Офицер нас барсан хэргийг мөрдөн шалгаж байна | News.MN

Офицер нас барсан хэргийг мөрдөн шалгаж байна

Офицер нас барсан хэргийг мөрдөн шалгаж байна

Офицер нас барсан хэргийг мөрдөн шалгаж байна

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангийн офицер нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд гарсан. Хэргийн шүүх шинжилгээний дүн гарчээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн” гэв.

Тухайн үед хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер өөрийгөө боомилсон байдалтай нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр гэр бүлийн гачигдлаар чөлөө авч, Алтай сум руу явсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэсэн мэдээлэл өгч байв.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хадам ээжийнхээ буяны ажилд оролцохоор Алтай сум руу явж байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 202.126.88.232

Говь Алтайн цэргийн ангид нэг учир бндаа удирдлагуудыг нь солиочээ наан чинь шоронгийн дарамт шиг дарамт ороод иржээ. Бүхэл бүтэн офтцер амиа хорлож 2цэрэг эсэргүүцлээ илэрхийллээ энэнээс өөр сануулга гэж юу байсан юм бэ. 2хүн шоронд 2хүн шороонд булагдлаа өөрөөр яах гэсын та нар новшнуудаа

Avatar

Зочин 2021-03-24 64.53.129.97

Mash unemshilgui baina daa! naadah chini

Avatar

Зочин 2021-03-24 202.126.88.181

Eruul hun uuriiguu boomilohgui!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж