иргэний татварын албанд бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэх, цахим тайлангийн системд татвар төлөгчид буцаасан төлөвтэйгээр харагддаг. Татвар төлөгч татварын тайланг залруулах, эсвэл тайлбараа татварын албанд ирүүлдэг. Татвар төлөгч иргэн нь дутуу үлдэгдэлгүй, татварын тайлангийн мэдээлэл үнэн зөв бол тухайн тайлант жилд төлсөн татвараас хэтрэхгүйгээр буцаан олголт олгоно. Татварын алба нь буцаан олгох татварын дүнг хянан ажлын 20 өдөрт санхүүжилтийн хүсэлтийн хамт харьяалагдах төрийн сангийн нэгжид хүргүүлдэг.

-Тайлангаа илгээхдээ иргэдийн гаргадаг түгээмэл алдаа юу байдаг вэ?

-Татвар төлөгч иргэн нь тайлангийн хавсралт, болон мэдээг дутуу бөглөх, алдаатай мэдээллийг хянаж засварлаагүй байх, хөнгөлөлтийн төрлийг буруу сонгох, шаардлага хангахгүй бүрдүүлэх материалыг хавсарган ирүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боловч хялбаршуулсан горимоор тайланг тушаах, татварын тайланг татвар төлөгчид буцаахад тайланг залруулахгүй байх зэрэг алдаа түгээмэл байдаг.

-Иргэд өнгөрсөн жил хичнээн тайлан ирүүлж байв? Мөн дараагийн тайлангийн хугацаа хэзээ вэ?

-2019 онд 90945 татвар төлөгч иргэн тайлан ирүүлж байсан. Татвар төлөгч иргэн нь жилд нэг удаа татварын албанд ирүүлнэ. 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайлан тушаах хугацаа 2022 оны хоёрдугаар сарын 15 байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж