ЛэндМН: Хувьцаа эзэмшигчдийн цахим хурал амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

ЛэндМН: Хувьцаа эзэмшигчдийн цахим хурал амжилттай боллоо

Дэлхий даяар эрчимтэй тархаж буй Covid-19 цар тахлын халдвараас сэргийлэх зорилготой Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Санхүүгийн Зохицуулах хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжийн дагуу “ЛэндМН ББСБ” ХК өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр хийгдэж буй энэхүү хурал нийт хувьцаа эзэмшигчдэдээ эрсдэл учруулахгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулагдлаа.

Хурлыг компанийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд энэхүү хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 79.59% нь оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан
  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны тайлан
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан улируулан сонгох
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны төсөв

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар компанийн өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулан, 2020 онд 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласны үр дүнд хувьцаа эзэмшигчдэдээ 447.8 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтан үнэт цаасны дансаар нь дамжуулан хуваарилахаар болсон тухай мэдэгдлээ.

Тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа компани өнгөрсөн онд эрсдэлийн удирдлагын бодлогыг амжилттай хэрэгжүүлж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан тухай, мөн ТУЗ-ийн ажлын тайлан болон хараат бус гишүүнд нэр дэвшигчийг зарлаж танилцууллаа.

Хувьцаа эзэмшигчид урьдчилан хүлээн авсан нэвтрэх нэр, кодоор тусгай вэб хуудсанд нэвтэрч, хурлын ирцээ бүртгүүлж, хэлэлцэх асуудлуудтай холбоотой асуулт болон саналаа өгсөн бөгөөд энэ нь хүний оролцооноос шалтгаалсан алдаа гарахгүй энэ цаг үед тохирсон оновчтой, аюулгүй шийдэл болохыг Тооллогын комиссын дарга “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийн партнер С.Батбуян онцоллоо.

ВИДЕО:


Хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас аваарай.

Вэб хуудас: https://lend.mn/

Цахим хуудас: https://www.facebook.com/LendMN/

Лавлах утас: 7707-0101

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж