Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс нь эдийн засгийн хямралтай, өмнөх олон төслүүд нь царцсан байгааг үл харгалзан нийслэл Пёньян хотод 10 мянган барилга бүхий том хороолол барихаар газар чөлөөлж эхэлсэн талаар нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус төсөл нь түүний нэгдүгээр сард танилцуулсан 50 мянган шинэ орон сууц барих төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн эхээр эхний 10 мянган орон сууцыг барих газарт очиж, шав тавих ёслолд оролцсон аж.
Ким Жон Уны хэлснээр, шинэ хороолол барьснаар засгийн газар ард иргэдийнхээ амьдрах орчин, амьдралын түвшинг сайжруулах зорилготой аж.
Дараагийн таван жилд төлөвлөсөн өндөр амбицтай энэ мэт төлөвлөгөөнүүдийнх нь дунд эдийн засгаа хөгжүүлэх зэрэг том зорилтууд мөн багтжээ. Гэвч Пёньянд тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүдээс болж тэдгээр төлөвлөгөөнүүд нь биелэх боломж тун хомс юм.
Төрийн муу зохицуулалт, байгалийн гамшиг, цар тахлаас болж хилээ хаасан зэрэг нь умард солонгосчуудад хүнд тусч, эдийн засгийн хямралд оруулаад буй. Тиймээс НҮБ-аас Солонгосын хойгт хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэлээ хэмээн анхааруулж байна.
Эх сурвалж: REUTERS
зочин 2021-03-24 66.181.190.25
Улаанбаатар маань Хойдуудын зураг дээр харагдаж байгаа зураг шиг нь сэлүүхэн, ногоон, хамгийн гол нь зөв төлөвлөлттэй,
эмх цэгцтэй барилгажсан байсансан бол гэж бодогдох юм.
ҮНЭН 2021-03-24 103.26.194.206
ҮХЭРНИЙ ХҮҮХЭД
зочин 2021-03-24 66.181.182.218
хятад туслна
Зочин 2021-03-24 202.126.89.207
Манайхныг бодвол бас ч баримжаатай, манай дарга нар ч жилд 400 сая жуулчин, 100000 айлын сууц энэ тэр гээд сайхан сайхан авна шүү дээ
Ийм л бна 2021-03-24 64.119.27.188
Эд нар ч яахав хэлсэн л бол барьж таарна. Харин манайд хөөрхөн, муухай, бүдүүн нарийн твзэрэг бараг л хүний төрсөн болсноор нь хэмжих шахаж байж арай гэж дахин байр авчих хэмжээний мөнгө зарж байж арай гэж хулганы оромжтой болдог
Зочин 2021-03-24 64.119.24.115
ЦААНА НЬ БАЙГАА ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗУРГИЙГ ХАРЖ БАЙГАА БИЗ ДЭ. ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ ИЙМЭЛ БАЙДАГ ЮМ ДА. АВТОЗАМ ОРОН СУУЦНААСАА ЗАЙТАЙ НОГООН ЗУРВАСААР ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ТУСГААРЛАСАН. МАНАЙД ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН. ГАЗРЫН НАЙМААЧИД Л ХОТЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА.